Зурхайн ордоор шинжихүй: эрчүүд хайртай бүсгүйгээсээ юу хүсдэг вэ?

3

Эрчүүд юу хүсдэг вэ? Хамгийн тохирох хариулт бол мэдээж хэрэг секс, тийм ээ эрэгтэй хүн эмэгтэй хүнд дуртай бас секс тэдний хувьд чухал. Хэдийгээр сайхан зүйл боловч секс хосуудыг үүрд мөнх хамт байлгаж чадахгүй. Нэмээд хэлэхэд эрүүл сексийн харилцаанаас гадна хосууд зорилго, сонирхол болон хайр сэтгэлийн хувьд хоорондоо уусан шингэсэн байх ёстой. Эрчүүдийг хайртай бүсгүйгээсээ юу хүсдэг болохыг нь тэдний зурхайн орд дээр тулгуурлан мэдэж авна уу.

 

Хонь – өөрийг нь хүлээн зөвшөөрөх

Хонинууд өөртөө маш их итгэлтэй бас эрч хүчээр дүүрэн байдаг ба тэд өөрсдөд нь татгалзсан хариу өгөх вий гэж огтхон ч боддоггүй. Хэрэв та хонины ордын залууг 100% байгаагаар нь хүлээж авахаар шийдсэн бол тэр хариуд нь хэзээ ч танаас холдохгүй ба та хоёрын харилцаа нэг шатаар ахих болно.

 

Үхэр – найдвартай байдал

Үхрүүд зөрүүд бас шийдэмгий, гэвч энэ нь тэдний эрсдэлээс болгоомжилж байгаатай холбоотой. Түүний хажууд үргэлж байна гэдгээ харуул, бас тэрний буруу байсан ч цаг ямагт дэмжинэ гэж амла. Тэгвэл тэр танд зүрх сэтгэлээ нээнэ.

 

Ихэр – сайн найз нөхөр

Ихрүүдийн толгой хэдхэн секундын дотор хурдтай ажиллана, тэд ярьж байгаа шигээ маш хурдан боддог. Ихрүүд шинэ санаагаар дүүрэн бас хошин шогийг мэдрэмжтэй ба үүнийгээ бусадтай хуваалцах дуртай байдаг. Хэрэв ихрийн ордын залуутай цаашид дан ганц сайн найз нөхрөөс гадна өөр харилцаатай байхыг хүсэж байгаа бол сайн сонсогч байх хэрэгтэй.

 

Мэлхий – тэвчээр

Мэлхийнүүд олон ааштай, яагаад гэвэл түүний сэтгэл хөдлөл шуурга л гэсэн үг. Ийм залууд тэвчээртэй, хүлээцтэй болон түүнийг сонсдог, зүрх сэтгэлээ нээдэг, өөрийг нь буруутгаад байдаггүй эмэгтэй тохирно. Мэлхийг тайвшруулах цорын ганц арга бол түүнийг тайвнаар сонсох явдал юм. Ингэхдээ дэлгүүр явж авах зүйлсийн жагсаалт эсвэл оройн үдэшлэг дээр юу өмсөхөө давхар бодох хэрэггүй.

 

Арслан – өөрийг нь баатар гэж бодох

Арслангууд анхаарлын төвд байх дуртай. Тэдэнд онцгой, баярлаж, талархаж байгаагаа хэлдэг, өөрийнх нь хүч чадлыг магтан дуулдаг эмэгтэй хүн хэрэгтэй. Хэрэв та арсланд өөрийг нь баатар гэж боддог болохоо мэдрүүлэх аваас тэр таны өмнө нэг өвдөг дээрээ сууж, үлдсэн насандаа зөвхөн таныг л хайрлах болно.

 

Охин – талархал

Охины ордын залуу халамж анхаарал тавьж чадна. Энэ ордын залуучууд хийх ёстой гэж бодсон бүхий л зүйлийг хайртай бүсгүйнхээ төлөө хийдэг. Хэрэв тэр таны ямар нэг асуудлыг шийдвэрлэж өгвөл, та түүнд баярлаж, талархсан гэдгээ хэлэхээ мартаж хэзээ ч болохгүй.

 

Жинлүүр – өөрийг нь тэвчих

Тэд хичээл зүтгэл гаргасаар байхад ямар нэгэн хариу ирэхгүй бол энэ явдлыг тэвчиж чаддаггүй. Жинлүүрүүдэд ямар ч болзолгүй өөрийг нь хайрлах бас орхиж явахгүй байх эмэгтэй хэрэгтэй. Гэвч тэдний буруу зуршилтай нь эвлэрч огтхон ч болохгүй шүү бүсгүйчүүд ээ. Бүх зүйл хяналтан доор байх ёстой.

 

Хилэнц – шударга байдал

Тэр танаас их зүйлийг шаардахгүй, ердөө л шударга байхыг хүснэ. Хилэнцүүд ямар ч шалтгаанаар худал хэлнэ бас хажууд нь худалч нэгэн байгаа эсэхийг тэр дорхноо гадарлана. Хэрэв та хилэнцэд өөрийн үнэнч хайрыг мэдрүүлэх аваас тэр тантай урт удаан хугацаанд хамт байхаар төлөвлөнө.

 

Нум – хүсэл тэмүүлэл

Хэрэв та хаалттай бас шинэ зүйл сурч мэдэх хүсэлгүй нэгэн бол нумын ордын залуутай зохицохгүй. Тэдэнд өөртөө нь адилхан өөрчлөгдөх, аялах болон шинэ хүмүүстэй танилцах дуртай эмэгтэй яг таг тохирно. Хэрэв та нумд өөрийгөө нээлттэй, шинэ зүйл сурч мэдэх хүсэлтэй гэдгээ харуулах юм бол тэр танаас салахыг огтхон ч хүсэхгүй.

 

Матар – өөрийг нь нас биед хүрсэн эр хүн гэж үзэх

Матрууд өөрийнхөө хүчээр амьдралаа босгодоггүй хүмүүст туйлын дургүй. Мөн тэд өөртэй нь ижил бодолтой эмэгтэйтэй учирна гэдэгтээ итгэлтэй байдаг ба энэ тохиолдолд та хоёрын зорилго, үзэл бодол нэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, бүсгүй та санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат байж огтхон ч болохгүй, та хоёр хамтдаа амьдралаа босгох нь матрын ордын залуугийн чин хүсэл юм.

 

Хумх – эрх чөлөө

Хэрэв та бусдын юу гэж бодохыг төдийлөн ойшоодоггүй бас өөрийнхөө хэмнэлээр амьдардаг бүсгүй бол танд хумхын ордын залуу яг таг тохирно. Хумхын ордын эрчүүдийн ирээдүй хамаагүй гэрэлтэй байдаг ба хумхууд өөртөө итгэлтэйгээс гадна танд болон өөртөө анхаарал халамж тавиад байж чадах нэгэн юм.

 

Загас – өршөөл, энэрэл

Загасууд бол бүтээлч бас тус тусдаа салангид байх харилцааг таашаадаггүй хүмүүс. Тэд зовж зүдэрч байгаа нэгэнд тусламжийн гараа үргэлж сунгадаг. Хэрэв түүнийг хайртай хүнээрээ сонгохоор шийдсэн бол бусдад тусалж, сайхан сэтгэл гаргаж байх хэрэгтэй. Үр дүнд нь загасны ордын залуу таныг заяаны ханиа гэж бодно.

24
БахархмаарБахархмаар
12
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *