Нэгэн эмэгтэй өглөө болгон ядарсан байдалтай сэрээд байсан учраас өрөөндөө камер тавьж юу болохгүй байгааг мэдэхээр шийджээ. Тэгтэл камерын бичлэгт шөнө унтаж байх үеэр нь…

0

Шөнө сайн унтаж амарч чадахгүй байх нь бидний тэр бүр мэдрээд байдаг зүйл биш. Үүнд стресс, өрөөний температур, орондоо орохын өмнө хэт их идэх эсвэл сарны нөлөөг буруутгадаг. Гэхдээ зарим үед илүү нууцлаг шалтгаанаас болж бид сайн унтаж, амарч чаддаггүй бололтой.

“TikTok” дээр @susieandmollie гэх хаягтай нэгэн эмэгтэй шөнө сайхан унтаж, амрах байтал, оронд нь байнга ядарч сэрээд байжээ. Тиймээс тэр өрөөндөө камер байрлуулж, шөнө яг юу болоод байгааг олж мэдэхээр шийдсэн байна. Удалгүй тэр бүгдийг олж мэдэв. Түүний нойронд нөлөөлөгч этгээд шөнийн 23:00-03:00 цаг хүртэл түүний өрөөнд орж ирж, эзнээ товшиж, хэн хэнийхээ нойрыг хугасалдаг болж таарав.

Ноёд хатагтай нар аа, Ginger-тэй танилц – шөнийн цуврал товшигч нэрээрээ алдаршсан муур.

“TikTok”-ийн нэгэн хэрэглэгч өглөө үргэлж ядарсан байдалтай сэрдэг байсан учраас шөнө юу түүнийг сэрээгээд байгааг олж мэдэхийн тулд өрөөндөө камер тавьж, буруутныг эцэст нь олжээ

 

Бичлэгт юу болсныг зураг зургаар энд харуулсан бөгөөд бичлэгийг 266,600 гаруй удаа “TikTok”-оор үзжээ

susieandmollie / TikTok

 

susieandmollie / TikTok

 

susieandmollie / TikTok

 

susieandmollie / TikTok

 

susieandmollie / TikTok

Муурны эзэн Susie-гийн хувьд морьдод зориулсан шоу-үсрэлтийн тавцангууд хийдэг “Horses 4 Courses Showjumps” гэх жижиг бизнесийн газар гэрээсээ ажилладаг бөгөөд Ginger-тэй хамт 15 жил амьдарч байгаа юм байна.

“Бид Ginger болон түүний ах Brock нарыг 2005 онд 8 долоо хоногтой муужгайнууд байхад нь авч байлаа. Одоо тэд 16 хүрцгээсэн бөгөөд манай гэр бүлийн эрхэм хүндтэй гишүүд болцгоосон. Энэ хоёроос Ginger шаардлага өндөртэй нь. Тэр өдөр, шөнө хамаагүй, байнга халамж анхаарал хүсдэг. Тиймдээ ч тэр шөнө над дээр ирж үймүүлдэг байсан бололтой.” гэж Susie хэлжээ.

susieandmollie / TikTok

 

susieandmollie / TikTok

 

susieandmollie / TikTok

Хоёр муурнаас гадна тэр Mollie болон Echo гэх 2 морьтой. Тэр “TikTok”-ийнхоо нэрийг өөрийнхөө муур болон морины нэрээр нэрлэжээ. Одоогоор түүний хаягийг 4317 хүн дагадаг бол, бичлэгүүд дээр нь ойролцоогоор 82,100 хүн лайк даржээ.

susieandmollie / TikTok

Тэр хэзээ ч өөрийгөө “TikTok” дээр ингэж олны анхаарлыг татна гэж бодож байгаагүй талаараа хэлсэн байна. Арга ч үгүй биз 39,000 лайк авч, уншигдаж барагдахааргүй олон сэтгэгдлийг хүмүүс бичлэгийнх нь доор үлдээжээ.

susieandmollie / TikTok
49
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *