Эндрю Жонс – зүрхээ үүргэвчинд хийж авч явдаг залуу. Тэгсэн ч тэр их спортоо орхиогүй юм!

2

Эндрю Жонс – юуг ч үл тоон тавьсан зорилго руугаа тэмүүлж буй залуу. Түүнийг ямар ч асуудал зогсоож чадахгүй, зүрхээ үүргэвчинд хийгээд явсан ч хамаагүй.

ribalych.ru

 

 

ribalych.ru

2012 онд эрүүл мэндийн асуудал гартал Эндрю жирийн л амьдралаар амьдарч байлаа – жирийн гүйлтийн дараа л амьсгал нь давхцах болжээ. Сүүлийн 2 жил эрүүл мэнд нь улам муудаж эхлэв – байнга өндөр халуурна, цустай ханиалга гээд таагүй шинж тэмдэг үүгээр дуусахгүй.

ribalych.ru

Эмч нар түүнд кардиомиопати гэх онош тавьжээ. Удамших энэ өвчний улмаас өвчтөний зүрх нь цусаа муу шахдаг байна.

ribalych.ru

Эндрю эмнэлэгт 4 сар хэвтсэн энэ хугацаанд бие нь үнэхээр их суларчээ, өөрөө орноосоо босож явах нь бүү хэл хувцсаа ч өмсөж чадахгүй болтлоо сул дорой болжээ. Залууг аврах цорын ганц арга нь зүрх шилжүүлэн суулгах байсан ч тохирох зүрх олдохгүй л байв.

ribalych.ru

Ингээд Жонсоны амийг аврахын тулд эмч нар хиймэл зүрх залгахаар шийджээ. Хиймэл зүрхээ залуу үүргэвчинд авч явах ёстой.

Жонсон шинэ зүрхтэй болонгуутаа төд удалгүй спорт зааланд очиж хичээллэх болов.

ribalych.ru

Залуу биеийн байдлаа өөрөө байнга хянаж шалгаж байх ёстойгоос гадна орой болгон зүрхээ цэнэглэнэ, үүний зэрэгцээ шилжүүлэн суулгахад тохиромжтой зүрхээ хүлээнэ. Энэ бүх асуудал түүнийг зогсоосонгүй, 26 настай залуу амьдралын хором бүрийг зөв ашиглахыг хүсэх болжээ.

ribalych.ru

 

Andrew Jones (AJFitness) is a fitness model who runs, lifts and trains with the best. Only difference? He doesn't have a pulse. He's built his incredible physique off a battery-powered artificial heart.Wanna see this Great Big Story on your bigger screen? Check us out on Apple TV and Roku!

Posted by Great Big Story on Thursday, July 28, 2016

49
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batjargal Dugarsuren

    Batjargal Dugarsuren

    2019/10/18 at 21:36

    Зүрх маань байдаг газраа эрүүл саруул байгаад байхад л гэдсээ хасах хэцүү санагдаад байсан… Ичмээр ч юм доо. ??

  2. Н. Уранбайгаль

    Н. Уранбайгаль

    2019/10/19 at 09:35

    Н. Энхжаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *