Оросын Новосибирск хотод нэгэн бүсгүй хүнсний дутагдалд ороод байсан циркийн баавгайг үрчилж авчээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоотой дотно найзууд болсон байна

0

Албан ёсоор Орос улсын сүлд тэмдэг дээр хоёр толгойтой бүргэд шувуу байдаг ч тус орныг баавгайгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Дэлхий даяар хүмүүс нохой, муурыг гэрийн тэжээвэр амьтан болгож гаршуулж тэжээдэг бол чухам энэ улсаас л баавгай тэжээдэг гэх мэдээг сонсох боломжтой биз ээ.

Оросын Новосибирск хотын иргэн Вероника Дичка Арчи баавгайг өөрийн итгэлт анд найз гэдгийг нүүр бардам хэлэх дуртай нэгэн. Тэрбээр Арчи баавгайг циркэд хүнсний дутагдалд ороод байх үед нь үрчилж авч байжээ. Арчи баавгай циркийн амьтны хүрээлэнд өөр хэсэг баавгайн хамт амьдардаг байсан ч цар тахлын улмаас циркийн үйл ажиллагаа зогсож, байдал улам бүр хүндэрсээр тэдгээр амьтдыг асран хамгаалах боломжгүй болсон талаар цирк зарлаж байжээ. Ийнхүү Вероника болон Арчи нарын нөхөрлөл, адал явдал эхэлсэн аж. Вероника бүсгүйн хувьд өмнө нь Арчи баавгайтай зураг авалтад орж байсан, танил болсон байжээ. Өдгөө тэд хамтдаа салшгүй холбоогоор холбогдсон найзууд болжээ. Манай сайт уншигч танд тэдний гэрэл зургуудаас хүргэж байна.

Хүнсний дутагдалд орсон байсан Арчи баавгайг Вероника одоогоос 2 жилийн өмнө аварч байв.

dichkaaaaa

 

Удалгүй Вероника цар тахлын улмаас хаалгаа барьж буй амьтны хүрээлэнгээс хүрэн баавгайг үрчилж авчээ.

dichkaaaaa

 

Арчи баавгай амьтны хүрээлэнд төрсөн тул зэрлэг байгальд амьдрах чадвар сул, хүнтэй ижилдэн дасаж өсчээ.

dichkaaaaa

 

Өдгөө тэд тун хөгжилтэй харилцаатай, дотны найзууд болжээ.

dichkaaaaa

 

Арчи баавгай туйлын ухаалаг, сахилга баттайгаас гадна олон төрлийн авъяастай.

dichkaaaaa

 

Вероникагийн хувьд мэргэжлийн бүжигчин, загвар өмсөгч бөгөөд загасчлах туйлын дуртай нэгэн.

dichkaaaaa

 

Саяхан тэд хамтдаа загасчлах аялалд явжээ.

dichkaaaaa

 

Арчи өдгөө хоол хүнс хангалттай, таатай орчинд амьдарч байгаа бөгөөд өвлийн улиралд ичээндээ орох ч шаардлагагүй болжээ.

dichkaaaaa

 

Баавгайн тэврэлт ямар байдгийг Вероника л сайн мэдэх биз ээ.

dichkaaaaa

 

Тэд өдөр бүрийг хамтдаа өнгөрүүлдэг.

dichkaaaaa

 

Арчи баавгай Вероникаг гэр бүлийнхээ нэг хэсэг гэж үздэг. Тэд хамтдаа унтаж, хооллож, бүр айсан үедээ Вероникагийн араар орж нуугддаг гэнэ.

dichkaaaaa

 

Тэд нэгэнтэйгээ хамтдаа байгаадаа хамгаас жаргалтай байдаг.

dichkaaaaa
22
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *