Индонез эр цус харвасны улмаас зүүн гар нь бүхэлдээ мэдээгүй болжээ. Гэхдээ тэр зүгээр суухыг хүссэнгүй, төмрийн хогоор өөртөө “бионик гар” бүтээсэн байна

0

Индонезийн жирийн л нэг гагнуурчин хийдэг байсан залуу цус харвасны улмаас нэг гар нь бүхэлдээ мэдээгүй болжээ. Эрүүл мэндийн байдлаасаа болоод ажилгүй үлдэх дээрээ тулж, ажилгүй бол цалингүй, цалингүй бол гэр бүлээ тэжээж чадахгүйд хүрнэ. Гэхдээ залуу бууж өгөхийг хүссэнгүй.

stackpathcdn.com

Өөдрөг сэтгэлтэй гагнуурчин залуу бионик гараа өөрөө угсарсан юм. Өөрийн багахан мэдлэг, бүтээлч сэтгэлгээгээ бүрэн ашиглаж чаджээ. Хэдэн долоо хоногийн уйгагүй хөдөлмөрийн ачаар анхны амжилттай хувилбарыг гаргаж авсан бөгөөд ашиглалтын явцад бага багаар сайжруулсаар байгаа юм.

stackpathcdn.com

Өнөөдөр түүний хиймэл гар харахад хэдий бүдүүлэг хэдий ч үндсэн гол зорилгоо бүрэн биелүүлж чадна. Гагнуурчны ажил үүргээ гүйцэтгэхэд энэ л гар залууд тус нэмрээ оруулж байна. Түүний бионик гар мэдээгүй болсон гарыг нь хөдөлгөх ажээ.

Зохион бүтээгчийн толгойд бэхэлсэн тусгай электродын тусламжтайгаар гар хөдөлгөөнд ордог. Эдгээр нь мэдрэлийн системийн цахилгаан дохиог мэдэрч өсгүүрт дамжуулж цаашлаад процессор болон микро контролерт дамжуулдаг байна. Эдгээр нь нурууны хэсэгт тусгайлан бэхлэгдсэн. Үүний дараа гагнуурчны гарт зохих команд ирж хөдөлж эхэлдэг байна.

 

Видео

Хичээл зүтгэл, чин сэтгэл, хураасан мэдлэг байгаа цагт боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг хүмүүс цаг бүр баталж харуулж байна. Та үүнтэй санал нэг байна уу?

26
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chagnaa Enkhbold

    Chagnaa Enkhbold

    2021/05/13 at 18:46

    mundag medlegtei bndaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *