Аав болсны дараа эрэгтэй хүний сэтгэл зүй болон бие махбодид гардаг 6 янзын өөрчлөлт

1
0
4,876

Бүсгүйчүүдийн хувьд жирэмсэн болох мөн төрсний дараа бие галбир, сэтгэл зүйд нь өөрчлөлт гардгийн адил эрчүүд ч бас аав болсны дараагаар оюун санаа болон бие физиологийн хувьд өөрчлөлтөд орж байдаг ажээ. Шинээр аав болсон эрчүүдийн хувьд сэтгэл санаа тогтворгүй болох, хямрах, хүүхдээ хэтэрхий ихээр хайрлах сэтгэлд автах, тэр ч бүү хэл жирэмсний шинж тэмдэг илрэх явдал хүртэл гардаг байна. Манай сайт уншигч танд аав болж буй эрчүүдийн бие болоод сэтгэл зүйд илэрдэг 6 өөрчлөлтийг танд танилцуулж байна.

1. Тестостероны хэмжээ буурна

Тестостерон даавар нь түрэмгий байдал, ширүүн байдлыг өдөөж, эсрэг хүйстэндээ татагдах сэтгэгдэл төрүүлж байдаг бол аав болсон эр хүний бие дэх энэ дааврын хэмжээ буурч бүх анхаарал халамжаа гэр бүлдээ зориулах боломжийг бие организм нь бүрдүүлж байдаг аж.

Түүнчлэн судалгаагаар гэр бүлтэй эрчүүдийн биед ялгарах тестостерон дааврын хэмжээ ганц бие, хүүхэдгүй эрчүүдийнхээс харьцангуй бага байдаг нь тогтоогдсон байдаг. Байгалийн жамаар эр хүний биед ийнхүү өөрчлөлт гарч, жинхэнэ эр хүн болох нөхцлийг бүрдүүлж байдаг ажээ.

 

2. Окситоцин болон допамины хэмжээ нэмэгдэнэ

© Dam/Broadimage/EAST NEWS

Энэ хоёр химийн нэгдэл нь эцэг, үр хүүхэд хоёрын хоорондын нандин холбоог бий болгоход чухал нөлөө үзүүлдэг бөгөөд тестостерон дааврын хэмжээ буурч эхлэхтэй зэрэгцэн окситоцин болон допамины хэмжээ нэмэгддэг нь эрчүүдийг хүүхэдтэйгээ хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх сэдлийг төрүүлдэг байна.

 

3. Дааврын өөрчлөлт нь эрчүүдийг сэтгэл гутралд хүргэдэг

© Camille Roberts/Broadimage/EAST NEWS

Бид бүгд бүсгүйчүүд төрснийхөө дараа сэтгэл гутралд орох, хямрах гэх мэт цаг зуурын үзэгдэлд автдаг гэдгийг мэддэг. Тэгвэл энэ үзэгдэл эрчүүдийн дунд ч ажиглагддаг бөгөөд сэтгэл гутралаас хамгаалж байдаг тестостероны хэмжээ буурснаар эрчүүд дарамтанд орох, сэтгэлээр унах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Энэ бүх дааврын өөрчлөлтүүд нь эр хүнийг ар гэртээ хариуцлагатай байхыг шаардаж эхэлснээр сэтгэлзүйн хувьд дарамтанд ордог байна. Иймээс эрчүүдийн хувьд ч бас сэтгэлзүйн дарамтанд ордог гэдгийг мэдэж байх нь чухал.

 

4. Зарим тохиолдолд тархинд өөрчлөлт гарна

© East News

Эрдэмтэд шинээр аав болсон эрчүүдийн дунд тархинд нь өөрчлөлт гарч байгаа эсэхийг судалж үзэхэд аав болсноос хойш эхний 4 сарын хугацаанд тархины саарал эдэд тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байгаа нь ажиглагдсан байдаг. Энэхүү өөрчлөлт нь тэднийг эцэг хүн байхад сургаж, хүүхэдтэйгээ нандин холбоо тогтоох боломжийг бүрдүүлэх, хүүхэдтэйгээ цагийг их өнгөрүүлж, хүүхдийн танин мэдэхүй, харилцааны хөгжилд туслахад гол үүрэг гүйцэтгэдэг аж. Түүнчлэн шинэхэн аавуудын тархи аливаа зүйлсийг төлөвлөх, асуудал шийдэх, эрсдлийг тооцох, хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр маш идэвхтэй ажиллаж эхэлдэг байна.

 

5. Эрчүүдийн биед жирэмсний үеийн шинж тэмдэг илрэх нь бий

© East News

Хүүхэдтэй болсны дараа л аавуудын биед өөрчлөлт гардаг гэж бодож байвал энэ нь том эндүүрэл болох ажээ. Учир нь хайртай бүсгүй нь бие давхар байх үеэс эрчүүдийн биед өөрчлөлт орж, хоолны дуршил өөрчлөгдөх, дотор муухайрах, нуруу өвдөх зэрэг жирэмсний үед бүсгүйчүүдэд мэдрэгддэг шинж тэмдэг илэрч эхлэх явдал мөн гардаг байна. Үүнийг кувадын хам шинж хэмээн шинжлэх ухаанд нэрлэдэг байна. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл энэхүү шинж тэмдгийг эрүүл мэндийн асуудал хэмээн тодорхойлж үзээгүй хэвээр байсаар байгаа юм.

 

6. Гүн сэтгэл гутралд автах магадлалтай

© East News

Эцэг хүний үүрэг хариуцлага амьдралд ирэх үед эрчүүд дарамтанд орох, түгших мэдрэмжийг авч эхэлдэг ч сэтгэл дотор буй зүйлсээ төдийлөн гаргадаггүйгээс үүдэлтэйгээр гүн сэтгэл гутралд орох магадлалтай байдаг байна. Гэсэн ч тэр бүх дарамт, сэтгэл гутралыг тэвчиж, хайртай бүсгүйдээ анхаарлаа хандуулах хандлагатай байдаг. Иймээс шинэхэн аав, ээжүүд хоорондоо сайн ярилцаж, юу мэдэрч байгаагаа нээлттэй хуваалцаж байх нь тун чухал ажээ. Мэдээж сэтгэлээ нээж ярих нь таны нуруун дээрх ачааг хөнгөлөх нь дамжиггүй.

Та хүүхэдтэй юу? Хэрэв тийм бол анх хүүхдээ өлгийдөж авах үедээ дээрх шинж тэмдгүүдийг мэдэрч байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

4
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Э. Хулан

    Э. Хулан

    2021/05/05 at 03:01

    Top ❤

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.