Ухаалаг утасны буруу хэрэглээ бидний бие махбодь болон тархинд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?

15

Хүний бие махбодь болон тархи нь нойр болон сэрүүн байх өөрийн гэсэн горимыг баримтлах ёстой – шөнийн цагаар бүтэн тайван нойр авч өдөр нь цовоо сэргэлэн, эрч хүчтэй байж чадна. Гар утаснаас гарч байгаа гэрэл нь өглөөний нар шиг нөлөө үзүүлэх буюу тархины мелатонин даавар ялгаруулах үйл ажиллагаанд саад учруулна. Мелатонин – бидний тайван, бат бөх унтуулах даавар.

Бид харанхуйд ухаалаг утасныхаа дэлгэцийг харж байхад бидний тархи өдөр болж байна гэсэн дохио авсаар байх бөгөөд нойрсох цаг болоогүй гэж бодно. Харин энэ үеэр бие махбодь ядарч амрах хэрэгтэй байдаг. Энэ мэт зөрүүгээс болоод унтаж, сэрэх нь улам л төвөгтэй болно, үүгээр асуудал дуусахгүй. Цаана нь өчнөөн олон асуудал бий.

Бидний оролдох дуртай төхөөрөмж бие махбодь болон тархинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг мэдэж авцгаая.

Хорт бодис хуримтлагдана

Өдрийн турш бие махбодид нейро хорт бодисууд хуримтлагддаг – хүн урт гүн нойрны ачаар уг хорт бодисоосоо цэвэрлэгддэг байна. Мелатонин зэрэг бусад даавруудын ялгаруулалт алдагдсанаар нойрны горим мөн алдагдана, тийм учраас нойр тайван бус болж сэрвэлзэж эхэлнэ. Энэ нь хорт бодис хуримтлагдахад хүргэх бөгөөд үр дагавар нь – толгой өвдөх, ядрах, мэдрэлийн систем ядарч цаашлаад стресст хүргэх ажээ.

 

Суралцахад хэцүү болно

“Би фэйсбүүкээ ганц л шалгаадхая – тэгээд л шууд унтана. Юу? Аль хэдийн өглөө болчихов уу?” Магадгүй энэ дүр зураг олон хүмүүст танил байгаа болов уу? Бид яг л ухаалаг утасныхаа боол нь болчихжээ, тэгээд л бага унтаж байна. Бид бага унтах тусам бидний тархи шинэ мэдээлэл авах чадвар нь улам л буурна. Тархи амарч сэргэж чадаагүй учраас өдрийн турш олж мэдэж байгаа болгоныг тогтоох чадваргүй байгаатай холбоотой юм.

 

Ой санамж муудна

Шинэ мэдээлэл авах  чадварын тухайд дурсахаа больё, бас хуучнаа санах нь улам л хэцүү болж эхэлдэг. Яг л хувцастай шкафтай адилхан гэх юм уу даа: шкаф эмх замбараагүй байхад өөрт хэрэгтэй зүйлээ олж чадахгүйд хүрнэ – илүү их цаг, хүч шаардлагатай болдог биз дээ?

 

Өлсгөлөн

Мелатонины ялгаруулалт болон нойрны горим алдагдах, мөн унтаж амрах хугацаа богиносох нь өөртөө муу үр дагавар дагуулна – жишээ нь дотор эрхтний үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг байна: ходоод, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа. Бие махбодь ядарсан харин тархи сэргэлэн байгаа учраас эрч хүчээ сэлбэх дохио өгсөөр байдаг. Ингээд бид ямар нэгэн зүйл идэх хэрэгтэй гэсэн мэдрэмжийг авна, угтаа бол унтаж байх ёстой цаг. Энэ бүхэн хоол боловсруулах эрхтний маш том асуудал үүсгэх эрсдэлтэй.

 

Хараа муудах

Харанхуйд зурагт битгий үзэж бай гэж ээж минь дандаа хэлдэг байж билээ. Ямар нэгэн хэмжээгээр түүний зөв байжээ. Зурагт, таблет эсвэл ухаалаг утаснаас ялгарах цэнхэр гэрэл нь нүдний хараанд муугаар нөлөөлдөг байна. Ялангуяа харанхуйд хэрэглэхэд үзүүлэх хор уршиг нь улам нэмэгдэнэ. Үүний үр дагаварт зөвхөн нүдний бүтэц муудаад зогсохгүй, мөн харааны мэдрэл ч эвдэгддэг ажээ. Эндээс нэгэн үг урган гарч ирсэн нь ойлгомжтой: “хөөрхий, нүд минь ядарч дээ”.

Унтахаасаа ядаж 2 цагийн өмнөөс эхэлж ямар нэгэн гажет хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Энэ хугацаанд таны тархи орой болж унтах цаг болжээ гэдгийг ойлгох хангалттай хугацаа болж чадна. Ингээд чанартай бас бат бөх, бүтэн нойронд бэлдэцгээе.

152
ГоёГоё
42
ГайхмаарГайхмаар
20
БахархмаарБахархмаар
19
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Уугий Ука

    Уугий Ука

    2018/11/10 at 20:04

    BulganTamir Ganzorig hulan Khulan Ganzorig

  2. Shuree Shuree

    Shuree Shuree

    2018/11/10 at 21:11

    Batsaikhan Didi

  3. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/11/10 at 21:56

    Bymba Uranbileg

  4. Dolgorsüren Damdindorji

    Dolgorsüren Damdindorji

    2018/11/10 at 22:06

    гар утас барингуутаа юм үзэж харсан ч юмгүй тэр дороо амархан нойр нь хүрээд утасаа барьсан чигээрээ унтдаг хүн байх юм .

  5. Batsaikhan Didi

    Batsaikhan Didi

    2018/11/11 at 00:42

    Zaza haha

  6. Doma Dom

    Doma Dom

    2018/11/11 at 14:50

    MenDee MenDee

  7. Ariun Enkhee

    Ariun Enkhee

    2018/11/11 at 17:26

    Eku KM, Осаки Нана Ө. Энх-Ану

  8. Д. Сүмбээ

    Д. Сүмбээ

    2018/11/11 at 17:34

    Shagai Khurel

  9. Oyuka Absos

    Oyuka Absos

    2018/11/11 at 18:02

    Н. Төөгөө.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *