Хамгийн хачирхалтай Зул сарын уламжлалууд

0

Америк орныг гайхалтай болгож байдаг зүйлсийн нэг нь тухайн зүйлийн өвөрмөц тал бөгөөд ялангуяа баярын улирлын үеийн янз бүрийн өвөрмөц уламжлалууд юм. Хэдий Зул сарын баярыг Америк орон даяар нэгэн адил хэлбэрээр тэмдэглэдэг боловч яг очоод үзвэл ямар ч ялгаагүй адилхан бас биш байдаг ажээ. Америкийн олон арван ялгаатай баярын уламжлалуудыг жагсаавал зэгсэн урт жагсаалт болно. Тиймээс бид зөвхөн хамгийн хачирхалтай бөгөөд хамгийн шилдэг гэснүүдийг нь онцлон нийтэллээ.

1. Нью Орлеанс, Луизиана

Нью Орлеанс бол дэлхийн хамгийн дуу шуугиантай хотуудын нэг. Тийм ч учраас тус хот энэ жагсаалтанд хоёр ч удаа багтжээ. Нью Орлеанс баярын шар үхрээрээ энэ жагсаалтанд эхлээд бичигдсэн байна. Жил бүр том гэгчийн шар үхрийг балуу мод, туузаар чимэглэдэг. Хотын оршин суугчид баярын шар үхрийн хамт хотын гудамжаар алхалж, Зул сарын баяр ирж байгааг тэмдэглэдэг.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 3

2. Хавай

Энэхүү арлын оршин суугчид Санта Клаус нисэж бус завиар ирдэг гэж ярьдаг. Тааламмжтай цаг агаартай энэ арал дээр Зул сарын баяр гадаах баярын нэг бөгөөд ихэвчлэн салют буудуулж, гадуур хооллож тэмдэглэдэг.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 4

3. Нью Йорк, Ринебек суурин

Энэхүү жижигхэн хотын оршин суугчид энэ бүс нутаг дахь уугуул оршин суугчид болох Голландчуудын ёс уламжлалыг дагадаг. Санта Клаус буюу Sinterklaas гэх Голланд нэрээр нэрлэгдсэн баяр бүтэн долоо хоног үргэлжилж, христосын бус шашны Зул сарын уламжлал болон Европын Зул сарын уламжлалын холимог болсон сүртэй жагсаал болдог байна.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 8

4. Скоттдейл, Аризона

Хэдий хуучны уламжлал биш боловч энэ гарцаагүй хачирхалтайд тооцогдоно. 2010, 2011 онуудад Скоттдейлийн Gun Club “Santa and Machine Guns” үйл явдлыг зохион байгуулсан. Энэхүү үйл явдлын үеэр хүмүүс буу бариад Сантатай хамт зургаа авахуулдаг байна.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 7

5. SantaCon

SantaCon бол орчин үеийн Америкийн хамгийн хачирхалтай баярын уламжлалуудын нэг юм. Үнэндээ энэ нь маш энгийн уламжлал. Жил бүр энэ улсын өөр өөр хотуудад Санта Клаус шиг хувцасласан олон мянган хүмүүс цуглардаг. Хамгийн гайхмаар нь тэдгээр Сантанууд согтож унатлаа ууцгаан бараг хот даяар сүйрэл авчирдаг. Магадгүй энэ нь хамгийн тааруухан уламжлал байх.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 6

6. Нью Йорк, Сканеателес суурин

Энэхүү жижиг хотод жил бүр Dickens Festival болдог. Фестивалийн үеэр хот бүхэлдээ Charles Dickens-ийн A Christmas Carol-ын үеийн Лондон хот болон хувирдаг. Хотын иргэд тус номын дүрүүдтэй адилаар хувцасладаг.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 5

7. Умард туйл, Аляск

Жилийн энэ үед хот Зул сарын баярт зориулагдан чимэглэгддэг ба хотын иргэд болон зочдын аль аль нь уламжлалт лаан чимэглэл, аварга том мөсөн парк, Санта Клаусын байшин зэргийг харах баясах боломжтой.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 9

8. Умард Каролина, Макаденвилле суурин

Christmas Town нэрээрээ алдартай энэ жижигхэн хот Зул сарын гайхалтай чимэглэлээрээ энэ нэрийг авчээ. Нуурын эргийн дагуу байрладаг тус хот үнэхээр ам ангаймаар чимэглэж чаддаг. Ганц хоёр модыг гэрлээр чимэглэх төдий бус нуурын эргийн дагуух бүх моддыг гэрлэн чимэглэлээр чимдэг нь үнэхээр гайхамшигтай үзэмжийг бүрдүүлдэг.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 10

9. Луизиана, Нью Орлеанс

Нью Орлеансчуудын өөр нэг уламжлал нь “Lighting of the Levee” юм. Луизианад амьдардаг үндэстэн болох Кажунчуудаас улбаатай энэ уламжлал нь Миссисипи мөрний дагууд түүдэг галнууд асаадаг явдал аж. Энэхүү түүдэг галнуудыг Нью Орлеансын Санта Клаус гэгдэх Papa Noël-ын замыг гэрэлтүүлдэг гэж үздэг байна.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 2

10. Өргөст хэмхэн чимэглэлтэй Зул сарын мод

Christmas Pickle бол сүүлийн зууны турш тэмдэглэгдэж ирсэн хачирхалтай уламжлал юм. Зул сарын урьд үдэш эцэг эхчүүд Зул сарын модныхоо хаа нэгтээ ногоон өргөст хэмхэн чимэглэл нуудаг. Энэхүү чимэглэлийг хамгийн түрүүнд олсон хүүхэд Зул сарын баярын өглөө шагнуулдаг байна. Энэ уламжлалыг Германаас Америкт орж ирсэн гэж баталдаг ч олонх Германчууд энэ тухай сонсож байгаагүй байдаг аж. Гэхдээ судалгаа хайгуулын дүнд 1880-аад оны үед F.W. Woolworth Зул сарын чимэглэлийнхээ худалдааг нэмэгдүүлэхийн тулд энэ домгийг зохиосон гэдгийг олж тогтоосон байна.Америкийн хамгийн хачирхалтай боловч догь Зул сарын уламжлалууд 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/12/28 at 16:00

    Bugdeeree AMERICA YUM BNA suuliinh ni german yum bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *