Гэр оронд ямар шалтгааны улмаас шавж үүрлэдэг вэ? Гэрт шавж үүрлэхээс сэргийлэх 8 аргыг танд толилуулж байна

0

Хүний гэр орон шавжнуудын хувьд амьдрах таатай орчин болохоос гадна гэрийн эд зүйлд ч хор хөнөөл учруулж байдаг. Зарим хортон шавж мод, даавуу, ургамал зэргийг идэж, хоол хүнсийг бохирдуулж байдаг билээ. Манай сайт уншигч танд гэр орноо хортон шавжнаас салгах энгийн аргуудаас хүргэж байна.

1. Хуучин ном

Хуучирсан цаас нь зарим нэг шавж, жоом зэргийг өөртөө ихээр татдаг тул хуучны ном, сонин сэтгүүл, захидал зэрэг зүйлсээ ил тавих, шүүгээнд хадгалах зэргээс татгалзаж битүү хуванцар саванд хийж хадгалж байхыг зөвлөж байна.

 

2. Хурц тод гэрэл

Хурц гэрэлтэй болон цэнхэр туяатай гэрэлд шавж ихээр татагддаг. Харин шаргал, ягаан болон улбар шар өнгийн гэрэлд татагдах нь бага байдаг ажээ. Тухайлбал, лед гэрэл нь шавжийг өөртөө татдаггүй нь энэ төрлийн гэрэлнээс цагаан туяа ялгардаггүйтэй холбоотой юм. Иймээс та хэт хурц тод өнгийн гэрлээс татгалзаарай.

 

3. Цонхны цагаан хүрээ

Цонхны гадна хүрээ цагаан өнгөтэй байх нь шавжийг өөртөө татах бас нэгэн шалтгаан болдог ажээ. Харин цэнхэр, ногоон зэрэг өнгө нь шавжийг төдийлөн их татдаггүй байна. Хэрэв хортон шавж бус ялаа, шумуул танд асуудал үүсгэж байгаа бол цагаан өнгийг сонгох нь зүйтэй. Учир нь ялаа, шумуул бараан өнгийн зүйлд ихээр татагддаг.

 

4. Картон хайрцаг

Жоом, морин шоргоолж зэрэг шавжны хувьд картон цааснаас ялгарах үнэрт татагдаж, түүгээр хооллож, үүрлэх явдал их байдаг. Иймээс аль болох картон хайрцагнаас татгалзаж, хуванцар сав хэрэглэж хэвшээрэй.

 

5. Мод

Будаж, өнгөлж дуусаагүй модонд зөгий үүрлэх, татагдах магадлал их байдаг. Ялангуяа нүх сүвтэй модонд тэд үүрлэж, өндгөө шахдаг ажээ. Иймээс гэртээ түлээний мод байлгахаас татгалзаж, модон эдлэлүүдээ будаж, хортон шавжнаас хамгаалах арга хэмжээ авах нь зүйтэй.

 

6. Өндөр чийгшилтэй орчин

Хортон шавжны хувьд өндөр чийгшилтэй орчин амьдрах таатай газар болдог. Иймээс ч байшингийн суурь, угаалгын өрөө, гал тогоо орчимд үүрлэдэг байна. Хэрэв таны гэрийн эдгээр хэсгүүдэд шавж үүрлэж байгаа бол ус зайлуулах шугам тань бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, орчны чийгшил бууруулагч хэрэглэхийг зөвлөж байна.

 

7. Ургамал

Тасалгааны ургамал бол шавжны хувьд амьдрах бас нэгэн таатай орчин юм. Ялангуяа ургамлаа зохистой арчлахгүй, сууринд нь ус тогтох хүртэл хэт их услах зэрэг нь хэт их чийгшлийг бий болгож байдаг ажээ. Түүнчлэн өрөөний агаар сэлгэлт ч өрөөний чийгшилд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байдгийг санах хэрэгтэй. Иймээс өрөөний чийгшилд анхаарлаа хандуулж, хөгц, мөөгөнцөр үүсэхээс сэргийлж ургамлын хөрс агаар дамжуулах хэмжээний сийрэг, хэт их чийггүй байгаа эсэхийг шалгаж байх нь чухал.

 

8. Хоол хүнс

Илүү гарсан хүнсээ ил тавилгүй, битүү орчинд тавих, эсвэл гэрээсээ холдуулж хаях зэрэг арга хэмжээг авснаар хоол хүнсний үнэрээр цуглах шавжны тоо эрс цөөрөх боломжтой. Түүнчлэн сода, сироп, цуу зэрэг шингэн зүйлсийг ч ил орхиж болохгүй. Мөн лаазалсан болон лонхтой зүйлсийн тагийг нээлттэй үлдээхээс зайлсхийгээрэй. Энэ төрлийн савыг хаяхдаа хортон шавжийг татах үнэрийг нь дарах үүднээс усаар зайлж угаагаад, хатаасны дараа хаяхыг зөвлөж байна.

Таны хувьд гэрт тань хортон шавжтай холбоотой асуудалтай тулгарч байсан уу? Тэр асуудлуудыг та хэрхэн шийдэж байсан бэ?

11
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *