Нас ахихын хэрээр өвдөгний үеэр хатгаж өвддөг болсон ч, би энэ шингэнийг ууж эхэлснээс хойш өвдөг маань өвдөхөө бүрмөсөн больсон!

2

Өвдөг бол биеийн тогтмол хөдөлгөөнд оршдог хэсэг бөгөөд тав тухтай алхах нөхцлийг бүрдүүлдэг. Биеийн идэвхтэй хэсгийн хувьд, өвдөг үргэлж гэмтэх эрсдэлтэй байдгаас гадна үе мөчний үрэвсэл бий болох нь элбэг байдаг.

Өвдөгний мэс ажилбарын тоог харвал та лав шоконд орно. АНУ-д гэхэд л ойролцоогоор 4.5 сая хүн өвдөгний мэс ажилбар хийлгэсэн байна.

Та өдөр бүр өвдгөө сунгаж, дасгал хийх хэрэгтэй бөгөөд давхар өвдөгний эрүүл мэндэд ач тустай хоол хүнс хэрэглэх нь чухал юм.

Өдөр бүр уух боломжтой байгалийн гаралтай ундаа байдаг бөгөөд өвдөгний үйл ажиллагааг сайжруулна. Энэ ундаа үе мөчний үрэвслийг эдгээж, өвдөгний шөрмөс болон үе мөчийг бэхжүүлнэ.

 

Гайхалтай үр дүнтэй эмчилгээний ундаа хийх жорыг хүргэж байна:

Орц:

  • Ус – 1 аяга (350 мл)
  • Шанцай – 7 гр
  • Ханборгоцой – 2 аяга (хэчрсэн)
  • Овьёос – 1 аяга
  • Шахаж гаргасан шинэхэн жүржийн шүүс – 1 аяга
  • Нунтагласан буйлс самар – 40 гр
  • Түүхий органик зөгийн бал – 2-3 хоолны халбага

Хийх заавар:

  1. 1 аяга овьёос дээр ус хийж буцалгана.
  2. Тусад нь буйлс самар, зөгийн бал, жүржийн шүүс болон шанцайг нэмж хийж сайтар хутгана.
  3. Дээр нь ханборгоцойн хэрчмүүдийг хийж, 30 секунд орцуудыг холино.
  4. Дээр нь буцалгасан овьёосоо хийж сайтар хутгана.

Ингээд ундаагаа ууж болно. Мөн хөргөгчинд хийж 3-4 өдөр хадгалах боломжтой.

Энэ эмчилгээний аргыг 2 долоо хоногийн турш өглөөний цайндаа уух юм бол, үе мөчний үрэвсэл төд удалгүй алга болно.

Хэрхэн үр дүнгээ үзүүлдэг вэ?

Ханборгоцой. Найрлагандаа бромелаин гэх уураг агуулдаг бөгөөд энэ нь хаван болон цочролыг эмчилнэ. Булгарах, хэт их ачаалал авах, тендонитиз болон бусад булчингийн гэмтэл бэртлийн үед, үе мөчний өвдөлтөөс сэргийлэх зорилгоор ихэвчлэн хэрэглэдэг.

Буйлс самар. Найрлагандаа уураг, кальци, магни, цайр, витамин Е болон альфа-линоленик коррозион агуулдаг бөгөөд эдгээр нь үе мөчний үрэвсэл болон остеоартритын үед эмчилгээний зориулалтаар ашиглагддаг.

Шанцай. Өвдөлт намдаах үйлчилгээтэйгээс гадна хаванг бууруулах, өдөөгдсөн цитокины эсрэг хамгаалалт болдог. Мөн булчин хэт их ачаалал авахаас сэргийлнэ.

Жүрж. Витамин C амин дэмээн баялаг учир үе мөчний үрэвслийг намдаах, коллагеныг ялгаруулахад туслах, шөрмөс болон ясанд тэжээл болох зэрэг олон талын ач тустай.

Органик зөгийн бал. Үе мөчний үрэвслийг тайвшруулах үйлчилгээтэй. Мөн ундаанд амт нэмнэ.

Овьёос болон бүхэл үр. Тайвшруулах үйлчилгээтэй. Спортын мэргэжилтнүүд бэлтгэлийн үеэр овьёос идэхийг санал болгодог бөгөөд энэ нь үе мөч болон булчинг өвдөхөөс сэргийлдэг.

Ингээд болох нь тэр. Энэ гайхалтай ундааг өдөр бүр өглөөний цайндаа уугаарай. Та богино хугацааны дараа эрүүл чийрэг болж, таны өвдөг дахин өвдөхөө болино. Өвдөг чинь урьд өмнөхөөсөө илүү эрүүл болох бөгөөд бүхий л үед та идэвхтэй байж чадна.

6
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Togoo Nergui

    Togoo Nergui

    2019/10/07 at 11:03

    ямар бүтээгдэхүү юм бэ

  2. Tseegii Do

    Tseegii Do

    2019/10/07 at 18:02

    .

  3. Чанцал М.

    Чанцал М.

    2019/10/09 at 20:22

    Тогтгоол Сайнбилэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *