2011 оны Колумбын мисс бүсгүй, нэг хөлөө алдсан ч гэсэн өөрөө өөрийнхөө биед сэтгэл хангалуун байхын тод жишээ болж, бусдад урам зориг өгч байна

2

2011 онд Колумбын миссийн титмийг хүртсэн Даниела Алварез (Daniella Alvarez) зүүн хөлөө тайруулах шаардлагатай гэсэн аймшигтай мэдээг саяхан хүлээж авсан. Гэсэн ч тэрээр мэс заслын үеэр ч инээмсэглэсээр өөрийгөө ямар сэтгэлийн тэнхээтэй хүн бэ гэдгээ батлан харуулсан билээ. Даниела өөрийнх нь амьдрал одоо хэзээ ч урьдын адил байхгүй гэдгийг мэдэж байсан ч “Би энэ хорвоод амьд явж байгаадаа, энэ хэцүү сорилтуудыг даван туулж байгаадаа баяртай байна” хэмээн зоригтойгоор хэлжээ.

Манай сайтын хамт олон түүний өөдрөг үзлийг биширч, энэ их бахдам түүх танд итгэл найдвар, урам зоригийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Даниела Алварез нь дан ганц мисс байгаад зогссонгүй

© EAST NEWS

Тэрээр 2012 онд Колумбын миссээр тодорч, Дэлхийн Мисс 2012 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан ба загвар өмсөгч, эмэгтэй бизнес эрхлэгч, телевизийн хөтлөгч мэргэжилтэй, тэр ч бүү хэл НҮБ-ын Хүүхдийн Тусламжийн Сангийн элч төлөөлөгч болсон. Тэрээр өөрийн нэрийн барааны дэлгүүр эзэмшдэг бөгөөд бүтээгдэхүүнээ өөрөө загвар өмсөн сурталчилдаг нэгэн юм. Ийм хэцүү зүйлийг даван туулсны дараа тэрээр бусдад илүү том үлгэр жишээ нэгэн болно гэдгээ өөрөө ч мэдээгүй байсан биз ээ.

© danielaalvareztv / instagram

 

Тэрээр зовлон дундуур зоригтойгоор инээмсэглэн гарсан

© danielaalvareztv / instagram

Даниелагийн хэвлийд эдийн бөөгнөрөл үүсч төд удалгүй үүнийгээ авахуулахын тулд мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Харамсалтай нь түүний хэвлийд үүссэн эдийн бөөгнөрөл нь нэг хөлнийх нь доод хэсгийн цусан хангамжийг зогсоосон байсан учраас түүний нэг хөлийг тайрах шаардлагатай болжээ. Үгүй бол тэрээр унтаж байхдаа ч маш их хүчтэй өвдөлт мэдэрч зовох байв.

© danielaalvareztv / instagram

Даниела амьдралынхаа магад хамгийн хэцүү үеийг ганцаар даван туулсангүй. Түүний гэр бүл дэргэд нь байж түүнд байнга тусалж дэмжиж байжээ. Түүний хуучин найз залуу Ленард Бандераа (Lenard Vanderaa) хүртэл эмнэлэгт ирж түүнийг сахисан байна. Эдгээр хүмүүс бол Даниелагийн хүч чадлын тулгуур ба энэ бүхнийг тэвчиж даван гарахад маш их нөлөө үзүүлсэн гайхалтай хүмүүс юм. Тэрбээр цаашдаа өмнөх шигээ үргэлжлүүлэн бүжиглэж, гүйж, цанаар гулгаж, тэр ч бүү хэл хиймэл хөлтэй болох төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлжээ.

 

 

Хүн бүхэн нас хүйс, бие галбир, гадаад байдлаас үл хамааран өөрийн гэсэн давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй гэдгийг дэлхий нийтэд уриалжээ

© danielaalvareztv / instagram

Хөлөө алдах нь түүний ирээдүйг орвонгоор нь өөрчилнө гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрч байгаа ч амьдралынх нь хамгийн сайхан үе тун удалгүй ирнэ хэмээн өөдрөгөөр харж байгаа. Тэрбээр “Нэг хөлгүй болсон гэж үү? Надад жигүүр байгаа юм чинь хөл ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлээд амжив. Гадаад дүр төрх маш чухал болсон өнөө цаг үед 2011 оны Колумбын мисс байсан Даниела маань “Би өөрийн биедээ урьдынх шигээ хайртай” гэж хэлжээ.

© danielaalvareztv / instagram

Энэхүү нийтлэлийг уншаад та хэн юу ч гэж байсан хамаагүй өөртөө сэтгэл хангалуун, эрч хүчтэй амьдрах урам зоригийг авсан гэж бид найдаж байна. Байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх түүний энэ өөдрөг үзэл, сэтгэлийн тэнхээг хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай!

45
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Tsendee Tsendee

    Tsendee Tsendee

    2020/07/05 at 17:45

    Yes

  2. Badamtseden Enkhjargal

    Badamtseden Enkhjargal

    2020/07/05 at 19:11

  3. Suwd Suwdaa

    Suwd Suwdaa

    2020/07/05 at 20:52

  4. Zochin

    2020/07/05 at 22:28

    Woooooow, gaixalteeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee

  5. Nymdorj Nymdorj

    Nymdorj Nymdorj

    2020/07/05 at 23:24

    Aguu.

  6. Byambadorj Saraa

    Byambadorj Saraa

    2020/07/06 at 00:41

  7. ToGi Montoon

    ToGi Montoon

    2020/07/06 at 06:38

    Era Budjav

  8. Khunbish Bulganchimeg

    Khunbish Bulganchimeg

    2020/07/06 at 07:01

  9. Отгонцэцэг Готов

    Отгонцэцэг Готов

    2020/07/06 at 08:31

  10. Narsarod Narsarod

    Narsarod Narsarod

    2020/07/06 at 08:47

  11. Зоригт Зоригт

    Зоригт Зоригт

    2020/07/06 at 09:01

    Mundag yum aa

  12. Dolgorsuren Yndendorj

    Dolgorsuren Yndendorj

    2020/07/06 at 09:36

  13. Sereeter Enkhtur

    Sereeter Enkhtur

    2020/07/06 at 12:41

  14. Gereltsetseg Duudei

    Gereltsetseg Duudei

    2020/07/06 at 14:28

  15. Ertunts Lincolin

    Ertunts Lincolin

    2020/07/06 at 15:00

    Gaihaltai emegtei b erchuud ulger duurail avag

  16. Altantsetseg Purevnyam

    Altantsetseg Purevnyam

    2020/07/06 at 15:42

  17. Maral Odon

    Maral Odon

    2020/07/06 at 18:11

  18. Dagiibayar

    Dagiibayar

    2020/07/06 at 18:38

  19. Красные Роза

    Красные Роза

    2020/07/06 at 19:01

  20. Ramos Brown

    Ramos Brown

    2020/07/06 at 20:59

    Mundag busgui yumaa,

  21. Sumiya Gombo

    Sumiya Gombo

    2020/07/06 at 21:34

  22. Б. Сумъяа

    Б. Сумъяа

    2020/07/06 at 23:37

  23. Unurjaw Tsogtbaatar

    Unurjaw Tsogtbaatar

    2020/07/06 at 23:54

    mundag ymaa

  24. Badamaa Daawkaa

    Badamaa Daawkaa

    2020/07/07 at 09:27

    Gaihamshig

  25. Д. Чойжамц

    Д. Чойжамц

    2020/07/07 at 13:24

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *