Австралийн хамгийн алдартай ихрүүд – тэд хамтдаа хооллож, хамтдаа унтаж бас усанд ордог бөгөөд сүүлийн 9 жилийн турш дундын найз залуутайгаа хамт амьдарч байгаа ажээ

0
  • Өдгөө 35 настай Австралийн Перт хотоос гаралтай Anna болон Lucy DeCinque нар өөрсдийгөө нэг хүн гэж үздэг.
  • Тэд хамтдаа унтаж, усанд ордгоос гадна Ben Byrne гэх нэг найз залуутай.
  • Тэд АНУ-ын телевизийн Extreme Sisters реалити шоунд оролцохоор болжээ.

Хамтдаа хооллож, унтаж, усанд орж, тэр ч бүү хэл нэг найз залуутай болоод 9 жилийн нүүрийг үзэж буй Австралийн ихрүүд АНУ-ын телевизийн реалити шоунд оролцохоор болжээ. Өдгөө 35 настай Австралийн Перт хотоос гаралтай Anna болон Lucy DeCinque нар үргэлж адилхан хувцаслаж, цаг минут бүрийг хамтдаа өнгөрүүлдэг бөгөөд найз залуу 40 настай Ben Byrne-аас хүүхэдтэй болохыг хүсдэг ажээ.

Дэлхийн хамгийн ижилхэн ихрүүд гэх нэрийг олж аваад буй хоёр ихэр TLC сувгийн Extreme Sisters реалити шоунд оролцохоор болжээ.

35 настай Anna болон Lucy DeCinque нар TLC сувгийн Extreme Sisters реалити шоунд оролцохоор болжээ.

Тус реалити шоунд ихэр DeCinque нараас гадна өөр 4 эгч дүүс хамтдаа оролцох аж. Extreme Sisters реалити шоу өнөөдрөөс АНУ-д цацагдаж эхлэх бол Австрали тэргүүтэй дэлхийн бусад орнуудад энэ оны сүүлээр гарах юм.

Confidential хэвлэлд өгсөн ярилцлагадаа Lucy DeCinque, “Бид өөрсдийн түүхээ хуваалцахад бэлэн байна. Биднээс илүү дотно эгч дүүс байгаа гэдэгт бид үнэхээр эргэлзэж байна” хэмээжээ.

Ихрүүд 2012 оноос хойш одоогийн найз залуутайгаа болзож эхэлсэн бөгөөд полигами гэр бүл бий болгохыг хүсдэг ч одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Австрали улсад энэ төрлийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Anna болон Lucy DeCinque нар гэртээ ээж болон найз залуутайгаа хамтдаа амьдарч байна. Мөн тэд нэг л өдөр тэднийг гэр бүл болохыг хуулиар хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй явдаг гэдгээ илэрхийлжээ.

Өнгөрсөн жилүүдэд ихрүүд олны анхаарлын төвд ихээр орох болсон ч тэдний найз залуу Ben-ийн талаар мэдээлэл төдийлөн их байгаагүй юм. Extreme Sisters реалити шоугаар тэд өөрсдийн амьдралыг дэлхий нийтэд дэлгэн харуулахаар болжээ. Энэ тухайд Lucy DeCinque, “Энэ реалити шоунд оролцох болсон хамгийн гол шалтгаануудын нэг нь Ben байсан. Хүмүүс түүнийг хоёр найз бүсгүйтэй амьдрах ямар байдаг тухай, түүний өөрийн үзэл бодлыг харахыг, сонсохыг тэсэн ядан хүлээж байгаа байх. Тэр үнэхээр сайн залуу. Тэр хэзээ ч хоёр найз бүсгүйтэй гэж ярьж байгаагүй” хэмээн ярьжээ.

Ихрүүд 2012 оноос хойш одоогийн найз залуутайгаа болзож эхэлсэн юм.

Extreme Sisters реалити шоу өнөөдрөөс АНУ-д цацагдаж эхлэх бол Австрали тэргүүтэй дэлхийн бусад орнуудад энэ оны сүүлээр гарах юм.

Тус реалити шоуны трейлэрт ихрүүд өөрсдийгөө нэг хүн хэмээн тодорхойлсон бөгөөд өдөр бүр ижилхэн хүнс хэрэглэж, ижил дасгал хийж бие галбираа ч ижилхэн байлгахыг зорьдог хэмээн ярьжээ. Түүнчлэн 2019 онд Австралийн телевизийн Hughesy хөтөлбөрт оролцохдоо тэд найз залуутайгаа хоёулаа хамт унтдаг хэмээн ярьж байжээ. Найз залуу Ben нь ч ихрүүдэд ижил ханддаг тухай Lucy дурьдсан байдаг.

Тэд найз залуутайгаа хоёулаа хамтдаа унтдаг.


Австрали улсад полигами гэрлэлтийг хүлээн зөвшөөрнө гэдэг тэд итгэлтэй байдаг.

Найз залуугийнхаа тухай Anna ярихдаа, “Тэр биднийг байгаагаар минь хүлээн авсан. Тэр бидний яаж хувцаслах, хамтдаа байх эсэх асуудалд оролцдоггүй. Бид үргэлж нэгнийхээ арыг дааж, нэгнийгээ хайрладаг. Тэр бол хоёр бүсгүйн хайрыг хүртсэн, хоёр бүсгүйгээс анхаарал халамж авдаг нэгэн” хэмээн тодорхойлсон юм.

Түүх сөхвөл ихрүүд анх 250,000 америк доллараар гоо сайхны мэс ажилбарт орж, бүх зүйлсээ ижил болгосон нь тэднийг олны анхаарлын төвд аваачиж байжээ. Тэд тухайн үед уруул, xөх томруулах, нүүрэндээ шивээс хийлгэх, арьсаа татуулах, лазер эмчилгээ хийлгэх, хөмсөг шивүүлэх, үс залгуулах зэрэг үйлчилгээнүүдийг авч байжээ. 2 долоо хоногт 14 гоо сайхны мэс ажилбарт орсныхоо дараагаар тэд тэд богино хугацаанд хэт олон мэс ажилбар хийлгэсэн шалтгаанаар шивүүлсэн хөмсөг болон уруул дээрх шивээсээ арилгуулж байжээ.

Тэднийг 19 насандаа одоогийн байгаа төрхөөсөө тэс өөр байсныг дээрх зурагнаас харах боломжтой.

13
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ихэр Охинтой болзороой залуусаа

  2. Narangerel Bymbasuren

    Narangerel Bymbasuren

    2021/05/05 at 17:25

    TWINS DORI :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *