
Жүжигчин Kate Winslet өчигдөр Холливудын Walk of Fame-д өөрийн одыг хүлээн авчээ. Titanic киноны Rose DeWitt Bukater-ын дүрээрээ үзэгчдийн зүрх сэтгэлд онцгой тод хоногшсон жүжигчин бүсгүй тус хотод болсон газар хөдлөлтөөс хэдхэн цагийн дараа ийнхүү одтой болсон байна. Газар хөдлөлт түүнийг маш их айлгасан ч дараа нь алдартнуудын өргөн чөлөөнд одтой болсон хэмээн Kate өгүүлжээ.
















