Хэрэв та кофеины хэрэглээнээс бүрмөсөн татгалзвал таны арьсанд ямар өөрчлөлт гарах вэ?

0

Кофеин арьсанд тустай гэдгийг бид сайн мэднэ. Арьс арчилгааны бүтээгдэхүүнд багтдаг салшгүй нэг орц юм. Аяга кофе нь та бидний биед хэрэгтэй микро элементүүдээр дотроос нь хангаж байдаг, энэ нь явсаар бидний гадаад үзэмжинд нөлөөлдөг ажээ. Бидний дунд кофеноос татгалзъя гэж бодож байсан хүн цөөнгүй байгаа болов уу. Гэхдээ татгалзсан тохиолдолд таны арьс баярлалаа гэж хэлэх нь юу л бол.

Кофеиноос бүрмөсөн татгалзвал юу болохыг бид судалж үзсэн юм. Кофеины ашиг тусыг авахын тулд заавал кофе уух ч албагүй. Кофены хэрэглээ ухамсартай байх ёстой, аливаа зүйл хил хязгаартай байдгийн адил кофены хэт их хэрэглээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна кофе нь зарим нэг төрлийн өвчний үед уухыг хориглох заалттай, тэгэхээр эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөж байж хэрэглээрэй.

1. Илүү их тууралт гарч ирж болзошгүй

© STEKLO / Shutterstock

Кофе нь антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, арьсанд нэн тустай гэж үздэг. Судалгаанаас харахад кофены байнгын хэрэглээ нь батга, тууралтын эх үүсвэр болох үрэвслийг багасгадаг ажээ.

 

2. Хацрын улааныг арилгахад улам хэцүү болно

© sruilk / Shutterstock

Хацрын улаан – энэ бол арьсны түгээмэл өвчин. Жишээ нь, АНУ-д гэхэд л 14 гаруй сая хүнд ийм өвчний онош тавиад байна. Хацрын улаан нь тууралт шиг харагдах хэдий ч үнэндээ арьсны өнгөц байгаа хялгасан судаснууд юм. Судалгаанаас харахад өдөрт хэдэн аяга, багаар бодоход 1-2 аяга кофе уухад хацрын улайлтыг багасгаж болох ажээ.

 

3. Танд пигментийн толбо улам их болох магадлалтай

© Unsplash, © Depositphotos.com

Кофе таны арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг. Кофенд агуулагдах төрөл бүрийн микро элементүүд нь (жишээ нь, хлорогенийн xүчил) пигментийн толбо гарахаас хамгаалдаг.

 

4. Целлюлиттэй тэмцэхэд хэцүү болно

© Albina Gavrilovic / Shutterstock

Кофеины агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дээрх жүржийн хальсны нөлөөг арилгахад тусалдаг. Кофеин нь арьсны гүнд байгаа судсыг тэлж цусны эргэлтийг идэвхжүүлдэг байна. Энэ нь целлюлитийг багасгах нөлөөтэй юм.

 

5. Таны арьс илүү хурдан хөгширч болзошгүй

© DUANGJAN J / Shutterstock

Хэт ягаан туяа арьсыг гэмтээдэг. Үүний үр дагавар – чөлөөт радикалуудын ялгаруулалт идэвхжиж коллагены молекулын ялгаруулалтад сөргөөр нөлөөлнө. Үүнээс болж арьс илүү хурдан хөгширч эхэлдэг. Кофеины агууламжтай нарнаас хамгаалах тос нь арьсыг хэт ягаан туяанаас үр дүнтэй хамгаалж чөлөөт радикалын ялгаруулалтыг багасгаж өгнө.

Та өдөрт хэдэн аяга кофе уудаг вэ? Кофе таны арьсанд ямар нэгэн нөлөө үзүүлж байгааг та анзаарсан уу?

6
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *