Гоо сайхны хэрэгслээ би угаалгын өрөөндөө хадгалахаа больсон. Танд ч гэсэн ингэх хэрэггүй гэж зөвлөе!

3

Та шүдний сойз, сахлын хутга бас ариун цэврийн хэрэгслээ угаалтуурын дээр байрлах тавиур дээр хадгалсаар л байна уу? Ингэж огт болохгүй гэж танд хэлэхээр яарлаа. Угаалгын өрөө байнга чийгтэй байдаг тул мөөгөнцөр гэрлийн хурдаар өсөж үржиж байдгийг эрдэмтэд тогтоожээ.

Эрүүл мэндийнхээ төлөө угаалгын өрөөнөөс бушуухан гаргах зүйлсийн жагсаалтыг танд танилцуулж байна.

 

Хувийн ариун цэвэр сахих нь

1. Сахлын хутга

Сахлын хутгыг угаалгын өрөөнд хадгалах огт хэрэггүй. Төмөр нь чийгний нөлөөнд идэгдэж эхэлдэг. Сав баглаа нь битүү нэмэлт сахлын хутгыг угаалгын өрөөнд айх зүйлгүй хадгалж болох ажээ.

 

2. Ариун цэврийн хэрэгсэл

Чийгшил – ариун цэврийн хэрэгслийн заналт дайсан. Сав баглаа боодлыг нь задалсан л бол хуурай газар хадгалаарай, бас агаарын солилцоо сайтай газар байх ёстой.

 

3. Үнэртэн

Халуун хэм үнэртний чанарыг муутгадаг. Үнэртэн молекулын хэмжээнд гэмтдэг ажээ: үнэртний өөрийн үнэр суларч амархан арилдаг болно.

 

4. Нүүрний будгийн багс зэрэг хэрэгсэл

Бас л нөгөө чийгшил… Чийгтэй бийр ашиглахад гоо сайхны бүтээгдэхүүн өөрөө хурдан муудаж эхэлдэг. Тиймээс нүүрний будгийн багс зэргээ хуурай цэвэрхэн газар хадгалж байгаарай.

Мөн багс зэргийг тогтмол цэвэрлэхгүй бол үрэвсэл, мөөгөнцрийн эх сурвалж болдог. Нүдний будаг тавих багс – гурван өдөр тутам, хацрын багс – долоо хоногтоо нэг удаа, харин нүдний зураас тавьдаг багсыг хэрэглээд л шууд цэвэрлэж занших нь зүйтэй.

 

5. Эм

Та олон жилийн турш эмээ угаалгын өрөөнд хадгалж байгаа юу? Энэ дадал зуршлаасаа салах цаг болжээ.

Тасалгааны хэмийн огцом өөрчлөлт, чийгшил нь эмийн чанарт шууд муугаар нөлөөлнө. Эм хадгалж байгаа хайрцгийг хуурай, сэрүүхэн газар хадгалах нь зүйтэй, жишээ нь орны хажуугийн шургуулганд.

 

6. Шингэн саван

Шингэн савангийн оронд хатуу саван хэрэглэхийг зөвлөж байна. Угаалгын өрөөний чийгшлээс болж гар цэвэрлэх чанараа алддаг ажээ. Тэгээд ч савлагаатай шингэн савангийн гаднах үзэмж угаалгын өрөөнд нэг л зохимжгүй санагддаг, миний хувьд шүү.

Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй, мөн угаалгын өрөөний ариун цэврийг сахиж заншаарай.

5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jamganjav Tsedendash

    Jamganjav Tsedendash

    2019/03/03 at 00:03

    Odsuren Jamganjav

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *