Хоол хүнсний тухай 10 сонирхолтой баримт

0

Хүн бүрийн толгойд амьдралд нь ганц удаа ч болов орж ирж байсан хоолны тухай асуултуудын хариуг танд хүргэж байна. Танд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.

1. Яагаад чинжүү халуун байдаг вэ?

Чинжүүнд агуулагдах капсаицин чинжүүг халуун болгодог – капсаицин нь температурын өөрчлөлтийг хариуцдаг мэдрэлийн төгсгөл рүү мэдрэлийн импульс дамжуулж нөлөөлдөг. Тиймээс өвдөлтийн дохиог хүлээн авдаг тархи үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хоол хүнсний тухай 10 сонирхолтой баримт 1

2. Яагаад яншуй заримдаа саван шиг амтагддаг вэ?

Зарим хүнд яншуйны амт яг саван шиг амтагддаг. Энэ бүгд альдегидэд мэдрэг OR6A2 гентэй холбоотой. Альдегид нь савангийн үнэр, яншуйны үнэр амтны шинж чанарыг хангадаг юм.

3. Яагаад загас хурц үнэртэй байдаг вэ?

Загасны үнэр триметиламин гэх бодисыг ялгаруулдаг. Загасанд триметиламин нь бага температуртай орчинд байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна триметиламин нь ургамал, амьтны задралын үйл ажиллагаанд оролцдог. Дашрамд хэлэхэд, триметиламин нь амнаас үнэртэх эвгүй үнэрийн гол шалтгаан болдог ажээ.

Хоол хүнсний тухай 10 сонирхолтой баримт 2

4. Яагаад өндгийг чанахад хатуурдаг вэ?

Өндгөнд бөмбөлгөн уургийн молекул агуулагддаг. Дулааны болон агаарын молекулын үйлчлэл нөлөөлөхгүй тохиолдолд молекул хоорондын химийн холбоо нь тэднийг зөв бөмбөлөг хэлбэрт барьж байдаг. Өндөг чанах үед энэ холбоо суларч молекул нь эмх замбараагүй хөдөлж эхэлдэг. Энэ химийн урвал нь өндгийг тунгалаг биш, хатуу болгодог байна.

5. Чанасан өндгийг эргүүлэн шингэн төлөвт оруулж болох уу?

Онолын хувьд болно, харин практикийн хувьд болохгүй. Эрдэмтэд өндөгний молекулыг өмнөх шинж чанарт нь буцаан оруулах нэгэн аргыг сэджээ. Гэвч үүнд хүнсэнд хэрэглэж болдоггүй химийн бодис шаардлагатай. Гэсэн хэдий ч техникийн хувьд бол боломжтой юм шүү.

Хоол хүнсний тухай 10 сонирхолтой баримт 3

6. Ясгүй усан үзмийг хэрхэн гаргаж авдаг вэ?

Үнэн хэрэгтээ ясгүй усан үзэм гэдэг бол усан үзмийг генийн өөрчлөлтөд оруулсан хувилбар юм. Ингэснээр хуваагдлын явцад хэвийн хэмжээнээс илүү бага ястай усан үзэм ургадаг. Амьтдаас ялгаатай нь зарим ургамал бэлгийн бус үржилтэй байдаг тул тэднийг дуураймлаар ургуулах нь маш хялбар байдаг ажээ.

7. Яагаад согтууруулах ундаа оюун санаанд нөлөөлдөг вэ?

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, согтууруулах ундаа нь ГАМК үүсэхэд нөлөөлдөг. ГАМК гэдэг нь төв мэдрэлийн тогтолцооны хамгийн чухал дарангуйлагч нейромедиатор юм. Хоёрдугаарт, согтууруулах ундаа нь глутаматад хориг тавьдаг. Глутамат гэдэг нь ой тогтоолт болон сурах чадварыг хариуцдаг химийн бодис юм.

8. Яагаад согтууруулах ундааг хольж хэрэглэхийг зөвлөдөггүй вэ?

Гол асуудал нь олон төрлийн согтууруулах ундаа хэрэглэхдээ бус буруу дарааллаар хэрэглэдэгт байгаа юм. Та сул үйлчилгээтэй согтууруулах ундаа ууж байх үедээ аажим аажмаар удаан согтоно. Хэрэв бага градусын согтууруулах ундаа уусны дараа өндөр градустай согтууруулах ундаа уувал илүү хурдан согтох болно.

Хоол хүнсний тухай 10 сонирхолтой баримт 4

9. Яагаад бид гунигтай, уйтгартай мөчид нүүрс ус хэрэглэхийг хүсдэг вэ?

Нүүрс ус нь серотонин ялгаралтад нөлөөлдөг. Үүнийг өөрөөр аз жаргалын даавар ч гэцгээдэг. Хэрэв та яг одоо гуниглаж байгаа бол шоколад идээрэй, амьдрал чинь илүү хөгжилтэй болох болно. Бүх зүйл зүгээр байсан ч хоёр чихэр идэхэд гэмгүй шүү.

10. Яагаад үргэлж муу хоол эрүүл хоолноос илүү амттай байдаг вэ?

Илчлэг ихтэй хоол амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг. Одоо үед илчлэг ихтэй хоол ихээр үйлдвэрлэдэг болжээ. Бид идэхийнхээ хэрээр тэднийг шатааж чаддаггүй. Бид байгалиасаа л ямар ч тохиолдолд хоол идэх боломж л гарвал иддэг.

7
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *