Ганц л гэрэл зурагнаас хойш гадаад төрх, амьдралаа эрс өөрчлөхөөр шийдсэн Британи бүсгүй Кейтийн түүх

0

Төрсний дараах сэтгэл гутрал гэсэн ойлголт байдаг. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдэд гарах өөрчлөлт юм. Тэр болгон өртөөд байхгүй ч гэлээ, бидний дунд байх үзэгдэл. Жишээ нь, Kate Gibbons төрсний дараах сэтгэл гутралд өртжээ. Хүүгээ төрүүлсний дөрөө сэтгэл гутралд орж. Энэ хүнд байдлаас ганц л зүйл аварч байлаа – тэр нь чихэр! Байнга чихэр идэж байсан болохоор Кейт өөрийнхөө гадаад төрхийг өөрчлөгдөж байгааг ч анзаарсангүй. Ээж болсноос хойш тэр хэрхэн өөрчлөгдсөн, одоо ямар байгааг энэхүү нийтлэлээрээ дэлгэрэнгүй хүргэхээр шийдлээ.

Кейт өөрийгөө олж хараад өөрөөсөө айх болсон анхны гэрэл зураг

Төрөлт эмэгтэй хүний гадаад төрхөнд гоо сайхан авчирдаггүй. Кейт үүнийг ойлгож байсан болохоор тэр болгон толинд өөрийгөө харахыг хүсдэггүй байв. Өөрийн бие галбирын бодит өөрчлөлтийг тэр үнэхээр мэдэхгүй явжээ. Хүүхдээ тэврээд явж байхад нь түүний нөхөр дурсгал болгоод нэг гэрэл зураг дараадхая гэж л дээ. Нөхрийнхөө авсан гэрэл зургийг хараад Кейт золтой л ухаан алдаад уначихсангүй. Тэр өөрөөсөө айсан хэрэг, ялангуяа хацарнаасаа. Зургийг хараад гэрт байсан бүх чихрийг тэр доор нь идэж дуусгаад өөр дээрээ ажиллахаар ханцуй шамлан оржээ.

 

Чи таргалсан бол ээж болсон гэсэн үг

 

Хүүхэд бага байхад хуучин хэвэндээ ороход амаргүй гэж олон хүн ярьцгаадаг. Кейт ч бас тэгж бодож явжээ

Кейт өөртөө хоол хийж идэх цаг тэр болгон олддоггүй байсан болохоор түргэн хоол захиалгаар авдаг байв. Сэтгэл санаа муу байсан тул амттан их хэмжээгээр иднэ.

 

Ингээд 95 гаруй килограмм жинтэй болсон юм. 100 хүрэхэд 5 орчим кг л үлджээ

 

Нөхрийн авсан тэр л гэрэл зураг Кейтийн амьдралд чухал өөрчлөлт хийхэд хүргэжээ. Тэр цаг хойшлуулалгүй шууд өөр дээрээ ажиллаж эхэлсэн юм

Бүсгүй мэргэжлийн хоол судлаачид хандаж өөртөө зориулсан хоолны дэглэм баримтлах болов. Кейтийн хоолны жагсаалтад одоо амттан байхгүй. Энэ бол эрүүл хооллолт мөн.

 

Британи бүсгүй 35 кг хассаны дараа ингэж харагдах болов

 

Эхэндээ хэцүү байсан, дараа нь дасаад ирдэг юм байна лээ

 

Кейт одоо өөрийнхөө гадаад төрхөөс ичихээ больсон. Гэрэл зураг даруулах, олны өмнө гарах одоо асуудалгүй

 

Үр дүн үнэхээр гайхалтай байгаа нь нүдэн дээр ил

Энэ түүхэд онцгой зүйл огт байхгүй мэт боловч бидэнд хүч өгөх түүх мөн юм. Ганц л гэрэл зураг Кейт Гиббсоны амьдралыг бүрэн өөрчилж чадлаа. Зарим нэг хүмүүс амьдралаа, бие галбираа өөрчлөхийг хүсэх боловч нэг л ахицгүй байх нь бий. Энэ бүсгүй та бүхэнд үлгэр дуурайлал болно гэж найдлаа.

82
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *