Ханиад томууны улирлаас өөрсдийгөө хамгаалцгаая! Дархлаа сайжруулах гайхалтай 10 хүнс

2

Намар, өвлийн улирлыг ханиад томууны улирал гэж үздэг. Ханиад, томуугаар өвчилсөн хүмүүс ихээр олширно, бүгчим, агаарын солилцоогүй тасалгаанд халдвартай хүнтэй ойр сууж байгаа бол, бас дархлаа сул байгаа бол халдвар авахаас өөр аргагүй. Тэгээд одоо яах ёстой вэ? Мэдээж дархлаагаа сайжруулах хэрэгтэй, эмээ нарын зөвлөдөг дан ганц сармисаар биш ээ. Намар, өвлийн улиралд хоол хүнсний жагсаалтандаа заавал оруулах 10 хүнсийг танилцуулж байна. Эдгээр хүнсний тусламжтайгаар та дархлаагаа дэмжиж чадна.

1. Нэмэлтгүй тараг (өөрөө бүрсэн тараг бол бүр ч сайн)

Пробиотик нь ходоодны микро орчныг дэмжиж дархлаанд эерэг нөлөө үзүүлдэг. Д амин дэм – дархлааны салшгүй хэсэг. Уг амин дэмийн дутагдалтай хүмүүс ханиад, томуунд ихээр өртдөг.

 

2. Ногоон навчит ногоо (бууцай, брокколи)

Эдгээр ногоо нь шим тэжээлийн бодис ихээр агуулдаг, жишээ нь бууцайнд фолат агуулагддаг байна. Уг бодис нь шинэ эд эс бий болгож ДНК-г сэргээдэг. Ногоон навчит ногоонууд нь ширхэглэгээр баялаг бөгөөд антиоксидантын өндөр агууламжтай (А болон С амин дэм).

 

3. Сармис

Түүхий сармис нян, вирус болон мөөгөнцөртэй тэмцдэг. Та хатаасан биш нойтон сармис идэж байх хэрэгтэй. Бас хоолондоо хийгээд идэж болно – сармис нь холестерины хэмжээг бууруулдаг гэдгийг мартаж болохгүй.

 

4. Анар

Эртний египетчүүд анарыг ханиад эмчлэхэд ашиглаж байсан түүхтэй. Анарын шүүс нь нянтай тэмцэхэд тусалдаг бөгөөд хэд хэдэн төрлийн вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

 

5. Амтлагчууд (цагаан гаа, куркума)

Цагаан гаа нь антиоксидантын эх сурвалж болно. Төмсөнд эсвэл шууд цайндаа хийгээд ч уух боломжтой. Мөн куркума – маш хүчтэй тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг, ходоод гэдэс болон элэг цэвэрлэнэ, мөн ханиадыг богино хугацаанд анагаадаг. Цагаан гаа, куркуматай цай бэлдэж ууж байгаарай.

 

6. Жимс (цитрус болон киви)

С амин дэм нь лейкоцитын ялгаруулалтыг идэвхжүүлдэг – үрэвсэлтэй тэмцэхэд тусална. Гэхдээ өвдөхөөрөө л  цитрус төрлийн жимс иднэ гэж ойлгож болохгүй. Хүйтний улиралд тогтмол идэх хүнсний жагсаалтдаа заавал оруулах ёстой. Өдөр болгон цитрусын төрлийн нэг жимс (жүрж, мандарин, нимбэг, лайм) идэх нь эрүүл мэндэд нэн тустай. Киви нь өөртөө фолийн хүчил, кали, К болон С амин дэм агуулдаг байна.

 

7. Улаан чинжүү

Хэрвээ та ганцхан цитрусын төрлийн жимс л С амин дэм агуулдаг гэж бодож байгаа бол андуурч байна шүү. Улаан чинжүүнд хэд дахин их байдаг гэдгийг та сонсоод гайхах биз. Мөн бета-каротиноор баялаг тул нүд, арьсны эрүүл мэндэд нэн тустай.

 

8. Самар, үр

Түүхийгээрээ эсвэл бага зэрэг хуурсан ч байж болно, гэхдээ давсгүй байх ёстой. Жишээ нь, бүйлсэн самар Е амин дэм агуулдаг – уг амин дэм нь дархлааны системийг эрүүлжүүлэх чухал бодис юм. Тал аяга бүйлсэн самар идэхэд өдрийн авах ёстой Е амин дэмээ бүрэн авч чадах ажээ.

 

9. Ногоон цай

Антиоксидант агуулдаг – дархлааны системийг дэмжинэ. Ногоон цайнд агуулагдах шим тэжээлтэй элементүүд нь хар цай, байхуу цайг бодвол эвдэгддэггүй байна.

 

10. Чихэрлэг төмс

Луувангийн адил бета каротин агуулдаг – бие махбодид ороод А амин дэм болж хувирдаг. Уг амин дэм нь дархлааны системийг дэмжих үйчилгээ үзүүлнэ.

Одоо та дархлаагаа дэмжихийн тулд хоол хүнсний жагсаалтдаа юу нэмэхээ мэдэж авлаа. Амтгүй зүйл байхгүй байгаа биз дээ? Намар өвлийн улирал дархлаагаа дэмжих амин дэмээ бүрэн авах хоол хүнс идэж байгаарай. Өөрсдийгөө вирусээс хамгаалцгаая.

11
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *