Дэлхийн улс орнуудын газар доорх оршин суугчид

0

Өнөөдөр дэлхийн аль ч өнцөг буланд ая тухтай амьдарч болохоор байна, гэхдээ зарим нэг бүлэг хүмүүс нийгмээс зайгаа авч өөрийн гэсэн оройн зайг том хотуудын газар доор бий болгохыг илүүд үзжээ. Тэдний амьдралын хэв маяг газар дээрх жирийн иргэдээс ялгараад байх зүйлгүй ч, газар доорх амьдралыг сонгох өөр өөрийн шалтгаантай бололтой. Ингээд танд газар доорх амьдралын зарим нэг хэсгээс танилцуулж байна.

1. Шойна тосгон, Орос

Цагаан тэнгисийн эрэг дээр байрлах Шойна тосгоны ихэнх хэсэг 1980 онд элсэнд даруулжээ. Хяналтгүйгээр трал онгоцоор загас барьсны гайгаар байгалийн ургамал устахад хүрч элсний нүүдэл маш их хэмжээгээр нэмэгджээ. Үүний үр дүнд тосгон аажмаар элсэнд булуулж эхэлсэн бөгөөд тосгоны иргэд өөр газар руу нүүж эхэлжээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар 400 гаруй хүн тосгондоо үлдэж, дээвэртээ гаргасан чердак, цонхоор гэртээ орж гарч байна.

Газар доор амьдардаг хүмүүс 1

2. Лас-Вегас, Невада

Лас-Вегасийг мэдэхгүй хүн гэж үгүй – мөнхийн зугаа цэнгэл, мөнгө, неон гэрэл. Хотын дор 300 км үргэлжлэх хонгилд 1000 гаруй хүн амьдардаг гэдгийг цөөхөн хүн мэдэх болов уу. Хүмүүсийн ахуй амьдрал энгийн: хоёр хүний ор, шкаф, шүршүүр. Энэ бүгд 37 м.кв талбайд багтана. Хэзээ, хаанаас усанд автахыг хэн ч мэдэхгүй тул мөнхийн эрсдэл дор амьдарна.

Газар доор амьдардаг хүмүүс 8

3. Хеврон уул, Палестин

Палестины Хеврон ууланд орших агуйг 1000 гаруй хүн өөрийн гэр орноо болгон амьдарч байна. Тэдний өвөг дээдэс ч мөн энэ газар хэдэн зуун жил цахилгаангүй, усан хангамжгүй, элдэв ая тухыг үгүйлэхгүйгээр амьдарсаар иржээ. Өдөр тутмын хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд ойр хавийн тосгодод өөрсдийн боловсруулсан бяслаг, сүү, мах зэргийг борлуулдаг байна. Хатуу хучилттай замгүй гэж тэд гомдол хэлдэггүй, тэдний тээврийн хэрэгсэл нь илжиг, морь.

Газар доор амьдардаг хүмүүс 2

4. Москва, Орос

Оросын нийслэлийн газар доорх оршин суугчид өөрсдийн хүслээр суурьшсангүй. Черкизовын зах дээр хараар ажилладаг цагаачид ажлын байраар хангагдсан ч орон гэрээр хангагдаагүй юм. Ингээд л тэд газар доорх нийтийн байрыг сонгосон хэрэг. Гэхдээ тэд санаагаар унасангүй, энэ хугацаанд жижиг оёдлын цех, казино, кафе, тахианы аж ахуй, тэр бүү хэл кинотеатр хүртэл нээгээд амжжээ.

Газар доор амьдардаг хүмүүс 3

5. Шинэ Кингстон, Ямайк

Ямайкад ижил хүйстэнтэйгээ явалдах байдлыг эрс эсэргүүцдэг орнуудын нэг, оршин суугчдын 85 хувь нь ижил хүйстэнтэйгээ гэр бүл болохыг эрс эсэргүүцэж үзэн яддаг ажээ. Иймд ижил хүйстнүүд газар доорх амьдралыг сонгосон юм. Газар дээр гарч гэнэтийн үхлээр үхсэнд орвол үерт автаж үхсэн дээр гэж ижил хүйстнүүд үзсэн бололтой.

Газар доор амьдардаг хүмүүс 4

6. Парис, Франц

Парис хотын газар дор байрлах үхэгсдийн хотыг мэдэхгүй хүн ховор болов уу, өөрийн өвөрмөц өнгө төрхөөрөө олон кино найруулагчийг татаж дүрснээ буусан хот. Газар доорх оршуулгын газар 320 км орчим үргэлжлэх бөгөөд нийт 6 сая орчим хүний араг яс хэвтэж буй. Үхэгсэдтэй мөр зэрэгцэн амьдрах хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс байх нь хачирхалтай биш байж болно, тэд бүр цахилгаантай, харилцаа холбоотой, кинотеатр, бар, ресторан хүртэл нээсэн бөгөөд бүр тухлахаар шийдсэн нь илэрхий.

Газар доор амьдардаг хүмүүс 5

7. Бухарест, Румын

Румын улсын нийслэлийн газар доорх хот шинэ оршин суугчдаа дуртайяа хүлээн авна, хар тамхичин, ДОХ-ын халдвар авагсад, орон гэргүй хүүхдүүд гээд л шинэ оршин суугчид тасрахгүй. Аборт хийхийг хориглосон засгийн газрын шийдвэрийн үр дүнд эцэг эхдээ хаягдсан орон гэргүй хүүхдүүд 70-аад оноос эхлэн газар доорх хотыг үүсгэн бий байгуулсан гэж хэлж болно. Удалгүй жинхэнэ утгаараа газар доорх хот бий болж 24 цагийн гэрэлтэй, клубын хөгжим хангинаж, хиймэл зүлэг хүртэл тавьжээ. Бухарестын оршин суугчид хөл дор нь юу болж байгааг мэддэг бөгөөд зарим нэг нь Бухарестын бас нэгэн хувилбар байгаад нааштай ханддаг байна.

Газар доор амьдардаг хүмүүс 6

8. Улаанбаатар, Монгол

Монгол улс капитализм руу шилжсэнээс хойш нийслэлийн олон иргэд газар доорх амьдрал руу шилжсэн юм. Тэд халуун усны хоолой явах усан хангамжийн сувагт амьдарна. Газар доорх оршин суугчдын гол эрхлэх ажил – архидалт.

Газар доор амьдардаг хүмүүс 9

9. Казань, Орос

Казанийн газар доорх хот сүмийн дор байрлана, оршин суугчид нь насанд хүрсэн 38 хүн, 27 хүүхдээс бүрдэх шашны бүлэглэл юм. Тэдний ихэнх нь нарны гэрэлд хэзээ ч гарч үзээгүй. Үндэслэгч нь Файзрахман Сатаров – өөрийгөө лалын шашны номлогч хэмээн өргөмжилж лалын шашны сургаалийг чин үнэнчээр дагах шашны бүлэг байгуулахыг зорьжээ.

Газар доор амьдардаг хүмүүс 7

10. Яньань, Хятад

Яньаньд агуйд амьдрах хүн маш олноор тоологдоно, ойролцоогоор 30 сая хүн. Энэ хотын оршин суугчид өөрсдийн гэсэн орон байртай, тэрийгээ үр хүүхдүүдээ өвлүүлэн үлдээнэ.

Газар доор амьдардаг хүмүүс 10

1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. John Constantine Rockmon

    John Constantine Rockmon

    2015/09/15 at 06:42

    пүүү 30 сая.хужаа гэнэ үү

  2. John Constantine Rockmon

    John Constantine Rockmon

    2015/09/15 at 06:42

    пүүү 30 сая.хужаа гэнэ үү

  3. Мөнгө Олох

    Мөнгө Олох

    2015/09/15 at 14:07

  4. Мөнгө Олох

    Мөнгө Олох

    2015/09/15 at 14:07

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *