Эмэгтэй хүнийг гоо үзэсгэлэнтэй, залуу байхад туслах шидэт ундаа

3

Авокадо жимсний бүтцэд байх ханасан өөхөн хүчил нь эмэгтэй хүний гоо сайхан, залуу байхад нэн тустай бодис юм.

Энэ удаа танд нэгэн смузи бэлтгэх жорыг танилцуулах ба авокадо болон рукколу хэмээх хоёр нэн ашигтай жимсний хэрэгтэй болгоныг нийлүүлсэн ундаа билээ

Авокадогийн бүтцэд байх ханасан өөхөн хүчил нь эмэгтэй хүний гоо сайханд чухал нөлөөтэй. Харин руккола нь хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд маш сайн үйлчилгээтэй байна. Руккола нь Е болон А амин дэмээр баялаг, бүх л биед залуужуулах нөлөө үзүүлдэг бөгөөд ялангуяа арьсанд маш их нөлөөлдөг юм.

Мөн энэ ундаанд алим, киви, эрдэст ус, нимбэгийн шүүс бас орно. Дээр нь хүнд өгөх үедээ цангис болон наран цэцгийн үр нэмдэг байна. Гэхдээ та өөртөө таарсан зүйлээ нэмж болох ба эдгээр нь янз бүрийн жимс жимсгэнэ, самар байж болно. Энэ коктейль нилээд өвөрмөц бөгөөд гоо сайхны чухал нөлөөтэй. Алим болон авокадо нь рукколын хамгийн сайн хамтрагч нар билээ.

Яагаад? Тэдгээр нь рукколын исгэлэн гашуун амтыг дардаг. Киви болон нимбэгийн шүүс нь алимны сайхан амтыг баяжуулж, илүү сэргэг ундаа болгоно. Энэ смузиг өдрийн хоолондоо хэрэглэж янз бүрийн зууш, ажил ихтэй өдрийнхөө үндсэн хоолыг ч гэсэн орлуулж байгаарай.

“Залуужуулагч” смузи бэлдэх жор

Орц:

  • 2 аяга шинэ руккол (150 г)
  • ½ авокадо
  • 1 киви
  • 1 алим
  • ½ аяга шүүсэн юм уу эрдэст ус
  • 1 хоолны халбага шинэ шахсан нимбэгийн, лаймын шүүс

Сайхан харагдуулахын тулд:

  • 1 хоолны халбага наран цэцгийн үр
  • ¼ аяга цангис

Смузи хийх нь :

Бүх л зүйлээ блендерт хийж нэгэн төрлийн зүйл болтол нь холино. Аяганд хийгээд дээрээс нь цангис болон наранцэцгийн үрээр чимээрэй.

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *