Дэлхий дээрх хамгийн өндөр настай эрэгтэй бол 112 настай Японы иргэн юм. Түүний урт наслах нууцыг уурлалгүй, үргэлж инээмсэглэдэгтэй нь холбон тайлбарлажээ

1

Тэр одоог хүртэл чихэртэй напалеон болон кремтэй нарийн боов идэх дуртай гэнэ!

Түүнийг Читэцү Ватанабэ гэдэг бөгөөд Гиннест албан ёсоор бүртгэгдсэн дэлхий дээрх хамгийн өндөр настай эрэгтэй юм. Тэр ирэх сар 113 нас хүрэх боловч Гиннесийн зүгээс түүнд төрсөн өдрийнх нь бэлгийг аль хэдийнээ урьдчилаад өгчээ.

Японы Нийгатад байрлах түүний гэрт албан ёсны сертификатыг гардуулан өгсөн байна. Түүний өндөр наслаж буй гайхалтай нууц юунд оршиж байна вэ? Хариулт – уурлахгүй байх, үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулах.

Тэр төрсөн өдрөөсөө өмнөхөн албан ёсны сертификатаа хүлээж авчээ

Та магадгүй түүнийг хатуу чанга хоолны дэглэм баримталдаг гэж бодож байж мэдэх юм. Гэвч Ватанабэ чихэрлэг амттан тэр дундаа бор сахар идэх дуртай. Сүүлийн үед напалеон болон кремтэй зөөлөн нарийн боов идэх болсон гэнэ. Учир нь түүний шүднүүд аль хэдийнээ унажээ.

1907 оны 3 сарын 5-ны өдөр Ватанабэ 8 хүүхэдтэй айлын хамгийн том хүү болон мэндэлжээ. Тэрээр хөдөө аж ахуйн сургуульд сурч, элсэн чихрийн үйлдвэр болох “Dai-Nippon Meiji”-д олон жилийн турш ажилласан байна.

 

Читэцү Ватанабэ чихрийн нишингэний тариалангийн аж ахуйд ажиллахаар Тайван руу явсан. Тэр тэндээ 18 жилийг өнгөрөөж, гэр бүлтэй болжээ.

Тэгээд тэр 1944 онд армид элсэж, дэлхийн II дайны төгсгөл үе хүртэл тулаанд оролцжээ. Дайны дараа Нийгатад эргэн ирж, гэр бүлийнхээ хамтаар хамгийн хүнд хэцүү амьдралыг даван туулсан байна.

 

Дайнд явахын өмнө гэр бүлийнхэнтэйгээ

Тэр тэтгэвэрт гарах хүртлээ бидний хэлдгээр хөдөө аж ахуйн яаманд ажиллажээ. Ватанабэ 5 хүүхэдтэй.

Тэтгэвэрт гарлаа гээд түүний идэвхтэй амьдралын хэв маяг өөрчлөгдсөнгүй. Тэр өөрийн хүү Тэцүотой хамт гэр бүлийн шинэхэн байшингаа аж ахуйн талбайдаа босгожээ.

 

 

Аав, хүү хоёр идэвхтэй цэцэрлэгчид байсан бөгөөд жимс болон хүнсний ногоо тарьдаг байв. Тэр 104 нас хүрээд цэцэрлэгч хийхээ больсон.

 

Тэр хамгийн сүүлд 2007 он хүртэл “бонсай” мод тарьж, ургуулж байв

Түүний хүү Тэцүо аавынхаа урт наслаж байгаа нууцыг ийнхүү тайлбарлажээ:

“Би түүнтэй бараг 50 гаруй жил хамт амьдарсан. Нэг ч удаа аавыг дуугаа өндөрсгөж, уурлаж байхыг нь хараагүй. Тэр их халамжтай. Би цэцэрлэгчийн ажилд дуртай болсон нь түүнтэй салшгүй холбоотой. Нэг дээвэр доор тэр ач зээ, үр хүүхдүүдээ нийлүүлээд олуулаа амьдарч байгаа нь гайхалтай санагддаг. Энэ нь ч түүнд урт наслахад нь нөлөөсөн байж мэдэх юм.”

6
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *