Яагаад арьс арчилгаанд нойтон сальфетка хэрэглэж болохгүй вэ? Шалтгаан нь энэ байна…

4

Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд эмэгтэйчүүдийн хувьд өдөр тутмын хэрэглээ болсон зүйл билээ. Косметикийн бүтээгдэхүүн хийдэг компаниуд цаг хэмнэх болон хэрэглэхэд амар байх үүднээс шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэсээр байна. Үүний нэг нь нойтон салфетка юм.

Хүүхдийн болон насанд хүрсэн хүнд зориулсан нойтон салфеткууд бий. Насанд хүрсэн хүнд зориулсан нойтон салфетка нь арьсны нүхийг чийгшүүлж, амьсгалах боломжийг олгохоос гадна арьс хуурайшихаас сэргийлнэ. Мөн мэдээж хэрэг бохирдлыг цэвэрлэх үйлчилгээтэй. Түүнчлэн нүүр будалтыг арилгах, нүүрний арьсыг цэвэрлэж, бохирдохоос сэргийлнэ. Энэ нь нойтон салфетканд ариутгагч бодис шингээж өгсөнтэй холбоотой юм.

Гадуур их явдаг болон залхуу хүмүүст нойтон салфетка хэрэгтэй эд боловч олон сул талууд, эрсдэлийг давхар бий болгодог. Ингээд хамтдаа нойтон салфетканы сөрөг нөлөөнүүдийг мэдэж авъя.

1. Химийн найрлагаар хийгддэг

Нойтон салфеткыг чийглэг байлгахын тулд химийн олон найрлагаар хийдэг. Удаан хугацаанд чийглэг хэвээр нь байлгах үүднээс янз бүрийн бодисыг найрлаганд нь оруулж өгдөг учир эмзэг арьстай хүний арьсыг гэмтээдэг байна. Мөн алкохол агуулдаг болохоор арьсыг хуурайшуулдаг сөрөг нөлөөтэй. Найрлаганд нь агуулагдах өнгөц идэвхтэй бодисууд нь нүүрний будгийг улам заваартуулаад зогсохгүй, арьсан дээр тууралт, батга гарах үндэс болдог байна.

2. Чанаргүй

Зарим хүмүүсийн хувьд нойтон салфетка цэвэрлэх, арилгах зориулалтаа яг таг биелүүлэхгүй байгаа нь багагүй бухимдлыг төрүүлдэг. Энэ нь нойтон салфетка чийглэг байдлаа алддагтай холбоотой. Тухайлбал нүүрээ цэвэрлэхээр нойтон салфетка хэрэглэсний дараа нүүрэн дээрх хир толбо болон будаг арилаагүй хэвээрээ байх нь бий. Түүнээс гадна нойтон салфеткаар арьсаа арчсаны дараа арьсыг наалдамхай болгодог. Иймд нойтон салфетка хэрэглэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт улам багассаар байна.

3. Байгальд сөрөг нөлөөтэй

Нойтон салфеткыг сурталчлахдаа нэг удаагийнх гэдэг боловч бодит байдал дээр тийм биш. Энэ нь компаниудын ашиглаж буй овжин заль юм. Байгальд шингэх боломжгүй хийгдсэн учир хүрээлэн буй орчинд хог хаягдал болж үлддэг. Хуванцар савтай адилхан гэж ойлгож болно. Хэрэглэснийхээ дараа хаяад дээрээс нь ус татаж болох ч таны усны хоолойг бөглөх эрсдэлтэй.

4. Нүдний ойр орчмын арьсыг цочрооно

Хэрэв та нүднийхээ будгийг нойтон салфетка ашиглан арилгадаг бол энэ талаар сайтар бодолхийлэх нь зөв. Магадгүй үр дүнтэй арга байж болох хэдий ч нүдний ойр орчмын арьсыг бусад арьстай харьцуулахад дор хаяж 10 дахин илүү эмзэг, нимгэхэн болгодог байна. Мөн будгийг арилгах гэж арьсыг хүчээр арчиж буй учир арьсанд зураас болон үрчлээс үүсгэнэ.

5. Арьсны олон асуудлыг бий болгоно

Найрлаганд нь агуулагдах их хэмжээний алкохол нь арьсыг хуурайшуулдаг болохыг дээр дурьдсан. Үүнээс болж арьс эрт хөгшрөх аюултай. Хэрэв нойтон салфетка чийглэг байдлаа алдсан үед арьсаа арчвал нүүрэн дээр тууралт болон хар толгойтой батга гарах эрсдэлтэй. Мөн та арьсны тослогоо нойтон салфеткаар арчвал тослогыг арилгах бус харин ч эсрэгээрээ нүүрэнд тань шавахад хүргэнэ.

Арьсаа цэвэрлэхийн тулд нойтон салфетка ашиглах нь тийм ч зөв санаа биш болов уу. Нүүрээ усанд сайтар савандаж угаах нь арьсанд хамгийн эерэг нөлөөтэй байж мэдэх юм. Химийн найрлагатай бүтээгдэхүүн болгон арьсанд ямар нэгэн байдлаар сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Харин онцгой, яаралтай үед нойтон салфеткыг ашиглаж болно.

4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *