Бид өдөр болгон шахуу нэрийг нь хэлж ашигладаг хэрнээ ямар хүмүүс анх зохиож, тэдний нэрээр нэрлэгддэг болсныг нь төдийлөн мэддэггүй 11 брэнд

0

Бид Barilla пастаг дуртай нь аргагүй амтархан идэж, Levi’s жийнсэн өмдийг өмсөж, Johnson & Johnson-ы бүтээгдэхүүн хэрэглэж байна. Гэхдээ эдгээр болон бусад брэндүүдийн зохион бүтээгч нь гэж ямар хүн байдаг тухай та урьд нь бодож үзэж байсан уу?

Архивын материал ухаж байж техник, авто машин, хувцас, хүнсний бүтээгдэхүүн зэрэг алдартай брэндүүд нэрлэгдэх болсон домогт хүмүүсийг олж харлаа.

Louis Vuitton

© Portrait of Louis Vuitton / Unknown author / Wikimedia Commons, © AndreaA. / Depositphotos.com

Францын загварын ордон Louis Vuitton-ыг 1854 онд Лиу Виттон үүсгэн байгуулсан. Энэ нэр доор эхлээд дан ганц чемодан л үйлдвэрлэгддэг байлаа, удалгүй бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгджээ. Компанийн нүүр царайг Мадонна, Анжелина Жоли, Эмма Стоун зэрэг алдартнууд төлөөлж байв.

 

Lamborghini

© Automobili Lamborghini S.p.A., PRESS DATABASE / Wikimedia Commons, © Ank Kumar / Wikimedia Commons

Lamborghini компанийг 1963 онд Ферруччо Ламборгини үүсгэн байгуулж Ferrari-тай өрсөлдөхүйц хэмжээнд авчрахаар зүтгэжээ. Ирээдүйн удирдагч өөрийн машиныг спортын уралдаан тэмцээнд оролцохгүй гэж ам өчиг өгсөн гэдэг. Гэхдээ удалгүй тэдний машин “Формула 1”-д уралдаж эхэлсэн юм.

 

Hugo Boss

© Unknown author / Wikimedia Commons, © Boss Bottled, by Hugo Boss / CoffeeAddict / Wikimedia Commons

Энэ брэнд төрсөнд бид Хуго Фердинанд Босст талархах ёстой. Тэрээр 1924 оноос эхлэн өдөр тутмын хувцас үйлдвэрлэж эхэлжээ. Хугог өөд болсны дараа компанийг түүний хүргэн удирдах болсон бөгөөд энэ үеэс эхлэн эрэгтэйчүүдийн хослол урлах болсон байна.

Өнөөдөр Hugo Boss компани нь хувцас үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цоxих германы компани болжээ. Хувцаснаас гадна төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, жишээ нь үнэртэн үйлдвэрлэж байна.

 

Barilla

© Unknown author / Wikimedia Commons

Өнөөдөр Barilla – гоймонгийн үйлдвэрлэлээр дэлхийд хамгийн томоохонд тооцогдоно. Алдартай энэ брэнд Том – Пьетро Бариллагийн эрхлэн ажиллуулдаг байсан жижигхэн нарийн боовны үйлдвэрээс эхтэй гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй биз ээ. 30 орчим жилийн дотор дэлхийд танигдах хэмжээнд өргөжиж чаджээ.

 

Nestlé

© Henry Nestle / Wikimedia Commons

Nestlé-гийн түүх 1860-аад оноос эхлэлтэй. Тэр үед Анри Нестле сүүгээр хүүхдийн тэжээл зохиож худалдаанд гаргах болсон юм. Удалгүй өтгөрүүлсэн сүү, харин 1904 онд шоколад үйлдвэрлэжээ. Өнөөдөр Nestlé төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компани болон өргөжсөн байна.

 

Levi’s

© Levi Strauss / Unknown author / Wikimedia Commons, © Pexels

Levi’s-ийн түүх 1853 оноос эхтэй – германаас цагаачилж Сан-Францискод ирсэн Ливай Страусс худалдааны лангуу нээж ажиллуулах болжээ. Орчин үед зарагдаж байгаа жийнсэн хувцаснуудыг 1920-иод оноос эхлэн үйлдвэрлэсэн, гэхдээ үндсэндээ америкийн ажилчдын дунд л эргэлдэж байлаа. 1960-аад онд Levi’s ажилчдын хүрээнээс хальж жирийн ард иргэдийн дунд алдаршиж эхэлжээ.

 

Knorr

© Carl Heinrich Theodor Knorr / Friedrich Berrer, Heilbronn / Wikimedia Commons, © Marco Verch / Flickr

1838 оныг Knorr компани мэндэлсэн жил гэж үздэг. 1873 онд Карл Генрих Теодор Кнорр ууттай хуурай шөл худалдаанд гаргасан бол 1912 онд дөрвөлжин хуурай шөл үйлдвэрлэж эхэлжээ. 1957 онд Knorr брэнд дэлхийн 8 улсад танигдсан байсан бол 2000-аад оны үед 90 гаруй улсын зах зээл дээр борлуулагдаж эхэлсэн байв.

 

Julius Meinl

© neznámí / Wikimedia Commons, © Lindasky76 / Depositphotos.com

1862 онд Юлиус Майнл I бэлэн хуурсан кофе зарж эхэлжээ – тэр цагаас хойш Julius Meinl брэндийн түүх эхэлсэн юм. Алдартай логог венийн дизайнер 1924 онд зохион бүтээсэн гэдэг. Цаг хугацааны явцад лого нэлээдгүй өөрчлөгдсөн, гэхдээ хүүгийн ерөнхий төрх өнөөдөр ч уг брэндийн чухал бүрдэл хэвээр байна.

 

Burberry

© Thomas Burberry / Wikimedia Commons, © NeydtStock / Depositphotos.com

Burberry 1856 онд Томас Берберри хувцасны жижигхэн дэлгүүр нээх тэр үед төржээ. Тэр цагаас хойш британи брэндийн нэр хүнд алдаршиж ирсэн бөгөөд хэсэг хугацааны дараа дэлхийг бaйлдан дагуулж чадсан юм. Өнөөдөр загварын ордон гадуур хувцас, пүүз, үнэртэн, дагалдах хэрэгсэл болон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр түлхүү ажиллаж байна.

 

Johnson & Johnson

© Robert Wood Johnson I / Unknown author / Wikimedia Commons, © igorgolovniov / Depositphotos.com

1873 онд Johnson & Johnson-ы үүсгэн байгуулагчдын нэг Роберт Вуд Жонсонд Seabury & Johnson гэх нэртэй компани байж л дээ. Удалгүй хамтрагчтайгаа ажил хэргийн харилцаагаа тасалж 2 ахтайгаа нийлэн мэс заслын ариутгасан бинт үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэр цагаас хойш Johnson & Johnson-ы (1886 он) түүх эхэлжээ.

 

Кубик Рубик

© Babak Mansouri / Wikimedia Commons, © Smile.Studio / Depositphotos.com

Дэлхийд алдартай механик оньсон тоглоомыг унгарын барималч, архитектурын багш Эрне Кубик зохион бүтээжээ. Анхны бүтээгдэхүүн 1980 онд үйлдвэрлэлээс гарсан ч борлуулалт төдийлөн сайн явсангүй. Гэхдээ бүтээгдэхүүнийг зурагт болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр хүчтэй сурталчилсны дараа Кубик Рубик дэлхийг бaйлдан дагуулсан юм.

Та ямар брэндэд онцгой хүндэтгэл үзүүлдэг вэ? Манай нийтлэлд хэн нэгнийг нэммээр санагдаж байна уу?

6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tuya Ganbold

    Tuya Ganbold

    2022/01/20 at 20:29

    Рубикийн шоо гэдэг юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *