“Mortal Kombat”-ын нууцлаг дүр болох Noob Saibot-ын тухай тоглоом сонирхогчдын төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтууд

0

“Mortal Kombat” цуврал тоглоомын хамгийн нууцлаг дүр бол Noob Saibot гэдэг нэртэй нинжа. Энэ алдартай дүрийн тухай танд өнөөдөр сонирхолтой баримт танилцуулахаар бэлдлээ.

1. Noob Saibot анх “Mortal Kombat 2” тоглоомд нууцлаг дүрээр гарч ирсэн. Үнэндээ хараар будсан Sub-Zero төдий байсан юм, гэхдээ яагаад ч юм тэр Scorpion-ы техникүүдийг ашигладаг байв. Noob Saibot угтаа бол том Sub-Zero-гийн буюу Bi-Khan-ы сүүдэр юм.

dzeninfra.ru

2. “Mortal Kombat 3” тоглоомд бид дахиад л Noob Saibot-ыг харна. Үнэндээ энэ удаад тэр хараар будуулсан Sub-Zero төрхөөр гарч ирээгүй, харин хараар будуулсан Kano-гийн дүрээр гарч иржээ. Бид түүнийг зогсолт, цохилт мөн Sub-Zero түүнийг хөлдөөхөд хэрхэн хөлдсөн байдлаар нь гадарлаж болно.

dzeninfra.ru

Мөн тоглоомын гуравдугаар хэсэг дээр багтай нинжа байхгүй болсонтой холбоотой. Noob Saibot-ын тусдаа спрайт бүтээхийг хэн ч хүсээгүй тул Kano-гийн спрайтыг ашиглахаар шийджээ. Гэхдээ зохион бүтээгчид тухайн үед яагаад баггүй Sub-Zero-гийн спрайтыг ашиглаагүй юм бол?

dzeninfra.ru

Ингээд “Mortal Kombat 3 Ultimate” тоглоомд л бүх хуучин нинжа нарыг буцааж авчирсан бөгөөд зарим нэг шинэ дүрүүдийг ч нэмжээ. Тийм учраас Noob Saibot-д будсан Sub-Zero-гийн спрайтыг үлдээхээр шийдсэн юм.

3. Хамгийн алдартай баримт. Noob Saibot хэмээх нэр – зохион бүтээгчдийн овог нэрийг хойноос нь тонгоруулж тавьсан байдлаар байгаа ажээ. Тодруулбал, зохион бүтээгчдийг John Tobias болон Ed Boon.

dzeninfra.ru

4. Noob Saibot “MK Deception” тоглоом дээр Smoke-той нэгддэгийг олон хүн мэдэж байгаа болов уу, тэд хамтдаа “Noob-Smoke” нэгдлийг үүсгэн байгуулдаг билээ. Дараа нь “Saibot” гэдэг нэрийг нь бүр хассан.

dzeninfra.ru

Энэ нь тоглоомын түүхэнд нөлөөгөө үзүүлсэн нь мэдээж, гэхдээ нэр өөрчлөх болсон зорилго нь үнэхээр утгагүй байгаа юм. Жон Тобиасыг “Midway” компаниас явахад олон хүн тухайн дүрд өөрийнхөө овгийг ашигласан гэж шүүхэд өргөдөл гаргана гэж эмээж байжээ. Тийм учраас “Saibot” (Tobias-ийн тонгоруулж бичсэн нэр)–ыг хасаж орхисон гэдэг.

Тобиас ямар ч шүүх хурал болохгүй гэдгийг мэдэгдсэний дараа компанийн боссууд эцэст нь нэг амьсгаа авч дүрийн Noob Saibot гэдэг анхны нэрийг буцаан хайрласан юм.

5.”Mortal Kombat Deception” тоглоомд Noob Saibot-ын дизайныг өөрчлөх шийдвэр гарч нөгөө ертөнцийн дүр болгохоор ажиллажээ. Эцэст нь энэ санаанаасаа татгалзсан байдаг. Яагаад гэхээр дүрийн дизайн аль хэдийн бэлэн болсон байсан, түүнд тааруулаад бүр Havik гэдэг шинэ дүр хүртэл гаргасан байжээ.

dzeninfra.ru

Баримтууд танд таалагдсан гэж найдаж байна.

27
ГайхмаарГайхмаар
12
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *