Тархины үйл ажиллагааг шалгах 18 сонирхолтой туршилт

1

Өөрийн оюун ухаанд хэр итгэдэг вэ? Нүд, чих, тэр ч бүү хэл хамар ч гэсэн биднийг хуурч мэхэлдгийг бид гадарладаг ч үгүй.

Та бүхэндээ сонирхолтой санагдах бодлого гэх үү, ямартай ч таны тархийг шалгах мэдээллийг бэлдлээ.

18. Зургийг оюун бодлоороо будаж болно

Зүүн талд байгаа зургийн төв хэсэгт 30 секунд хараад дараа нь баруун талд байгаа динозаврыг харахад ногоон туяатай болно. Нүд аних хүртэл энэ үзэгдэл үргэлжилнэ.

 

17. Зөвхөн нэг өнцгөөс харагдах зүйлс

Германы зураач Ганс Гольбейны “Элчингүүд” бүтээл. Шалан дээр хоёр хүний дунд үл ойлгогдох толбо байна. Хэрвээ тэр толбыг ойрхноос баруун талаар нь харвал аварга том араг яс олж харна.

 

16. Оюун бодлоор хөдлөх зураг

 

Босоо зураасны үйлчлэлээр ингэж харагдаж байгаа юм. Хөндлөн зураасыг зогсооход л динозавр хөдөлгөөнгүй болно. Зураасаар тагтааны хүзүүг эргүүлсэн тохиолдол 2014 оны шилдэг нь байсан удаатай.

 

15. Хүйтэн нь халуунаасаа хүнд жинтэй

Савлагаатай хоёр сүү бэлдээрэй. Нэгийг нь хөлдөөгчинд нэг цаг, нөгөөг нь тасалгаанд ил тавьж орхино. Цагийн дараа хоёр сүүгээ авч жигнэж үзэхэд хүйтэн нь илүү хүнд байх болно. Үүнийг Веберийн үзэгдэл гэдэг.

 

14. Энэ гүзээлзгэнэ улаан биш

Бидний тархи гүзээлзгэнийг улаанаар хүлээн авч сурсан учраас энэ зураг дээрх жимсгэний өнгийг өөрөөр хүлээн авахыг хүсэхгүй байгаа юм. Зураг дээр зөвхөн саарал болон цэнхэр, ногоон туяа л бий. Илүү дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзнэ үү.

 

13. Товойсон уу, хонхойсон уу?

Энэ зургийг барилгын дотор талаас авсан уу, гадна талаас нь авсан уу? Хариултыг та Будапештээс хайж олно: хэрвээ хотын ойрхон яваа бол Парисын ордноор ороод гараарай.

 

12. Бүх цэгүүд адил хэмжээтэй

Зургийг ажиглаад байхад зарим цэг нь жижиг, зарим нь том мэт харагдана. Цэг хоорондын зайнаас болж жижиг, том харагдана. Үнэн хэрэгтээ цэгүүд бүгд нэг ижил хэмжээтэй.

 

11. Квадрат хаашаа алга болсон бэ?

Гэртээ эдгээр дүрсийг хайчлаад энд харж байгааг баталгаажуулж болно. Яагаад ингээд байна? Гурвалжингийн өнцгийг анхаарна уу: өнцгийн багахан зөрүү.

 

10. Нэг хөл дээрээ зогсоорой, насыг тань хэлж өгье

  • Шалан дээр хөл нүцгэн зогсоно. Зүүн хөлөө өргөнө (солгой бол баруун хөлөө)
  • Нүдээ анина
  • 30 хүртэл удаан тоолоод үр дүнгээ хараарай

Илүү бодитой хариу авахын тулд 3 удаа хийгээд нийт секундыг нэмж 3-т хуваана. Ихэнх хүмүүсийн хариу хүснэгт дэх дүнтэй дүйнэ. Нууц маш энгийн: хүний тэнцвэрийн мэдрэмж ойролцоо, гэхдээ нас нэмэгдэх тусам муудна. Хэрвээ та спортоор байнга хичээллэдэг бол хариулт нь өөрөөр гарч болно.

 

9. Google-ийн бэлгэ тэмдэг цагираг биш

Тархи дугуй зүйлд дуртай. Тал дугуй үзүүлсэн ч гэсэн бодолдоо гүйцээж зурна. Google-ийн бэлгэ тэмдгийг хараад шууд битүүлж цагираг болгон төсөөлдөгт л гол шалтгаан оршиж байна.

 

8. Барилгын бүх шулуун – параллель

Зураг дээр Австралийн Мельбурн хотын захад байрлах байшин байна. Уг барилга геометрийн сонирхолтой дүрсийг харуулдаг. Уртаар үргэлжлэх шулуун шугам бүгд параллель, бүх хар-цагаан объект жигд. Харин тархи байгаагаар нь хүлээн авахыг хүсэхгүй байгаа юм.

 

7. Энгийн энэ хөдөлгөөнийг та хийж чадахгүй

  • Гараа урдаа авна
  • Баруун гарын долоовор хурууг дээш, зүүн гарын эрхий хурууг дээш болгоно.
  • 2-3 секунын дараа гараа солино: одоо зүүн гарын долоовор хуруу дээш, баруун гарын эрхий хуруу дээш.
  • 1-2 секундын дотор гаруудаа солиод байна.

Болсон уу? Хэрвээ та чадаж байвал чадварлаг жонглёрчин эсвэл бөмбөрчин болж чадна. Ихэнх хүний тархи хоёр гараараа нэгэн зэрэг хоёр өөр үйлдэл хийж чаддаггүй.

 

6. Энэ шал тэгшхэн

Таны нүд 3D зураг харж байгаа юм. Шилэн хаалга дээрх тусгалаас болж ингэж харагдах ажээ.

 

5. Энэ арк үнэн хэрэгтээ нийлсэн

Итгэхийн аргагүй байгаа биз? Босоо хар зураасыг авбал төгс зөв аркыг олж харна.

 

4. Зураасууд бүгд нэг хэмжээтэй

Хараанд ойрхон байгаа болон хол байгаа зураас адилгүй хэмжээтэй гэж бодож байна уу? Хэрвээ дунд нь байгаа дүрсүүдийг авбал зураасууд адилхан хэмжээтэй харагдана.

 

3. Куб доторх куб уу эсвэл урд нь байгаа юу?

Геометрийн бас нэгэн гайхамшиг. Зөв хариулт байхгүй. Өнцөг нь дутуу куб байж болно, эсвэл дотор нь, урд ч юм уу? Хэрвээ та оригами хийх дуртай бол адил бодлогыг цаасаар хийж үзээрэй.

 

2. Энд 16 дугариг байгаа

Итгэхгүй байна уу? Дугуйг олж харахын тулд босоо шулууныг сайтар ажигла.

 

1. Хамраа хаавал та юу идэж байгаагаа тодорхойлж чадахгүй

  • Юу ч харахгүй, юу ч үнэрлэхгүй байхаар нүд, хамраа таглана
  • Нэрийг нь хэлэхгүйгээр идэх юм өгөхийг хүсээрэй
  • Амтаар нь юу болохыг тодорхойл

Ихэнх хүмүүс чанасан өндгийг зефирээс ялгахгүй, чинжүүг мармеладтай андуурна. Тархи хоолыг үнэрээр нь хүлээн авдагт гол шалтгаан оршиж байна. Үнэргүй бол амтгүй. Амт муутай брокколи идэхгүй байгаа хүүхдүүдэд энэ л аргыг ашигладаг ажээ.

 

Бонус: Боди-арт төрлийн бүтээл

Харааны илбийг үзүүлэхэд – боди-артыг ихээр ашигладаг. Хүний нүүр, бие дээр зураг зурна. Будагны цаана хүн байгаа нь тэр болгон анзаарагдахгүй.

29
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bibish Tsoomoo Tsolmonchimeg

    Bibish Tsoomoo Tsolmonchimeg

    2017/10/29 at 03:16

    Hogiin hereggui reklamaa haachihaach esuul yaj haadgiini bicheed tuslaach

  2. Bibish Tsoomoo Tsolmonchimeg

    Bibish Tsoomoo Tsolmonchimeg

    2017/10/29 at 03:16

    Hogiin hereggui reklamaa haachihaach esuul yaj haadgiini bicheed tuslaach

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *