Цус бүлэгнэх маш аюултай: үүнээс сэргийлэх 10 найдвартай арга

2

Цус бүлэгнэх үйл явц нь гэмтсэний дараах цус алдалтыг болиулах үед үүсдэг байна. Заримдаа цус бүлэгнэх нь венийн судсанд нөлөөлдөг. Үр дүнд нь уушги, тархи эсвэл зүрхэн дэх вень болон артерийн судаснууд байрнаасаа хөдлөхөд хүргэдэг ажээ. Үүнээс болж цус харвалт болно.

Ямар ч нөхцөлд цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй бөгөөд дараах аргуудын тусламжтай цус бүлэгнэхээс сэргийлж болно.

 

1. Хөлөө өргөх

Мэргэжлийн эмч нарын хэлж буйгаар цус бүлэгнэхээс сэргийлэх энгийн арга бол хөлөө зүрхнээсээ дээш хамгийн багадаа 15 см өргөж байх явдал бөгөөд энэ нь маш үр дүнтэй байдаг байна.

 

2. Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөнийг эргэлзэх зүйлгүй хийж байх ёстой. Цус урсах үед бүлэгнэлтийг задалдаг ба асуудал цааш улам даамжрахаас сэргийлнэ. 7 хоногийн 6 өдөр, доод тал нь 30 минут алхахыг танд зөвлөе.

 

3. Дэр хэрэглэхээс татгалзах

Хэрэв та саяхан мэс засал хийлгэсэн бол унтах үедээ өвдөгнийхөө доор дэр тавьж унтахгүй байхыг аль болох хичээгээрэй. Эс бөгөөс цус бүлэгнэх болно.

 

4. Ус уух

Хүн бүр их хэмжээний ус уух хэрэгтэй байдаг ч цус бүлэгнэсэн үед өдөр бүр 200 гр стакан ус уух хэрэгтэй байдаг байна.

 

5. Буурцагт чинжүү хэрэглэх

Цус бүлэгнэхийг байгалийн гаралтай аргаар зогсоохын тулд мэргэжлийн эмчид хандаж, буурцагт чинжүү хоол хүнсэндээ хэрэглэж болох талаар асуугаарай. Буурцагт чинжүүг капсул маягаар хэрэглэж болохоос гадна хоолондоо амтлагч болгон хэрэглэж болно.

 

6. Оливын тос хэрэглэх

Хоолондоо хэрэглэдэг ердийн тосны оронд байгалийн гаралтай, цэвэр оливын тос хэрэглээрэй. Найрлагандаа карбоны хүчил агуулдаг ба энэ нь цус бүлэгнэхээс сэргийлэх ач тустай.

 

7. Жингээ хянах

Хэт таргалалт бол цус бүлэгнэхэд хүргэдэг хамгийн том шалтгаануудын нэг юм. Иймд жингээ хянаж, илүүдэл жинтэй бол дасгал сургуулилт хийх эсвэл спортоор хичээллэхийг эрхэмлээрэй.

 

8. Усан үзмийн шүүс уух

Ягаан усан үзмийн шүүс уух нь цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлэх ач тустай байдаг. Иймд өдөр бүр усан үзэмний шүүс ууж хэвшээрэй.

 

9. Шанцай хэрэглэх

Шанцайн найрлаганд цусны бүлэгнэлтийг зогсоох үйлчилгээтэй бодис агуулагддаг ба энэ нь цусны даралтыг бууруулахад тусална. Иймд хоолондоо шанцай хэрэглэх эсвэл ууж буй кофегоо хутгахаас өмнө цацаж хэрэглэх боломжтой.

 

10. Сайн хөдлөх

Сайн хөдлөх хэрэгтэй. Хэрэв та аяллаар явах бол амарч боссоныхоо дараа сунгалт хийгээрэй. Шилжилт бүхий байрлалууд авч, дасгал хийх нь чухал юм. Түүнчлэн нэгээс илүү олон цаг суух эсвэл зогсох хэрэггүй.

Та эдгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч цус бүлэгнэлтийг зогсоогоорой. Танд эрүүл энхийг хүсье!

12
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *