
Экологитой холбоотой асуудлыг үл тоосоор байвал ирэх зуунд иймэрхүү дүр зураг биднийг угтах болно. Францын зураач, иллюстратор Фабьен Барро “Ирээдүйгээс ирсэн мэдээ” гэх өөрийн цуврал бүтээлдээ алдартай газруудыг огт хайрласангүй: Колизейг элсэнд булж, Ялалтын хаалгыг далайн гүнд живүүлж орхижээ. Ирээдүй түүний төсөөллөөр бол – бараан амьдрал, сүйрэл.
Эдгээр дүрслэлүүд нь шинжлэх ухааны үндэслэлтэй, баттай урьдчилсан мэдээ биш гэдгийг зохиогч анхааруулжээ – энэ бүгд уран сайхны бүтээл юм. Гэхдээ эрдэмтдийн зүгээс хийсэн албан ёсны анхааруулгаар бол далайн усны түвшин нэмэгдэнэ, цөлжилтийн асуудал зэрэг хүн төрөлхтөнд олон асуудал тулгарах ажээ.
Дэлхий дээр тулгарах асуудал маш их, гэхдээ цаг ууртай холбоотой асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа юм. Бид одоо л дорвитой арга хэмжээ авч эхлэхгүй бол нэг эсвэл хоёр зуун жилийн дараа хотууд ийм харагдахыг үгүйсгэхгүй.
Колизей 2219 онд

Эрх чөлөөний хөшөө 2119 онд

Фабьен Барро иймэрхүү айдас төрүүлэхээр зургууд нийгмийг бүхэлд нь экологийн асуудалд анхаарал хандуулахад нөлөөлнө гэж бодож байна. Экологийн асуудал ирээдүйд ямар хор хөнөөлтэй байж болохыг түүний бүтээл харуулжээ. Зураглал үнэхээр хүчтэй бөгөөд харамсмаар.
Нью-Йоркийн тэнгэр баганадсан өндөр барилга, 2476 он

Ялалтын хаалга

Нэр заасан энэ бүтээлээ Фабьен Барро францын зураач Рональд Кэтэд (1943-2016) зориулсан гэдэг. Уг зураач Ялалтын хаалгыг яг ийм байдлаар халимтай усны гүнд зурж байжээ.
Таж-Махал 2131 онд

Зураач тодорхой он тавьж байгааг та анзаарсан байх, яг л гэрэл зураг дарсан оныг тэмдэглэн үлдээж байгаа мэт. Бүтээлээ илүү үнэмшилтэй болгох гэж ийм арга ашигласныг та ойлгосон биз ээ. Бидний ирээдүй хойч үе шалгах нь ойлгомжтой.
Чикаго 2323 онд

Эйфелийн цамхаг, он тодорхойгүй

Бид бусад уран бүтээлчдийн иймэрхүү бүтээл нийтэлж байсан удаатай. Жишээ нь, хүн төрөлхтөн дэлхийгээс гэнэт алга болчихвол алдартай газрууд хэрхэн өөрчлөгдөж болохыг төсөөлөн үзээрэй.







