Мэрилин Монрогийн тухай 20 сонирхолтой баримт

1

Мэрилин Монро бол цагаа олж төрөөгүй гялалзах од байсан бөгөөд одоо болтол хариултыг нь олоогүй олон асуултын эзэн хэвээр байгаа билээ. Урьд өмнө таны мэдэхгүй байсан түүний тухай зарим нэг баримтуудыг үүгээр дэлгэж байна, магадгүй таны түүнд хандах хандлага бага ч болов өөрчлөгдөж ч болох юм.

1. Мэрилин Монрогийн IQ оноо нь 168 буюу Альберт Эйнштейнээс өндөр оноотой

Стефин Хавкинг болон Билл Гейтс нар ч Монрогоос бага IQ-гийн оноотой, Билл гэхэд л 160-ыг авч байжээ. Сонирхуулж хэлэхэд, Альберт Эйнштейн өөрийг гарын үсэгтэй зургийг Мэрилинд дурсгаж байсан бөгөөд түүнийг нь Монро хүндэтгэн хадгалдаг байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 2

2. Мэрилин Монрогийн жинхэнэ нэр нь Норма Жийн Мортенсон

Норма өнчин байсан бөгөөд 11 өргөмөл эцэг, эхийн гар дамжжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 3

3. Мэрилин Монро уг нь бол шаргал үст бүсгүй, алдарт гарахын эхэн үедээ эрүү болон хамартаа гоо сайхны мэс засал хийлгэсэн

Агентуудынхаа зөвлөсний дагуу хөхөө ч мөн багахан хэмжээгээр томсгоод авчээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 4

4. Элдэв эрдэнэсийн зүйлийг тоодоггүй, тэр тухайгаа ч дуулдаг байжээ

Дуртай зүйл нь хэлхсэн сувдан зүүлт байсан бол харин сувднаас бусад үнэт зүйлс, эрдэнэс бол түүний зөвхөн дэлгэцний дүр төрх төдий ажээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 21

5. Мэрилин Монро ээрүү байжээ

Бага болон өсвөр насандаа эрүү байсан байна, нас ахих тусам ээрүү нь аяндаа алга болжээ. Харин ядрах, сандрах үедээ ээрдэг байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 5

6. Түүний хувцаснууд өнөөдөр тэнгэрт хадсан үнэд хүрч байна

Кеннидигийн төрсөн өдрөөр “Төрсөн өдрийн дуу” дуулахдаа өмсөж байсан даашинз нь 16 жилийн өмнө дуудлага худалдаагаар 1 сая гаруй доллараар зарагдаж байсан. “The Seven Year Itch” киноны цагаан даашинз нь 2011 онд 3,6 сая ам.доллараар тус тус зарагджээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 6

7. Амьдралынхаа сүүлчийн үдшийг мафиоз Сэм Жанкантай хамт Фрэнк Синатрагийн кал Нева Лонжод өнгөрөөсөн байна

Ам дамжсан яриагаар бол мафиозын босс Мэрилинийг Кеннидитэй орооцолдох хэрэггүй гэж ятгах гэж уулзсан гэдэг. Дараа өглөө нь гэртээ нас барсан байсныг нь олсон билээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 7

8. Нүцгэн зургандаа 50 доллар л авч байжээ

1949 онд Плейбой сэтгүүл түүний нүцгэн зурганд төлсөн төлбөр нь энэ юм. Дараа нь зургийг Хью Хеффнер-т 500 ам.доллараар зарсан бөгөөд зургийг Плейбой сэтгүүлийн тусгай дугаарын нүүрэнд тавьж мөнгө олох зорилготой байсан байна.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 8

9. Тэр Бетховен, Моцарт болон Люис Армстронг сонсох дуртай байжээ

Зохиолчдоос Достоевский, Шоо, Салингэр, Хэмингуэй, Вольф, Толстой, Твен-ий бүтээлийг уншдаг байжээ. Шаргал үст болгон “тэнэг” биш юм.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 9

10. Хоол хийх дуртай, хоол нь амттай болдог байлаа

Хоолны дэглэм барьж өдөрт түүхий өндөг, аяга сүү л уудаг байсан хэдий ч хоол хийх маш дуртай байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 10

11. Элла Фицжеральдийн нэр алдар Мэрилин Монрогийн ач тус

Элла хар арьстан байсан бөгөөд Мэрилиний туслалцаагүйгээр түүний нэр алдар цуурайтахгүй байлаа. Өөрийн өмчлөлийн Холливудын клубт урьж дуулуулдаг байсан бөгөөд орой болгон тоглолтыг нь үздэг байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 1

12. Өөрийн оршуулган дээрээ 20 жилийн турш шинэ цэцэгтэй байжээ

Мэрилин нэгэн цагт нөхөртөө өөрийг нь нас барвал оршуулган дээр нь дандаа шинэ цэцэгтэй байлгаж байгаарай гэж ам авчээ. Нөхөр нь эр хүний ёсоор амласандаа хүрч нас барснаас нь хойш оршуулган дээр нь долоон хоногт гурван удаа 20 жилийн турш шинэ сарнай үлдээдэг байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 11

13. Жүжгийн зохиолч Артур Миллертэй сууснаасаа хойш Еврей шашин шүтэх болжээ

Нас барахаасаа өмнө нэг жилийн өмнө болсон явдал юм.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 12

14. Эх болохыг үнэхээр их хүсдэг байв

Артур Миллертэй суугаад эх болохыг маш их мөрөөддөг байв. Харамсалтай нь савны гадуурх жирэмслэлтээс болж зулбажээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 13

15. Рок хөгжимчин Мэрилин Мэнсон өөрийнхөө нэрийг Мэрилин Монро болон Чарлез Мэнсоны нэртэй холбон тайлбарладаг бөгөөд өөрийн төслийг нүгэл, буяны холбоог судлахад оршино гэдэг байжээ

Мэрилин Мэнсон нэгэн ярилцлагадаа, Монрод муу хүчийн зүйл байсан бол харин Чарльз Мэнсонд сайн хүчин зүйл байсан тухай дурджээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 14

16. Артур Миллерээс салсныхаа дараа Мэрилинийг тайвшруулахаар Франк Синатра Мальтийн тирриер үйлдвэрийн нохой бэлэглэжээ

Нохойг Мафийн Зөгийн бал (Маф гэж товчлодог) гэдэг байсан бөгөөд Мэрилиний амьдралын сүүлийн 2 жил хамт байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 15

17. Мэрилин хэзээ ч Академийн шагналд нэр дэвшиж байгаагүй

Түүний авсан цорын ганц шагнал нь Алтан Бөмбөрцөг бөгөөд “Some Like in Hot” киноны Шугэ Кэйний дүрээрээ авч байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 16

18. Түүнийг нас барсан гэдгийг сонсоод олон хүмүүс амиа хорлосон гэж үздэг байлаа

Нью-Йорк Таймс сонины бичсэнээр, өдрийн 12 цагт амиа хорлох явдал дээд цэгтээ тултал нэмэгдсэн. Амиа хорлогсод гэрээслэлдээ ийнхүү бичиж үлдээж байжээ, “Хэрвээ дэлхийн хамгийн сайхан бөгөөд гайхамшигтай эмэгтэй энэ дэлхий дээр амьдрах ямар нэгэн шалтгаан байгаагүй бол надад бүр ч алга”

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 17

19. Мэрилинийг түүний дуртай цайвар ногоон өнгийн Pucci брэндийн цамцтай нь оршуулжээ

Тэрээр энэ цамцаа 1962 оны 2-р сард Мексико хотод болсон хэвлэлийн бага хурал дээр өмсөж байжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 18

20. “Миний түүх” хэмээх намтраа бичжээ

Түүнийг нас барсны дараа энэхүү намтар нь ном болон хэвлэгдэж олны гар дээр очжээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 19

21. Киноны дүрийн үгээ цээжлэхэд бэрх байжээ

“Some like it hot” киноны “Би байна аа, Шугэ” гэж хэлэх гэж 60 удаа оролджээ.

Мерилин Монрогийн тухай сонирхолтой 20 баримт 20

15
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/07 at 10:53

    shan medee unshlaa.tsashdin ajild tani amjilt hvsey.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *