Алдартнуудын хийсэн сайн үйлс

0

Алдартай хүмүүстэй холбоотой элдэв хов жив сумны хурдаар тархдаг боловч тэдний хийсэн сайн үйлсийн талаар тэр болгон ярилцаад байдаггүй. Ийм учраас тэдний талаарх эерэг мэдээллийг хүргэж байна.

Киану Ривз “Матрикс” кинонд дүр бүтээсний шан харамж болох 75 сая ам.долларыг кино бүтээсэн багт бэлэглэснээс гадна орлон тоглогч Харли Дэвидсэнд бэлэглэжээ.

Алдартнуудын хийсэн сайн үйлс 1

Жонни Депп аялалаар явахдаа Болжмор Жекийн хувцасыг авч явдаг ажээ, учир нь аялж байхдаа өвчтэй хүүхдүүдийг эмнэлэгт энэ хувцасаа өмсөж эргэдэг байна. Мөн Диснейлэндэд Ахмадынхаа хувцасыг өмсөж хүүхдүүдэд гарын үсгээ тараадаг ажээ.

Алдартнуудын хийсэн сайн үйлс 2

“Дөрвөн жилийн өмнө би пүүзний дэлгүүр хэсч байхад тохиолдсон явдал … “Леброн”пүүзний шинэ загварыг сонирхоод (тэгэхэд би 18 настай байсныг сануулах хэрэгтэй байх) зогсож байтал нэг сүүдэр тусав. Эргээд хартал …. ард минь Леброн Жеймс өөрийн биеэр зогсож байж билээ. Тэрээр инээгээд: “Чи миний шинэ загварын пүүзтэй болмоор байна уу?” гэж асуулаа. Би дуугарч чадахгүй хэсэг зогсож байснаа “Тийм ээ, би худалдаж авч болох уу” гэж хариултал тэр миний хөлний хэмжээг асуугаад кассчин дээр очиж 2 хосыг бичүүлээд надад бэлэглэсэн юм. Нэг хос дээр нь гарын үсгээ зурсан бол нөгөө хосыг нь бэлтгэл хийхдээ өмсөөрэй гэсэн. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай мөч” гэж түүний нэгэн фен бичжээ.

Алдартнуудын хийсэн сайн үйлс 3

Рэпер Тупак Шакур нэгэн аав ээжээс захидал хүлээн авчээ, захидалд эдгэршгүй өвчин туссан Жошуа хүү нь Тупактай биечлэн уулзахыг мөрөөддөг тухай бичжээ. Өвчтэй хүүтэй уулзахаар Мерилинд ирж эцсийн хүсэлтийг нь биелүүлсэн бөгөөд хүүг нас барсны дараа өөрийн уран бүтээлийн компанийг “Жошуагийн мөрөөдөл” гэж нэрийг нь өөрчилжээ.

Алдартнуудын хийсэн сайн үйлс 4

Ажлын байрандаа гацсан хоёр уурхайчин FooFighters хамтлагийн дуутай хамт дуу тоглуулагч буулгахыг хүсчээ. Хамтлагийн ахлагч Дэйв Грол CD-ний хамт ийм нэгэн зурвасыг илгээжээ: “Та хоёрыг гэртээ эргэж ирэхэд чинь манай хамтлагийн тоглолтын тасалбар (хаана ч, хэзээ ч үзэж болно шүү), бас хоёр лаазтай хүйтэн шар айраг хүлээж байгааг мэдээсэй гэж хүсч байна.” гэж бичжээ

Алдартнуудын хийсэн сайн үйлс 5

Хамгийн эелдэг, сэтгэл булаам залуу бүхэл бүтэн 45 минут хэн хүссэнд нь гарын үсгээ зурж өгч, зургаа авахуулж байжээ.

Алдартнуудын хийсэн сайн үйлс 6

Таван настай нэгэн жаалхүү яг л Харри Поттер шиг хувцаслаж, нүдний шил зүүгээд шидэт савуураа барихаа мартаагүй байна. Нью-Йоркийн гудамжаар Хэллоуны баяр тэмдэглэн айл болгон засал чимэглэл болж хүүхдүүд чихрээр умбаж байв. Хүү дээр нэгэн залуу бүсгүй ирж: “Уучлаарай, та Харри Потер мөн үү?” гэж асуухад жаалхүү “мөн” гэж бувтнав. Бүсгүй хариуд нь: “Би чинь Гермиона Грейнжер шүү дээ, бид нар сайн найзууд. Ямар сайхан учрал вэ?” гээд жаалхүүг тэврэн авчээ. Мэдээж жаалхүү энэ бүхнийг ойлгох насанд хүрсэн байсан тул жүжигчин Эмма Уотсон байсныг ойлгосон байна.

Алдартнуудын хийсэн сайн үйлс 8

Ж.К.Роулинг “Харри Поттер”-ийн дөрөвдүгээр дэвтрийн төгсгөл хэсгийг лейкеми өвчнөөр өвчилсөн бяцхан охин Натали МакДональдад зориулжээ. Роулингийн энэ мэдэгдлийг мэдэлгүй охин нас барсан нь харамсалтай. Номд гарах нэг дүрээ охины нэрээр нэрлэжээ. Натали МакДональд охин Гриффиндорт суралцахаар ирдэг байна.

Алдартнуудын хийсэн сайн үйлс 7

4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Хикари Г.

    Хикари Г.

    2015/08/21 at 17:17

    Keanu Reeves хамгийн гайхалтай

  2. Зочин

    2015/08/23 at 06:18

    Keanu neg sayiig ni naashaa shidchihguidee shitt yumaa zda haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *