Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс

1

1. Тослог загас

Цагаан болон улаан өнгөтэй тослог загас нь А, D витаминаар баялаг бөгөөд Омега-3 нь хүний биед маш сайн. Тодорхой хэмжээгээр ийм төрлийн загас хэрэглэснээр таны арьс зөөлөрч өнгөлөг болно.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 1

2. Самар

Самранд “Гоо сайхны витамин” гэх витамин Е ихээр агуулагдаж байдаг. Түүнчлэн, Coenzyme-10 их хэмжээгээр байдаг нь арьсны гоо сайханд сайнаар нөлөөлдөг билээ. Самар бас биеийн эрүүл мэндэд сайн ч дан ганц самар идээд байж болохгүй, яагаад гэвэл калори ихтэй хүнс юм. Долоон хоногт 70 грамм самар идэхэд л хангалттай бөгөөд таны арьсны гоо сайханд ч сайнаар нөлөөлнө.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 2

3. Чидун жимсний тос/Оливийн тос

Оливийн тос нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй үрэвслээс сэргийлэх увьдистай. Мөн хорыг биенээс гадагшлуулах ач тустай.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 3

4. Тараг

Цагаан идээнд, тэр дундаа тараганд ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих төрөл бүрийн бактерууд агуулагдаж байдаг. Мөн ясанд сайнаар нөлөөлөх кальци агуулагддаг.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 4

5. Үр тариа болон бүхэл үрийн талх

Үр тарианд коллагенийг бий болгох бодис агуулагдаж байдаг. Үр тарианы ислэг нь арьсыг цэвэрхэн байлгахад тустай юм.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 5

6. Авокадо жимс

Энэхүү жимсэнд арьсыг чийгшүүлэх чадалтай тослог эд агуулагддаг. Мөн ниацин ихээр агуулдгаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 6

7. Ногоон цай

Хорыг биеэс гадагшлуулах үйлчилгээтэйгээс гадна таны эрч хүчийг сэргээж өгнө. Өдөрт 3-4 аяга уух хэрэгтэй.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 7

8. Анар жимс

Арьсны уян хатан чанарыг хадгалж, үрчлээсийг багасгах элементүүдийг энэ жимс агуулдаг.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 8

9. Сонгино болон сармис

Сонгино болон сармисанд агуулагддаг хүхэр нь арьсны уян хатан чанарыг алдагдуулахгүй байхад нөлөөлдөг.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 9

10. Дарс

Улаан дарсанд хүний биеийн хөгшрөлтийн хурдацыг удаашруулах бодис агуулагддаг. Иймээс улаан дарсыг бага хэмжээгээр тогтмол хэрэглэж байх нь хүний биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Арьсыг тань залуугаар нь байлгах 10 хоол хүнс 10

25
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *