Хятадад номыг маш хурдтайгаар уншиж сурах нэгэн хачирхалтай сургалтын төв нээгджээ. Та 1-5 минутад 100,000 үг унших боломжтой гэвэл итгэх үү?

2

“Квантын хурдаар унших” сургалтанд хамрагдсанаар таны хэт мэдрэг байдал сайжирч, 1-5 минутын дотор 100,000 үг унших боломжтой болно гэнэ.

Бээжингийн XinZhiTong сургалтын төвийн зүгээс интернетэд сургалтын явцыг харуулсан бичлэгийг байршуулжээ. Квантын хурдаар унших техникийг Японы сурган хүмүүжүүлэгч Yumiko Tobitani илүү боловсронгуй болгосон байна.

Тэрээр “Speed-Reading: Awakening Your Child’s Mind” гэх нэртэй номыг бичсэн аж.

Сургалтын төв хүүхдүүдэд номыг скан хийж байгаа юм шиг уншихыг заадаг бөгөөд ингэхдээ ердөө 5 секундыг зарцуулах хэрэгтэй гэнэ. Сургалтын бүтэн төлбөр нь 269,000 юань буюу 38,000 америк доллар юм байна.

Сургалтын төвийн вебсайт одоогоор ашиглалтанд ороогүй байгаагаас гадна тэд маш завгүй ажиллаж байгаа учир, мэдээллийн хэрэгслээр хариу өгөх боломжгүй байгаа аж.

Уг сургалтын үйл явцыг үзэж, сонирхсон хүмүүс “Хүүхдүүд өөрсдийгөө яг л сэнсээр үлээлгэж байгаа юм шиг харагдаж байна.” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

Тайваны нэгэн интернет хэрэглэгч “Өндөр хурдаар унших нь 2000-аад оны үед Тайванд хэрэгжиж байсан ч амжилттай болоогүй. Хүмүүст энэ сургалтын үйл явц ямар ч үр дүнгүй юм шиг санагдаж эхэлсний дараа, үйл ажиллагаагаа явуулж байсан сургалтын төвүүд үүд хаалгаа барьж байв.” хэмээн сэтгэгдлээ бичсэн байна.

Танд энэ сургалт ямар санагдаж байна? Хэрэв ийм сургалт манайд байсан бол та хүүхдээ явуулах байсан уу?

14
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Battur Turuu

    Battur Turuu

    2019/10/18 at 18:22

    za bas araichdee minutand 10000 mynga bolomjtoi 20000mynga bol hun bolgon hurch chadku hyzgaar

  2. Khatan Anu

    Khatan Anu

    2019/10/20 at 15:03

    Shoroon tvmen yumnuud surgalt yawuulj bxd manai Mongolchuud 3 xan say baij torol in tsus yasnaasa delxiid tergvvlj bga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *