Дэлхий дээрх хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн 10 пентхаус

4

Өнөөдөр 3 унтлагын өрөөтэй хаустай болох хүн бүрийн мөрөөдөл болсон. Хэдий тийм ч 3 унтлагын өрөөтэй хаус заримд нь хангалттай биш бөгөөд тэдгээр хүмүүс спортын талбайтай, дээвэр дээрээ боулинг тоглох хэсэгтэй, дотроо усан сантай хаусыг хүсдэг. Өргөн, том цонхоор байгалийн сайхныг тольдох нь юу юунаас илүү чухал. Ийм хаустай болохын тулд хэдэн ч доллар байсан төлөхөд бэлэн байдаг нь нууц биш. Дэлхий дээрх хамгийн тансаг зэрэглэлийн 10 пентхаусыг танилцуулж байна.

10. One57

Энэ бол 13,500 хавтгай дөрвөлжин квадрат бүхий пентхаус бөгөөд 2,600 м.кв зүлэгжүүлсэн талбайтай. Төв парк, Хойд зүгт орших Хадсон гол дээр байдаг. Ойролцоогоор 91 сая долларын үнэтэй. 6 унтлагын өрөө, 7 угаалгын өрөө болон йог студи, спа үйлчилгээ, усан сан, тэжээвэр амьтны өрөөтэй.

 

9. Palms Place

Вегасын үзэсгэлэнтэй гэрлийг харж, жакуззид амарч хэвтэх мөрөөдөлтэй бол энэ пентхаус яг тохирно. Тийм ч том пентхаус биш. 6,230 хавтгай дөрвөлжин талбайтай. 3 унтлагын өрөө, 6 угаалгын өрөөтэй. Бүх өрөөнүүд орчин үеийн засал чимэглэлээр хийгдсэн. Вегасыг харах өргөн том цонхнууд, цэвэрхэн гангаар хийсэн гал тогоо болон бусад амрах олон газрууд энд бий. 29 сая долларын үнэтэй.

 

8. Dubai Marina Emirates Crown

Дээвэр дээрээ 5 унтлагын өрөөтэй бөгөөд эндээс Дубайг тольдон харах боломжтой. 7,600-аас илүү хавтгай дөрвөлжин талбайтайгаас гадна 5 унтлагын өрөө, 6 угаалгын өрөө, том тагтнууд, 2 том зочдын өрөөтэй. Мөн жакуззи болон саунтай. 63 сая доллар төлөөд энэ пентхаусыг өөрийн болгож болно.

 

7. Benbow House

Тамесын голыг харах боломжтой энэ пентхаус 4 хос унтлагын өрөөтэй бөгөөд Лондон дахь хамгийн үнэтэй /13 сая доллар/ үл хөдлөх хөрөнгө юм. 4,600 хавтгай дөрвөлжин талбайтай, 3 давхар. Мөн цэцэрлэгт хүрээлэн болон гадна талдаа амарч болох тусгай 2 газартай. Шалнаасаа тааз хүртэл үргэлжилсэн том цонхоор Лондон хотыг болон нар жаргаж буй агшныг харж болно. Хооллох том газар, номын сан, сэтгэл булаам угаалгын өрөөнүүд, модоор хийсэн оффис өрөө бий. Гал тогоог нь цэвэр гангаар хийсэн.

 

6. Icon Tower 2

20.9 сая долларын үнэтэй пентхаус. Миами болон Бискэйн Бэйг эндээс харж болно. 7,993 хавтгай дөрвөлжин талбайтай бөгөөд 2 гал тогоо, 4 унтлагын өрөө, 6 угаалгын өрөөтэй. Мэдээж усан сан, халуун рашаан, саун, цэцэрлэгт хүрээлэн болон гал тогооны бүх хэрэгслүүд цөм бий. Дотоод засал чимэглэлийг модоор урлаж, шал болон шатыг гангаар хийжээ.

 

5. Pierre Hotel

Нью-Йорк хотод орших 16 унтлагын өрөө бүхий энэхүү пентхаус уг зочид буудлын 41, 42, 43-р давхруудад байх бөгөөд Төв парк болон Манхэттэнийг 360 градусаар харах боломжтой. Гал түлэх 5 газар байхаас гадна өвөрмөц хийцтэй цонхнууд, Швед саун, 4 залгаа байшин, нэг том, 3 жижиг хэмжээтэй гал тогоотой. Мөн дотроо лифттэй. Энэ пентхаусыг нэг сарын хугацаанд 47,000 доллараар түрээслэж болох бөгөөд төлбөрийг төлсөн нөхцөлд хоёр үйлчлэгч ажиллах болно.

 

4. Trump Tower

Манхэттэн дэх хамгийн том пентхаус бол Доналд Трампынх. Гантиг шал, өвөрмөц шийдэл бүхий тааз, сувд болон 24 каратын алтаар цутгаж хийсэн пентхаус. 6,400 хавтгай дөрвөлжин талбайтай, 5 гайхалтай унтлагын өрөө, 7 угаалгын өрөө болон нийт 3 давхраас энэхүү пентхаус бүрдэнэ. Гэрэл болон ваар, тавгууд гээд бүгд алтаар хийгдсэн. Саяхан Доналд Трамп энэ пентхаусаа зарсан билээ.

 

3. City Spire

100 сая долларын үнэтэй. 3 октагон дүрс бүхий уг байгууламжийн 73-75 дахь давхрууд Манхэттэнийг 360 градусаар харах боломжийг олгоно. Дээвэр нь тэр чигтээ унтлагын өрөө. Мөн тусдаа 6 унтлагын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой өрөө, 20 хүн хооллох багтаамжтай гал тогоо, 9 угаалгын өрөөтэй.

 

2. The Time Warner Building

Том медиа өрөө, модоор урласан номын сан, 11 фит өндөр тааз, 8,000 хавтгай дөрвөлжин талбай бүхий пентхаус олон хүний шуналыг хөдөлгөнө. Мөн 9 унтлагын өрөө, 6 гантигаар хийгдсэн угаалгын өрөө, дуу чимээний систем, 2 гайхалтай чимэглэгдсэн гал тогооноос гадна өрөө бүртээ зурагттай. Түүнчлэн усан сан, дээвэр дээрх цэцэрлэгт хүрээлэн /эндээс Манхэттэн болон Төв паркыг тольдон харна/-тэй. 50,9 сая доллараар зарагдаж байсан ч одоо үнэ нь 60 сая доллар болж өссөн.

 

1. Sky

Монаког 360 градус тольдон харахаас гадна газар дундын тэнгис болон Одеоны цамхагийг эндээс харж болно. 35,000 хавтгай дөрвөлжин талбай бүхий уг газрын давхар бүр гал тогооны өрөөтэй. Мөн тагт, дисконы талбай, 3 унтлагын өрөө, гантигаар хийсэн шал, усан сантай. 400 сая доллараар үнэлэгддэг.

Эдгээр пентхаусууд бүгд тансаг зэрэглэлийнх бөгөөд орчин үеийн засал чимэглэлээр хийгдсэн. Хэтэрхий өндөр үнэтэй ч, төдий чинээ чанар чансаатай пентхаусууд юм.

22
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *