Формула 1-ийн 7 удаагийн аварга Михаэль Шумахерын хүү үнэхээр сайхан залуу болжээ

1

Михаэль Шумахерын хүү Мик аавынхаа замыг даган мөн авто уралдааныг сонгосон билээ.

Ингэх нь ч бараг тодорхой байсан бөгөөд Мик 9 настайгаасаа эхлээд картингийн уралдаанд оролцож эхэлсэн байдаг. Одоо 19 настай энэ залуу янз бүрийн уралдаанд амжилттай оролцож байна.

Спортын экспертүүд түүнийг аав шигээ амжилттай тамирчин болно гэж харж байгаа билээ. Формула-1 энэ залууг сонирхоод эхэлсэн тухай яриа ч бий.

Гэхдээ энэ залуугийн зөвхөн спортын амжилт л олны анхаарлыг татаад байгаа юм биш. Интернет хэрэглэгч нар (ихэнхдээ эмэгтэй хэрэглэгч нар) түүний цэнхэр нүд, дур булаам инээмсэглэлд нь аль хэзээний дурлах болжээ.

Мэдээж Мик Шумахер нэг биш бүсгүйн зүрх сэтгэлийг татах нь тодорхой. Шинээр төрөн гарч байгаа авто уралдааны энэ одыг охид бүсгүйчүүд янз бүрийн хайраа илэрхийлсэн үгээр дарах болсон байна. Түүний Инстаграм дахь зургийн дор зуу зуун коммент, мянга мянган лайк байх болсон билээ.

Бас дээр нь энэ залуу маань эцэг болох Михаэль Шумахертай маш адилхан юм гэдгийг харсан хүн болгон л ойлгоно.

Харамсалтай нь 2013 онд Мик нэгэн аймшигт явдлын гэрч болсон бөгөөд тэрээр аавтайгаа цуг Францын Альп-д цанаар гулгаж явах үед аав нь том гэмтэл авч одоог хүртэл ухаангүй (ком) байна.

Гэхдээ ойр дотныхон нь орчин үеийн анагаах ухаан түүний амь насыг аварч чадна гэж найдан хүлээсээр байгаа юм.

Мик эцгийнхээ шийрийг хатаасан хүн болж дэлхий дахиныг гайхуулах болно гэдэгт итгэж байна.

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *