2015 оны Топ-10 чихэвч

0

Та хөгжим сонсох дуртай бол дуу хөгжмийг төгс ялгаруулах тийм л чихэвч танд хэрэг болно. Хэдийгээр чихэвчний өргөн сонголт байдаг хэдий ч танд 2015 оны топ 10 чихэвчийг санал болгож байна.

10. Senheiser Momentum 2.0 – юниверсал чихэвч

Энэхүү чихэвчийг төгс гэж хэлж болох бөгөөд тийм хямдхан зарагдахгүй, 349.95 ам.доллар хэдий ч таны чихэнд гайхалтай зохицох болно.

2015 оны Топ-10 чихэвч 2

9. Beats Studio Wireless – утасгүй чихэвч

Утасгүй энэ чихэвч нь үнэхээр эвтэйхэн бөгөөд дууны ялгарал маш сайн. Дууны илүү чимээг арилгахаас гадна эвхэж болно. Үнэ нь 380 орчим ам.доллар.

2015 оны Топ-10 чихэвч 3

8. Beyerdynamic T51i – чихэн дээр байрлах чихэвч

Чихэн дээр байрлах нь чихэнд эвтэйхнээс гадна дууны чанарыг алдагдуулахгүй дамжуулна. Ойролцоогоор 299 ам.доллараар худалдаалагдаж байна.

2015 оны Топ-10 чихэвч 4

7. Bose QuietComfort 25 – чимээ арилгагчтай чихэвч

Ойролцоогоор 299 ам.долларын үнэтэй чимээ дарагч бүхий чихэвч нь динамик дууг дамжуулахаас гадна чимээ дарагчтай нь давуу тал болно.

2015 оны Топ-10 чихэвч 5

6. Audio Technica ATH-M50x – 200 ам.доллараас хямдхан чанартай чихэвч

Энэхүү чихэвч нь шинэ загвараар хийгдсэн бөгөөд дуу хөгжмийг чанарын өндөр төвшинд дамжуулна, 200 ам.доллараас хямдруулаад 169 ам.долларт авч болохоор байгаа юм байна.

2015 оны Топ-10 чихэвч 1

5. V-Moda Crossfade M-100 – DJ-гийн чихэвч

DJ-ийн хэрэглэж болох чихэвч, учир нь удаан эдэлгээтэйгээс гадна өндөр басс чимээг дамжуулах бөгөөд микрофоноо удирдах удирдлагатай юм. 299-560 ам.долларын хооронд үнэлэгдэнэ.

2015 оны Топ-10 чихэвч 10

4. HiFiMan HE-400i – боломжийн үнээр авч болох чанартай чихэвч

499 ам.доллар орчим үнэтэй энэхүү чихэвч нь дууг цэврээр дамжуулах бөгөөд басс дууг саадгүй дамжуулна.

2015 оны Топ-10 чихэвч 6

3. Monster iSport Victory In-ear – спортын чихэвч

Чихэнд асуудалгүй багтах бөгөөд усны хамгаалалттай. 119-149 ам.долларын хооронд үнэ нь хэлбэлзэнэ.

2015 оны Топ-10 чихэвч 7

2. Sony MDR1R – басс чихэвч

298 ам.долларын үнэтэй энэ чихэвч дууг цэвэр дамжуулах бөгөөд басс хөгжимд дурлагсдад яг тохирсон чихэвч юм.

2015 оны Топ-10 чихэвч 8

1. Panasonic Ergo-Fit – хямдхан сайн чихэвч

Та хэмнэлтийн горимд байгаа ч сайн чихэвчтэй болохыг хүсч байвал энэ чихэвч яг танд тохирох болно. Үнэ нь 8.14-10.99 ам.долларын хооронд хэлбэлзэнэ.

2015 оны Топ-10 чихэвч 9

4
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Номин Болдсайхан

    Номин Болдсайхан

    2015/05/06 at 22:25

    Arthos Dulguun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *