Эрдэмтэд “Доширак” бэлэн гоймонгийн хүний бие махбодид үзүүлэх нөлөөг тогтоожээ

1

“Доширак” рестораны цэсэнд байдаггүй, гэхдээ амт болон болгож идэх амархан аргаас нь болоод дэлхий дахинд маш их алдаршжээ. Оюутан, хүний нутагт хар ажил хийж байгаа ажилчид, галт тэрэгний зорчигчид төдийгүй албан тасалгаанд ажилладаг оффисын ажилтан ч идэхээс татгалзахгүй тийм л хоол. Эрдэмтэн, мэргэжилтнүүд уг хоол хүний бие махбодид ямар нөлөө үзүүлж байгааг судлан тогтоожээ.

Решетневийн нэрэмжит Сибирийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний орцод судалгаа хийгээд бас ч гэж “нааштай” дүгнэлтийг хийсэн байна: “Доширак” бэлэн гоймон хүний биед маш хортой гэдэг нь хэтрүүлсэн дүгнэлт гэж үзжээ.

Бэлэн гоймонгийн орцод дараах бүтээгдэхүүнүүд багтсан: буудайн гурил, давс, крахмал, далдуу модны тос, хүнсний сод (карбонат натри) болон полифосфат натри буюу хүчиллэгийг тэнцвэржүүлэх бодис.

Глутамат натрийн шөлөнд агуулагдах хэмжээ нь зохих түвшинд байгаа. Решетневийн нэрэмжит Сибирийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Органик хими болон органик бодисын технологийн танхимын эрхлэгч Елена Семиченко тайлбарлан хэлэхдээ, бэлэн гоймонд орсон орцууд хүний биед хортой гэж хэлж болохгүй, гэхдээ хүний биед ямар ч шим тэжээл өгөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Доширак”-аар өглөө, оройгүй хооллоод байж огт болохгүй, яагаад гэвэл уг бэлэн гоймонд уураг, өөх тосны агууламж бага учраас бие махбодь хоол орлуулагч л авч байгаа гэсэн үг юм.

Бэлэн гоймонгийн орцууд зохих хэмжээндээ агуулагдаж байгаа учраас хүний биед хортой биш, гэхдээ дан “Доширак”-аар хооллохоос зайлсхийх хэрэгтэй гэж зөвлөж байна. Та хоол хүнснээсээ өөрт шаардлагатай уураг, өөх тос, ашигтай амин хүчил, амин дэмүүдээ зайлшгүй авч байх ёстой гэжээ.

Эх сурвалж

32
БахархмаарБахархмаар
16
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
10
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Sodbayar Bayarkhuu

    Sodbayar Bayarkhuu

    2018/10/22 at 16:45

    Zoljargal Zoloo

  2. Bulgaa Bulgan

    Bulgaa Bulgan

    2018/10/22 at 18:04

    SS

  3. Зочин

    2022/10/23 at 13:58

    ty

  4. otgon erdene ochko

    2022/10/23 at 13:59

    za yostoi ty shu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *