Өндөр байх нь өдөр тутмын амьдралд ямар давуу болон сул талтай байдгийг харуулсан 16 хүн

0

Хүмүүс өсвөр насандаа арай илүү өндөр болохыг мөрөөддөг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Зүгээр л өндөр байхад л болно, загвар өмсөгч шиг өндөр байхыг мөрөөдөхгүй ээ. Хөндлөнгөөс харахад их гоё, атаархмаар ч юм шиг. Гэхдээ өнөөдөр бид та бүхэнд бодит хүмүүсээр жишээ болгон бодит байдлыг харуулах гэж байна – өндөр байх нь амьдралд тийм ч амаргүй юм байна. Дундаж өндөртэй хүмүүс хараад өндөр байх нь их хэцүү гэдгийг ойлгож эхлэх байх. Шатаар буухад, нийтийн бие засах газар ороход, бас амралтаараа аялалд явахаар онгоцонд суухад ямар их хэцүү байдгийг.

Гэхдээ биеийн өндөр концерт үзэхэд бусдыг бодвол хамаагүй давуу талтай. Олон үгээр яах вэ, бодит жишээн дээр шууд харуулсан нь дээр байх. Бидний нийтлэлд багтсан хүмүүс бас хошигнох авьяастай улс юм, тэд өөрт тохиолдсон хүндрэлийг хөгжилтэй талаас нь хүлээж авч чадаж байна. Магадгүй та сэтгэгдэл хэсэгт дундаас дээш өндөртэй байхын давуу болон дутагдалтай талуудаас хуваалцаж болох юм.

Ийм өндөртэй хүн хоёр давхраас шатаар буухдаа маш болгоомжтой байвал зохино

 

Онгоцонд суусан хоёр найзын хөлний ялгаа. Нэгийнх нь биеийн өндөр 173 см, нөгөөх нь 193 см. Хоёр дахь нөхөрт атаархах хэрэггүй бололтой

 

Өндөр тавиураас юм авахад дандаа тусалдаг уу? Хэрэгтэй л хүн байна

 

Хоёр метрийн өндөртэй хүн нийтийн бие засах газарт ороход их эвгүй. Ер нь бол хаалгыг нь арай өндөр хийж болдоггүй л юм байх даа?

 

Удаан сууснаас болоод нуруунд үзүүлэх ачааллыг бага ч гэсэн бууруулах зорилгоор тэр заримдаа зогсоогоороо ажлаа хийдэг юм. Түүний өндөр 202 см, хаа сайгүй л асуудалтай тулгарч явдаг хүн дээ

 

Төрсөн эгч дүүсийн өндөр дэндүү харьцангуй: 193-ийн эсрэг 149 см. Үүнээс нь болоод заримдаа тэднийг ээж, охин гэж андуурах хүн ч цөөнгүй

 

Өндөр байх нь давуу талтай гэдгийг батлах нэг жишээ – концерт үзэхэд. Ард нь зогсож байгаа хүнд л хэцүү юм даа

 

Гэр бүлийн гэрэл зураг – нөхөр маань 215 см өндрөөсөө болоод даанч багтсангүй

 

Гараараа тааз түшиж байгаа юм шиг

 

Онгоцны стандарт суудал 205 см өндөртэй хүнд маш тухгүй. 9 цагийн турш ниснэ, дээрээс нь алга болсон ачаагаа хүлээсэн сэтгэл санааг тооцвол …

 

Өөртөө итгэлтэй байх бас өөрийгөө байгаагаар нь хүлээж авах – амжилтын эхлэл

 

196 см өндөртэй хүн селфи хийхдээ эргэн тойрон байгаа хүмүүсийн өндрийг харгалзан үзэж байвал зохино. Жишээ нь, ээж энэ гэрэл зураг дээр ямар гарсан байна вэ?

 

Найз бүсгүйчүүд 180 болон 193 хүртэл өсөхөөр шийджээ. Тэд цугтаа байхаараа олны анхаарлыг татаад байдаг юм

 

196 см өндөртэй бүсгүй моодны бас өөрт таалагдсан өмд олж өмсөх их хэцүү, тэр болгон хэмжээ нь таарахгүй

 

Залуу хосууд бие биеэ олж гэрлэжээ. Тэд 195 болон 188 см өндөртэй. Харин сүйт залуугийн аав болон дүү нар их жижигхэн биетэй юм гээч

 

Залуу өндрөөрөө гайхуулаад зогсохгүй нэг гартаа хэдэн ширхэг жигнэмэг барьж чадахаараа ч гайхуулна. Тэр хоёр хурууныхаа завсар 13 жигнэмэг багтаажээ

45
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *