Ач хүү нь өвөөгөөсөө 1,5 сая евро өвлөж авчээ. Гэвч хамгийн харамсмаар юм нь, тэр энэ их өв хөрөнгийг ашиглаж чадахгүйд хүрчээ

0

Ойр дотнын хүнээ алдах гэдэг хүнд тохиож болох хамгийн том гарз хохирол, уй гашуу яалт ч үгүй мөн билээ. Гэсэн хэдий ч амьдрал цааш үргэлжилсээр л, үүнтэй холбоотой өв залгамжлалын асуудал ч сөхөгдөнө. Нэгэн хачирхалтай зүйл Итали залуу Луижид тохиолджээ. Түүний өвөө нь амжилттай бизнес эрхлэгч байсан гэдэг, ингээд өөд болохдоо ач хүүдээ 1,5 сая евро үлдээсэн байна. Даанч залуу энэ их өв хөрөнгийг ашиглаж чадахгүй хүрчээ.

Учир юунд оршино вэ гэвэл, өвөө нь мөнгөө банкны хайрцагт 2002 онд хэрэглээнээс гарсан итали лирээр хадгалж байжээ. Засгийн газар уг мөнгөн дэвсгэртийг евро болгох хугацааг ард иргэддээ 2002 он хүртэл олгосон байсан бөгөөд солих хугацаа нь ч дуусаж. Энэ их мөнгийг мартсаныг бодоход өвөө нь ой санамжийн асуудалтай байсан бололтой. Ач хүүгийн хэлснээр өмгөөлөгчид нь ийм хайрцаг байгааг олж мэдсэн, хадгалуулсан мөнгөний 70 хувийг эргүүлж авахаар ажиллаж байгаа аж. Луижигийн төлөвлөгөө биелнэ гэж найдах л үлдлээ. Түүний өгсөн амлалтаар бол энэ мөнгөний ихэнх хувийг сайн үйлсэд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Оpшуулгын ажил дууссаны дараа итали залуу Луижи өвөөгөөсөө хэрэглэх боломжгүй 1,5 сая евро өвлөн авчээ

Энэ их мөнгөнөөс гадна өвөө нь ач хүүдээ 2 байр, компанийн багц хувьцаа, хэн ч чамлахааргүй хуримтлалтай хэд хэдэн данс өвлүүлсэн байна. Луижи энэ их хөрөнгийг ашиглах эсэх нь зарчмын асуудал болон үлдэнэ.

 

Өвөө нь мөнгөө 16 жилийн тэртээ хэрэглээнээс гарсан итали лирээр хадгалж байсан нь тодорхой болсон юм

“Огт мэдэхгүй байсан мөнгийг солих тухай би яаж бодох вэ дээ? Азаар би өөрөө хангалттай орлого олдог, тэгэхээр өвөөгийнхөө өвлүүлсэн хөрөнгийг ашиглах эсэх нь зарчмын асуудал болж үлдлээ. Өвөөгийнхөө цуглуулсан хөрөнгийг үнэндээ зүгээр ингээд хаячих бас хайран л санагдаж байна”.

 

Мөнгөн дэвсгэрт солигдож байхад засгийн газар ард иргэддээ 10 жилийн дотор мөнгөө солиулах боломжийг олгожээ. Даанч Луижигийн өвөө ямар нэгэн учир битүүлэг байдлаар мөнгөө солиулж чадаагүй нь тодорхой

 

Одоогийн байдлаар ач хүү банкны хайрцагт хадгалагдаж байсан мөнгийг олсон өмгөөлөгч нарт хандан тусламж хүсжээ. Тэрээр нийт дүнгийн 70%-ийг авах эрхтэй, үүнийхээ тодорхой хувийг сайн үйлсэд зориулахаа амласан байна.

“Нийт дүнгийн 70 хувийг авах боломжтой гэдгийг би мэдэж байна. Энэ хувийн тодорхой хэсгийг би сайн үйлсэд зориулна. Хөгшин настай хүний мартамхай зан хагас сая гаруй еврогийн үнэтэй байхгүй байлгүй дээ”.

Луижи өвлөж авсан мөнгөө авч амласан ёсоороо сайн үйлсэд харамгүй зарцуулна гэж найдаж байна.

6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *