Ямар ч тусгай хэрэгсэл ашиглахгүйгээр цоожийг тайлах нууц арга

3

Цоожийг тайлах нь гэмт хэрэг боловч та цүнхнийхээ цоожийг тайлахын тулд энэ аргыг мэдэхэд илүүдэхгүй. “Go Experimental” гэх нэртэй Youtube суваг 3 болон 4 тоотой цоожийг хэрхэн тайлах аргыг бичлэгээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Эхлээд 3 тоотой цоожны кодыг 000 болгож өөрчилжээ. Цоожийг онгойлгохын тулд цоож дээр сайтар дарна. Эргэх хүрд бүрийг сайтар шалгаж, аль нь илүү хүндрэлтэй /эсэргүүцэж/ эргэж байгааг олж мэдэх хэрэгтэй. Дараа нь хамгийн хүндрэлтэй эргэж буй хүрдийг эргүүлж, товшилтыг маш сайн сонсоорой.

Товшилт сонсогдох үед цоож аажмаар доош суларч эхлэх ба энэ үед үлдсэн хоёр хүрдийг мөн дээрх аргаар эргүүлнэ. Нэгэнт эхний хоёр хүрдийг амжилттай тайлж чадсан бол үлдсэн сүүлийн хүрдийг нэг нэг тоогоор эргүүлэхэд зөв тоо гарч ирмэгц цоож тайлагдах болно. 4 тоотой цоожийг тайлах арга ч гэсэн ижилхэн ба:

  • Дээрээс нь дарна
  • Хүндрэлтэй эргэж буй хүрдийг олно
  • Товшилт дуугарах хүртэл эргүүлсээр байна
  • Үлдсэн хүрднүүдийг дээрх аргаар эргүүлнэ
  • Сүүлийн хүрдийг эргүүлж, зөв тоо гармагц цоож онгойно

Энэ нь хаалганы цоожинд хамааралгүй бөгөөд зөвхөн дээрх бичлэгт гарч буй төрлийн цоожинд хамаатай болохыг анхаарна уу. Эдгээр цоожнууд нь бусад төрлийн цоожнуудыг бодвол илүү хямдхан байдаг байна.

20
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *