Харахад сэжиг хүрмээр, идэх хүсэл төрүүлэхээргүй боловч сайхан амтаараа гайхагдах 15 хүнс

1

Юуг ч гадаад үзэмжээр нь шууд дүгнэж болохгүй. Хоол хүнсний хувьд ч энэ ойлголт хамаатай. Дэлхий дахинаараа тансаг идээнд тооцогдох зарим нэг хоол хүнс амандаа хийхээс сэжиглэмээр харагдана. Харваас идэх дуршил огт хөдөлгөхөөргүй. Тэглээ гээд та амтны таашaaл авах боломжоосоо огт татгалзаж болохгүй шүү. Сайхан хоолыг өндрөөр үнэлдэг хүмүүсийн зөвлөж байгаагаар бол эдгээр идээнүүд нь үнэхээр тансаг амттай ажээ. Тийм учраас амталж үзэхээс бүү татгалз, боломж нь олдвол эдгээрийг амсаад л авдаг юм шүү.

“Арслангийн зогдор” мөөг

pictureplane / Vegan District

Өндөр үнэтэй тансаг идээ буюу нэг килограмм нь 5000 доллар хүрэх үе ч бий. Амт нь бага зэрэг мөөгний анхилам үнэртэй тахианы эсвэл хавчны махыг санагдуулна.

 

Балмений хавч буюу углааш-хавч

lobsterandoyster / rufuskingseafoods

Үгүй ээ, энэ бол Alien ч юм уу харь гарагийн мангас биш. Таны өмнө Австралийн гүн үсний хавч байгаа юм. Энэ усны амьтнаар хийсэн хоол амтаараа гайхагдана.

 

Номхон Далайн аварга том нальхан хорхой буюу гуидак

Geoduck from Canada / Patspence48

Гуидак – дэлхий дээрх хамгийн амттай нальхан хорхой хэмээгддэг. АНУ, Япон болон Хятадад хоол хүнсэндээ хэрэглэнэ. Гуидак жингээрээ гайхагдана (ойролцоогоор 1,5 кг) мөн урт насаараа ч дээд амжилт тогтоожээ (146 гаруй жил).

 

Мангустин

Hisopaul / Meawmeaw999

Халуун орны жимс – тоор, усан үзэм, алим болон гүзээлзгэнийн амтыг өөртөө агуулжээ.

 

Декенея

vandusengarden / heidelle

Гадаад үзэмжнээс нь болоод нутгийн ард иргэд нь “өөд болоочийн хуруу” гэж нэрлэдэг ажээ. Гэхдээ энэ хальсны цаана шүүслэг, чихэрлэг үр бий. Амтаараа тарвастай төстэй, бүтцээрээ цэлцэгнүүр гэж хэлж болно.

 

Буддын гар гэдэг жимс

xaeminn / ClimbTheCanopy

Цитрус төрөлдөө хамгийн томдоо тооцогдоно. Үр нь тэр чигтээ хальснаас бүтсэн (зөөлөн эдийг нь идэж болдоггүй) бөгөөд исгэлэн-гашуун амттай жимс юм.

 

Уми будо буюу далайн усан үзэм

outdoorenthusiast1

Ашиг тус ихтэй усны ургамал, Японд хоол хүнсэндээ хэрэглэдэг. Бүтцээсээ болоод “усан үзэм” нэр авчээ. Тааламжтай давсархаг амттай.

 

Уитлакоче буюу мексик трюфель

vamshibtc / MexGrocer

Дэлхий дахины газар тариалангийн толгойн өвчин бол тариалалт, ургацыг өвчлүүлж гэмтээдэг аюултай микро организм юм. Гэхдээ энэ нь Мексикт огт хамаагүй бололтой. Энд уитлакочег идээний дээжид тооцдог ажээ.

Эрдэнэ шиш дээр ургасан уитлакочег хараад идэх хүсэл огт төрөхгүй. Бараан саарал өнгөтэй хэлбэр дүрсгүй мөөгөнцөр л гэж бодно. Гэхдээ мексикчүүдийн хувьд үгүй юм, тэд бүр баярлана. “Өөрчлөгдсөн” эрдэнэ шиш нь цагаан гааны сулавтар амттай байхын зэрэгцээ утсан юм шиг үнэртэй байдаг ажээ. Кесадий, тако, төрөл бүрийн шөл хийхдээ хэрэглэдэг. Мөн үрийг даршилж өөр бусад улсуудад экспортолдог байна.

 

“Далайн нугас” нальхан хорхой

deleted / submpolvo

Хавчит хэлбэр бүхий гүн усны нальхан хорхой. Испани болон Португальд хоол хүнсэндээ хэрэглэдэг. Үнэтэй тансаг идээнд тооцогдоно.

 

Даршилсан гахайн хөл

scibonafide5 / chipmillard

Гахайн хөлийг тусгай уусмалд нөөшилж дардаг. Цаг нь болохоороо утсан гахайн махны амттай болно. Гадаад үзэмжээс нь болоод хүмүүс тэр болгон идэж зүрхэлдэггүй ажээ.

 

Далайн зараа

Joe60420

Далайн зарааг дэлхийн олон улс оронд тансаг идээнд тооцдог юм. Бага зэрэг махны амттай хясаа гэж ойлгож болно.

 

Куликлы

tropicaldaiquiris / sugarbabyhoneychild

20 дугаар зууны 90-ээд оны үед АНУ-ын Дельтад өргөст хэмх даршлах нэгэн этгээд арга олжээ. Өргөст хэмхийг даршлахдаа хүйтэн ундаа хийхэд ашигладаг Kool Aid хуурай нунтаг хэрэглэдэг. Шууд л уусмалдаа нэмдэг ажээ. Ингээд интоор, халуун орны жимс, гүзээлзэнэ зэрэг жимсний амттай өргөст хэмх бэлэн болно. Хүүхэд хөгшидгүй “шинэлэг бүтээгдэхүүн”-ийг идэх дуртай. Гэртээ бэлдэх хүмүүс ч цөөнгүй.

 

Хуруу лайм

Зөвхөн загасанд л түрс байдаг гэж бодож болохгүй. Хуруу лайм гэдэг нэртэй энэ жимсний дотор цитрусын хурц үнэр, амттай бяцхан эрдэнэс бий.

 

Нони

fitshortie / therawadvantage

Үгүй дээ, таны өмнө ногоон хан боргоцой дэлгэж тавиагүй байна. Энэ жимсийг нони гэнэ. Халуун орны жимс, хөгцтэй бяслагийг санагдуулам амттай.

 

Могой жимс буюу салак

abaganoush

Хальс нь могойн арьсыг санагдуулам халуун орны жимс. Гадил, хан боргоцойн хосолсон амттай.

Уншигч танд алинаас нь хамгийн түрүүнд амсаж үзмээр санагдсан бэ?

86
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
13
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ю. Саран

    Ю. Саран

    2022/07/02 at 03:17

    Flower

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *