Махчин загастай нааддаг эр

0

Махчин загастай нааддаг эр


Далай тэнгисийн усан дахь хамгийн аюултай зүйлийн нэг бол махчин загас байдаг. Олон төрөл зүйлтэй махчин загасны бар махчин загас tiger shark гэгддэг биен дээрээ бараан өнгийн судал бидэртэй төрөл зүйл байдаг ба төв Номхон далайн арлуудын орчмын дулаан орны усанд амьдардаг энэ загас хавч хэлбэртэн, загас, шувууд, далайн хав, далайн гахай, яст мэлхий, далайн могой тэр ч бүү хэл жижиг махчин загасаа зооглочихдогоор барахгүй хүний хувьд хамгийн аюултай махчин загаснуудын нэг юм. Гэтэл энэ махчин загастай нохойгоо тоглож байгаа юм шиг тоглодог хүн байдаг аж.41 настай Эли Мартинез /Eli Martinez/ Багамын арлуудын Бар эрэг /Tiger Beach/-ийг жилдээ хэд хэдэн удаа зорьдог ба энэхүү айлчлалууд нь түүнийг тус арлын бар махчин загаснуудтай гайхамшигтай харилцааг тогтооход нь тус болсон байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Эли махчин загаснуудын хүндлэл, итгэлийг олж чадсанаар бар махчин загаснууд болоод Элигийн хооронд гайхамшигтай нөхөрлөл үүсчээ. Эли нь “Shark Diver” сэтгүүлийг үндэслэгч бөгөөд энэхүү сэтгүүл нь махчин загаснуудын төрөл зүйлүүдийн сэтгэл татам, үзэсгэлэнтэй талыг нээн харуулах, түүнчлэн махчин загаснууд бол аймшигтай мангас гэсэн домгийг үгүй хийх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Элигийн хувьд адал явдал болоод амьд байгальд маш их дурласан нэгэн учир энэхүү сэтгүүлийг үндэслэсэн гэнэ. Тэрээр сэтгүүлээ хөтлөн явуулахын зэрэгцээ Discovery Channel, Animal Planet, National Geographic суваг, CNN болон NBC-ын The Today Show зэрэгт хөтлөгч, зураглаач, хамгаалалтын шумбагчаар ажилладаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. mastiphal25

    2013/01/18 at 14:48

    cool[img]http://tinyurl.com/a3g5kwt[/img][img]http://tinyurl.com/b522yp5[/img]

  2. Зочин

    2013/01/18 at 16:06

    seremjluuleg !
    ohid zaluusaa http://yargachin.blog.gogo.mn/read/entry453017

  3. MUNHJARGALTUGULDUR

    2013/01/18 at 20:32

    yaj ingedeg bnaa

  4. jerry-man

    2013/01/18 at 21:31

    nice2

  5. Зочин

    2013/01/19 at 14:49

    zorigtoi ;-)

  6. zalhuugar_1126

    2013/01/19 at 20:22

    huurhiin :-o

  7. jimctu

    2013/01/20 at 05:54

    very nice![img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *