Биеийн хэлбэрийг засдаг бугуйвч

0

Arki бол хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн зүүж болдог хэрэгсэл юм. Бугуйвч хэлбэрийн энэхүү хэрэгсэл нь эрүүл зөв алхахад туслах юм байна. Энэхүү бяцхан төхөөрөмж нь алхах үед биеийн хэлбэрийг шинжилж, эрүүл, зөв, тэнцвэртэй зогсох, алхахад туслах аж. Мөн олон төрлийн арга хэлбэрээр биеийн хэлбэрээр аажмаар засах боломжийг олгох юм.

Биеийн хэлбэрийг засдаг бугуйвч 1

Arki нь алхмын хурд, эргэлтийн өнцөг, тавхайн чичирхийлэл болон бусад олон зүйлийг хэмжинэ. Дараа нь өөрийн цуглуулсан мэдээлэл дээр суурилан таны алхах зуршлыг тодорхойлж, бодит үнэлгээг өгнө. Жишээ нь та алхаж байхдаа гар утас руугаа ширтвэл бугуйвч мэдэж танд дохио өгнө. Халаасандаа гараа хийхэд чинь аль хэдийнээ мэдчихнэ. Тэгээд танд зөв алхахыг сануулна. Мөн дагалт апп нь таны алхмыг тооцно.

Биеийн хэлбэрийг засдаг бугуйвч 2

Arki-г бүтээгчид шилдэг эмнэлзүйн төв болон хувийн биеийн тамирын танхимтай хамтран ажиллаж, таны биед тохирсон дасгал болон биеийн тэнцвэрт байдлын шийдлүүдийг бий болгоно. Arki нь өнөө цагийн бусад ухаалаг технологиудын адил бусад төхөөрөмжүүдтэй ч ярьж чадна. Жишээлбэл Arki таныг унтаж байгааг мэдэх бөгөөд термостатад мэдээлэл илгээснээр термостат тасалгаан дахь температурыг төгс нойрсох хэмд хүртэл буулгана.

Биеийн хэлбэрийг засдаг бугуйвч 3

Ирэх 12-р сарын 21-нийг хүртэл Kickstarter дээр санхүүжилт цуглуулж байгаа энэ хүчирхэг бяцхан төхөөрөмжийг 2015 оны 4-р сараас эхлэн 99 доллар эсвэл түүнээс арай илүү үнээр худалдан авах боломжтой юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/11/29 at 19:31

    wow nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *