Таныг аюулд орсон байж болзошгүй гэдгийг илтгэх 7 нөхцөл байдал. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой талаар мэдэж аваарай

0

Машины суудал дээр дугтуй үлдээсэн байх, машины хамар дээр анхаарал татам элдэв зүйлс тавьж орхих гэх мэт арга заль хэрэглэдэг гэмт этгээдүүд xохирогч болох хүнийхээ нас, хүйс зэргийг үл харгалзан дараагийн байгаа сонгож авдаг. Энэ мэт арга заль нь өдөр хоног өнгөрөх тусам улам бүр боловсронгуй, нарийн болж байгааг дурьдах хэрэгтэй. Иймээс тэдгээр гэмт xэрэгтнүүдийн зoлиос болохоос өөрийгөө хамгаалах хамгийн зөв арга бол тэдний хэрэглэдэг залийг мэддэг байх явдал билээ. Манай сайт уншигч таныг аюулд орсон байж болзошгүй гэдгийг илтгэх 7 нөхцөл байдлыг танилцуулж байна.

1. Машины суудал дээр дугтуй, цаас байх

Хэрэв цоожтой машины тань суудал дээр дугтуй, цаас байвал энэ нь хэн нэгэн таны машинд xулгайгаар нэвтрэх боломжтой байсан гэдгийг илтгэнэ. Магадгүй дугтуйн дотроос та, “Бид таны машины аюулгүй байдлыг шалгаж үзсэн юм. Хэрэв энэ цаас таны машин дотор байгаа бол нэвтрэхэд амархан байсан гэсэн үг. Энэхүү үзлэгийг явуулсан бидэнд төлбөр төлөхөөс татгалзахгүй гэж итгэж байна. Та машиныхаа аюулгүй байдалд анхаарал хандуулаарай” гэсэн захидал ч олж мэднэ.

Ийнхүү найрсаг зурвас үлдээсэнд нь талархаж мөнгө шилжүүлсэн тохиолдолд тэд энэ үйлдлээ удаа дараа гаргах эрсдэлтэй тул цaгдаад мэдэгдэж, машиныхаа аюулгүй байдлыг найдвартай газраар шалгуулж байхыг зөвлөх байна.

 

2. Машины хамар дээр усны сав байх

Хэрэв таны машины хамар дээр усны сав зэрэг зүйлс тавьсан байвал түүнийг холдуулах гэж машинаасаа буух хэрэггүй. Энэ төрлийн залийг хүн бaрьцаалах, автомашины xулгай хийх сэдэлтэй эдгээдүүд өргөнөөр ашигладаг бөгөөд жолоочийг зориуд машинаас буулгах зорилготой байдаг аж. Иймээс хэрэв энэ төрлийн сэжигтэй зүйл машин дээр тань тавьсан байвал цaгдаагийн газарт мэдэгдэж, ойр хавьд хяналтын камер байгаа эсэхийг шалгуулаарай.

 

3. Тоолуур нь эвдэрсэн таксинд бүү суу

© depositphotos.com

Таксинд суух үед жолооч нь тоолуур хэмжигч эвдэрсэн гэж сануулсан тохиолдолд тус таксигаар үйлчлүүлэх хэрэггүй. Ялангуяа аялаж яваа болон өөрийн сайн мэдэхгүй газарт яваа бол энэ таксинд сууснаар илүү төлбөр төлөх эрсдэлтэй.

 

4. Үл таних хүнээр засвар үйлчилгээ хийлгэхээс зайлсхийх

© depositphotos.com © depositphotos.com

Хэрэв зам дээр машинд тань асуудал тулгарсан бол танихгүй хэн нэгнээс тусламж хүсэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн өөрөө туслахаар, машиныг тань ачиж замаас холдуулахаар ирсэн хэн нэгэнд ч болгоомжтой хандах нь зүйтэй. Учир нь тэд машин ачсаны хөлс нэхэх, төлөхгүй бол машиныг тань буулгахгүй байх ч магадалал бий. Түүнчлэн ачлагын компаниас ирсэн машин мөн болохыг мэдэхийг хүсвэл ямар дугаартай машин явуулсныг нь лавлаж асуухад хангалттай.

 

5. Битүү бүхээгтэй машины дэргэд машинаа бүү тавь

© depositphotos.com

Цаана нь юу байгааг харах боломжгүй бүхээгтэй ачааны машины дэргэд машинаа тавьснаар гэмт xэргийн зoлиос болох магадлал өндөр байдаг тул том машины дэргэд машинаа тавих хэрэггүй.

 

6. Банк картны тань нууц үгийг хэзээ ч асуух ёсгүй

© depositphotos.com

Банк үйлчлүүлэгчийнхээ картны нууц үгийг хэзээ ч асуудаггүй гэдгийг санаж авах нь зүйтэй. Хэрэв хэн нэгэн банкны нэрийг барьж, картны тань нууц үгийг асуувал та тус банкны албан ёсны цахим хуудас руу орж, холбоо барих утсаар нь өөрт тохиолдсон асуудлаа мэдэгдээрэй.

 

7. Төлбөр тооцоо хийхийг яаруулах

© depositphotos.com © depositphotos.com

Аливаа үйлчилгээний байгууллага заавал Western Union, MoneyGram эсвэл урамшууллын карт ашиглах, тооцоогоо хурдан хийхийг шаардахгүй гэдгийг анхаараарай. Хэрэв дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал үйлчлүүлэхээс татгалзах нь зүйтэй.

Биднийг аюулд орсон гэдгийг илтгэх өөр ямар шинж тэмдгүүд байдаг вэ? Таны хувьд өмнө нь зaлиланд өртөж байсан уу?

27
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *