Тайландын Вин Дизель өөрийн Холливудын шүтээнээ 10 гаруй жил дуурайж явна. Энэхүү явдал нь түүний амьдралыг эерэгээр өөрчилж өгчээ

0

Артид Дуангсри – Тайландын Чианграй хотын 38 настай оршин суугч “Тай Вин Дизель” гэдгээрээ алдартай. Тэрээр өөрийн шүтэж явдаг жүжигчнээ 10 гаруй жил дуурайж амжилт олоод байгаа юм. Танд хэзээ нэгэн цагт Тайландын орчин үеийн хамгийн том хотуудын нэг болох Чианграйд очих завшаан тохиовол та Вин Дизель өөрийн алдарт хар спорт тэргээр салхи татуулан хажуугаар өнгөрийг харах болно. Өөрөө хэлбэл та Тайланд Вин Дизелийг олж харлаа гэсэн үг.

Нутгийн ард иргэдийн ярьж байгаагаар бол холливудын одыг амьдаар нь харсантай л адил мэдрэмж төрнө гэнэ. 38 настай халзан эр энэ хотдоо магадгүй хамгийн алдартай хүн байх. Тэрээр 10 гаруй жилийн турш Дизель ялангуяа “The Fast and the Furious”-ийн Доминик Тореттотой тун адилхан байхыг хичээж явна.

odditycentral.com

Артид Дуангсригийг Вин Дизелийн ердийн “ихэр” гэж хэлэхэд шударга бус явдал болно. Тэр өөрийгөө зөвхөн олон нийтийг хамарсан болон тусгай арга хэмжээний үеэр Вин Дизельтэй адилхан болгоод зогсохгүй мөн бүтэн өдрийн турш л Тайланд Вин Дизель болж явдаг ажээ.

odditycentral.com

Энэ бүх явдал яаж эхэлсэн юм бол? Нэг удаа найз нь түүнийг “The Fast and the Furious” киноны одтой их адилхан юм гэж хэлж л дээ… Тэр үед Артид нутгийн бүжгийн хамтлагт бүжигчин байсан бөгөөд одоогийнхоосоо хамаагүй туранхай, урт үстэй, сахалтай залуу байжээ. Найз нь үсээ халзан болгоод хусчихвал яг л Вин Дизель болно гэж ятгасан гэдэг. Тэр туршиж үзэхээр шийдэв. Тэр цагаас хойш бидний мэдэх түүх үргэлжилнэ.

odditycentral.com

Үсээ мөлийтөл нь хусуулсан Артид Дуангсри бэлтгэлийн зааланд очихгүйгээр Доминик Тореттотой адилхан харагдах боломж алга гэдгийг ойлгожээ. Ингээд өдөр болгон бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд зохих жиндээ хүрч чадсаны дараа Тореттогийн өмсдөг бариу цамцыг өмсөх болжээ. Үүгээр ч зогсохгүй ахтайгаа цуг өөрийн спорт машинаа янзалж эхэлсэн гэдэг.

Тай Вин Дизелийг өөрийн машинаа унаж байгааг хараад жинхэнэ Dodge Charger хөлөглөсөн гэж бодогдоно. Үнэндээ 1970 оны Toyota Mark II байгаа юм, гэхдээ үнэхээр сайхан харагдана. Уг машин үнэтэй биш ч гэлээ Артид болон түүний ахын хувьд бол маш үнэ цэнэтэй машин. Яагаад гэхээр тэд үүнд их хүч хөдөлмөр зарцуулжээ.

odditycentral.com

Артид Дуангсри өөрийн төрөлх хот Чианграйд Вин Дизель нэрээрээ алдаршаад олон жил болж байгаа бол дэлхий дахин түүнийг энэ жилийн эхээр л таних болжээ. 2 дугаар сард жолооны ард суусан түүний гэрэл зураг сошиал сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр вирус шиг тархаж хэдэн мянган лайк цуглуулсан.

Түүнийг Тай Вин Дизель гэдгийг огт гадарлаагүй хүмүүс үнэхээр Вин Дизельтэй адилхан юм гэцгээж байв, дараа нь интернэтэд илүү их гэрэл зураг тавигдсанаас хойш нууцын учир олдсон гэдэг.

odditycentral.com

Сарын өмнө VICE сэтгүүл дэлхийд алдаршсан Тай Вин Дизелийн тухай богино хэмжээний баримт кино бүтээсэн. Тэрээр өөрийнхөө түүхээс хуваалцаж шүтэж явдаг жүжигчинтэйгээ адилхан байхын тулд ямар дэглэм баримталдгаа ч хуваалцжээ: хувцаслалт, хэл ярианы өнгө аяс, нүүрний хувирал гээд суралцах зүйл түүнд их байв.

odditycentral.com

Артид нэг хэсэг сошиал сүлжээнд үнэхээр их алдаршсан, ямар сайндаа л түүнд хүмүүс байнга жинхэнэ Вин Дизелийн зургийг илгээж байх вэ дээ. Артид сүүлдээ: “Над руу түүний гэрэл зургийг явуулахаа болиоч, гуйж байна” гэжээ.

Жинхэнэ Вин Дизельтэй уулзвал та юу гэх вэ гэсэн асуултад Тай Вин Дизель: “Би чамд хайртай” гэж хариулжээ. Өөрийнх нь амьдралыг өөрчилж алдартай болгосон хайртай жүжигчиндээ талархаж явдгаа ч мөн уламжилсан байна.

5
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *