Дэлхийн хамгийн үнэтэй 10 шингэн

0

Дэлхийн хамгийн үнэтэй 10 шингэнАлт, очир алмааз зэрэг үнэт эрдэнэсүүд нь таны банкин дахь хамаг мөнгийг цөлмөж мэдэхээр өндөр үнэтэй зүйлс. Гэхдээ принтерийн хор гэх мэт зарим зүйлс дээр дурдсан зүйлсээс ч илүү өндөр үнэтэй гэдгийг мэдвэл та гайхах биз. Энд бид таны бодож байснаас хавьгүй үнэтэй зүйлсийн талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа ба энд танилцуулсан зүйлсийг юу болохыг нэрлэх нь танд үнэхээр хачирхалтай, солиотой сонсогдож болох ч үнэндээ эдгээр зүйлс үнэхээр Дэлхийн хамгийн үнэтэй шингэнүүд юм шүү. Ямартай ч манай гаригийн хамгийн үнэтэй 10 шингэнд та бидний мэдэх ямар шингэн зүйлс ордог болохыг тухлан уншихыг урья.

10. Хүний цус: 3,78 литр буюу 1 галлон нь 1500 доллар

Олонх хүмүүс өөрийн бие дотор эргэлдэж байгаа 4-5 литр цусны мөнгөн үнэ цэнийн талаар бодож байгаагүй байх. Техникийн талаас бодож үзвэл хүний цус нь үнэ ханш гэдэг зүйл байхгүй боловч цусыг хандивлах явдал нь үнэтэй байдаг. Доноруудаас цус авах, хадгалах, шалгах, өвчтөнд сэлбэх зэрэгт маш их мөнгө зарцуулагддаг бөгөөд цаг тутамд нэг хүн цусаа өгөхөөр цусны банкинд ханддаг байна. Мэдээж хэрэг газар нутгийн байдлаас хамааран цусны үнэлгээ янз бүр байдаг ч ерөнхийдөө цус хандивлах явдлын үнэлгээ өссөөр байгаа юм.

9. Гамма-Хидроксибутирик хүчил GHB: 1 галлон нь 2500 доллар

Энэ хүчил нь төв мэдрэлийн системд байдаг бодис бөгөөд нойр хулжилт, клиникийн депресс, архинд донтох өвчин, мансуурлын дон зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Гэхдээ зарим тохиолдолд үүнийг хорт бодис байдлаар хэрэглэдгээс болж хууль бус гэж үздэг. GHB-гийн өчүүхэн тун бөөлжүүлж, багтраа үүсгэж, нойрмоглуулж чаддаг бол ихээхэн хэмжээний тун нь үхэлд хүргэж чаддаг.

8. Мөнгөн ус: 1 галлон нь 3400 доллар

Мөнгөн ус бол өрөөний температурт шингэн хэлбэртэй байдаг металл юм. Флюресцент гэрэл, термометр зэрэгт ашиглагддаг энэ металл нь хортой шинж чанартай. Эмнэлэг болон шүдний эмчилгээнд мөн адил ашиглагддаг энэ металлыг Швед, Дани, Норвеги зэрэг олон орнуудад ашиглахыг хориглосон. Хэрэгцээ шаардлагын дутмагшлаас үүдэн мөнгөн ус өндөр үнэтэй байсаар байгаа энэ металл Дэлхийн хөрсөнд маш ховор байдаг. Испани, АНУ зэрэг галт уул, халуун рашааны бүс нутагт өндөр нягттай хад чулуунд тохиолддог.

7. Хэвлэх машины хар будаг буюу хар хор: 1 галлон нь 4700 доллар

Бид өдөр бүр ном, сонин, сэтгүүл, шуудангийн марк, мөнгөн тэмдэгтийг хэрэглэдэг. Гэтэл эдгээр бүх хэвлэлүүдэд хэрэглэдэг хэвлэх машины хар будаг таны бодож байснаас харьцангуй үнэтэй. Принтерийн хор нь уусгагч, будагч бодис, будаг болон бусад олон зүйлээс бүрдсэн цогц шингэн. 4500 орчим жилийн өмнө Египетэд анхны хүний гараар бүтээгдсэн бэх бүтээгдэж байсан ба энэ нь амьтан эсвэл ургамлын нүүрс, хөөг цавуутай хольсон байдалтай байжээ.

6. Шанель 5 сүрчиг: 1 галлон нь 35,000 доллар

Дэлхийн хамгийн алдартай сүрчиг болох Шанель 5 сүрчиг 1922 онд анх худалдаанд гарч байсан. Габриель Коко Шанель /Gabrielle Coco Chanel/ химич Эрнест Бо /Ernest Beaux/-той хамтран энэхүү үнэртнийг гаргаж авсан ба Бо Кокод үнэртнүүдийн дээжүүдийг үзүүлэхэд Коко тав дахь шилтэй дээжийг сонгосноор маш энгийн буюу Шанель 5 гэсэн нэрийг зүүх болсон байна.

5. Инсулин: 1 галлон нь 35,000 доллар

Глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгодог пептид даавар болох инсулин нь хүний биеийн үйл ажиллагаанд маш чухал хэрэгтэй даавар юм. Гэвч чихрийн шижин өвчтэй хүмүүсийн бие организм хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чаддаггүй. Тиймээс чихрийн шижин өвчтэй хүмүүсийн цусанд инсулин тариагаар хийдэг. Инсулиний үнэтэй байдаг шалтгаан нь нэгэн зүйл бактери ашиглан лабораторид гаргаж авдагт оршдог.

4. Lysergic acid diethylamide /LSD буюу Лизергийн хүчил: 1 галлон нь 45,000 доллар

Энэ бол ердийн марихуан эсвэл кокайн шиг хаана ч харж болдог зүйл биш. Нэг л хэрэглэсэн бол удаан хугацааны хор хөнөөлтэй нөлөө үзүүлдэг энэ галлюцинаци тусгадаг энэ бодисын хэрэглээний дундаж хэмжээ бусад хууль бус бодисуудын адил 50-150 микрограмм. Энэ бодисыг шингэн хэлбэрээр хадгалж болдог ч гэсэн ихэвчлэн хатуу хэлбэрээр худалдаалдаг. Ганцхан фунт LSD нь 9 сая хүнийг гайхамшигт диваажингийн ертөнц рүү аваачих чадалтай. Гэхдээ түүнийг нэг хэрэглэсэн хүн дахин түүнийг хэрэглэхийн тулд байгаа бүхнээ өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна.

3. Хаан кобраны хор: 1 галлон нь 153,000 доллар

Бусад олон төрлийн хорнуудын адил Хаан кобраны хор нь уураг болон полипепдитүүдээс бүрддэг. Шинж тэмдэг нь хараа бүрэлзэх, толгой эргэх, бөөлжис цутгах, саажих ба хохирогч яг үхэхийн өмнө комд ордог. Хаан кобраны хор нь 5000 кг жинтэй зааныг ч үхүүлэх чадалтай. Гэхдээ хаан кобраны хорыг олон жилийн турш өвчин намдаагч байдлаар хэрэглэж ирсэн. Мөн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг гэдэг нь батлагдсан.

2. Tyrian purple: 1 галлон нь 1,700,000 доллар

Эзэн хааны ягаан өнгө гэгддэг Tyrian purple хэмээх энэ будаг нь эрт дээр цагаас хамгийн үнэтэй будаг гэгдэж ирсэн. Агуу Александр тэргүүтэй хаад, дээдсүүдийн өмсдөг байсан дээдсийн өнгө болох энэ өнгийг өнөө цагт ч мөн адил чинээлэг хүмүүс сонгодог. Эмгэн хумсны нэг зүйл болох Мюрекс нялцгай биетний дун хальснаас гаргаж авдаг энэ өнгө нь байгалийн бат бэх чанартай ба угаах тусам тод болдог онцлогтой. 28,3 грамм будаг гаргаж авахын тулд 250,000 дун ашиглахын зэрэгцээ далайн үнэрийг нь арилгах гэх мэт хүнд хүчир хөдөлмөрүүд нь энэ будгийг тэнгэрт тулам өндөр үнэтэй байхад хүргэдэг байна.

1. Хилэнцэт хорхойн хор: 1 галлон нь 39,000,000 доллар

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй шингэн бол хилэнцэт хорхойн хор. Хилэнцэт хорхойнууд өөрийг нь хөнөөх гэсэн махчин болон бусад амьтдаас амиа хамгаалахад энэ хороо ашигладаг. Хилэнцэт хорхойн 2000 орчим төрөл зүйлээс зөвхөн 25 нь л хүнд үхлийн аюул үзүүлэх хэмжээний хортой. Үе мөчний хэрх өвчний үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэлт өвчин, олон арван судасны хатуурал зэрэг өвчнийг эмчлэхэд ашигладаг уураг хилэнцэт хорхойн хоронд агуулагддаг нь энэ хор үнэтэй байх нэг шалтгаан болдог байна.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zeref

    2013/07/17 at 10:31

    ХӨӨХ СОНИРХОЛТОЙ ЮМАА.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *