Жүжигчин Брендан Фрейзер шинэ уран бүтээлдээ 272 кг жинтэй эрийн дүрийг бүтээж, танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн кино урлагтаа эргэн иржээ

0

“The Mummy” киногоороо алдар нэрийн оргилд хүрсэн жүжигчин Brendan Fraser төд удалгүй Холливудын өндөр зэрэглэлийн кинонуудад харагдахаа больсон билээ. Ийнхүү олон жилийн турш олон улсын хэмжээнд үнэлэгдсэн бүтээлд тоглоогүй тэрээр энэ жил нээлтээ хийх, хүлээлт өндөртэй буй нэгэн уран бүтээлд дүр бүтээжээ.

Van Tine Dennis/ABACA/EAST NEWS, Evan Agostini/Invision/AP/East News

A24 студийн удахгүй нээлтээ хийх 17 настай охинтойгоо харилцаагаа сайжруулж, дотно холбоог бий болгохоор зорьж буй нэгэн аавын тухай өгүүлэх “The Whale” цувралд жүжигчин Brendan Fraser гол дүрийг бүтээжээ. Тэрээр хэт таргалалттай, англи хэлний эгэл жирийн багшийн дүрд тоглосон аж.

© The Whale / A24 and Co-producers

Тэрээр тус кинонд 272 кг жинтэй эрийн дүрийг бүтээжээ. Brendan Fraser нэгэн ярилцлагадаа “Та бүхний өмнө нь хэзээ ч харж байгаагүй дүрийг энэ кинонд бүтээлээ. Урьд өмнө нь ийм дүр бүтээж байгаагүй тул тун шинэлэг байлаа” хэмээн ярьжээ.

RW/MediaPunch/EAST NEWS, KENNELL KRISTA/SIPA/EAST NEWS

 

© sadiesink_ Instagram

Түүнчлэн 2022 оны Венецийн кино наадмаар нээлтээ хийх тус кинонд “Stranger Things” цувралд дүр бүтээж байсан жүжигчин Sadie Sink болон Hong Chau, Ty Simpkins, Samantha Morton зэрэг уран бүтээлчид тогложээ. Харин олон улсын нээлт хэзээ болох нь тодорхойгүй байгаа ажээ.

Mary Evans/AF Archive/Graham Whitby Boot/East News, Mary Evans/AF Archive/Graham Whitby Boot/East News, Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/East News

Жүжигчин Brendan Fraser мөн удахгүй нээлтээ хийх найруулагч Martin Scorsese-ийн “Killers of the Flower Moon” кинонд Leonardo DiCaprio-ын хамтаар тогложээ. Мөн тэрээр HBO сувгийн “Batgirl” кинонд Garfield Lynns/Firefly-ийн дүрийг бүтээгээд буй юм.

face to face/Reporter/East News

Тэрээр өнгөрсөн жилүүдэд “Doom Patrol”, “Professionals”, “No Sudden Move” зэрэг цөөн хэдэн уран бүтээлд тоглоод байсан юм.

Жүжигчин Brendan Fraser-ийн өөрчлөлт танд ямар санагдаж байна вэ?

9
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!