Хүний хувь тавилан хорвоод мэндэлсэн тэр л цаг хугацаанд тодорхойлогдоно! Та чухам ямар гаригаар “адислагдсан” болохоо олж мэдээрэй

8

Нэг өдөр гэхдээ өөр өөр цагт төрсөн хүмүүсийн хувь тавилан, зан ааш өөр байдгийг эртнээс мэддэг байжээ. Яагаад тийм ялгаатай байна вэ?

Нар, од эрхэс өөрийн ээлж дараагаар байрлалаа өөрчилж бие биенээ орлосоор. Тэр хөдөлгөөнд мэндэлж байгаа шинэ хүнд давтагдашгүй ул мөр үлдээнэ – түүний ур чадвар, зан ааш, хувь тавиланд нөлөөлөх ажээ.

Бидний өвөг дээдэс энэ холбоог сайтар мэддэг байжээ, “планида” гэдэг үг: од гариг болон хувь тавилан, хувь заяа, үүрэх ачаа гэсэн утга агуулна.

Тоон судлал өдөр хоногийг хугацаагаар буюу хоёр цагтай тэнцэх хугацаагаар хуваадаг, энэ нь тодорхой гариг өөрийн нөлөөгөө үзүүлдэг гэж үзэх ажээ. Хэрвээ та өөрийнхөө мэндэлсэн цагийг нарийн мэдэж байгаа бол өөрийгөө илүү сайн мэдэж авах боломж бий. Таны хувь тавиланд ямар гариг нөлөөлж байна вэ?

 

Мэндэлсэн цагийн зурхай

1. 00:00-1:59 хүртэл Буд гаригийн цаг

Буд (Mercurius) – худалдаа, хулгайг ивээгч Юпитер бурхны хүү хэмээн эртний ромын домогт гардаг. Хурдан хөлт бурхны нэртэй гариг нь Нарны системийн Наранд хамгийн ойр нь, гэхдээ бусад гаригуудаасаа иүү хурдан хөдөлдөг нь.

Одон орон судлалд Буд нь оюун ухааны ажил, харилцаа холбоо, оюуны энергийг илэрхийлнэ. Мөн дуу хоолойгоороо гайхагдах тул олны өмнө үг хэлэх, дуулах, бүжиглэх авьяастай гэж үздэг.

Буд гаригийн хүмүүс аливааг амархан сурдаг, сурлагаас таашаал авдаг байна. Тэдний сэтгэн бодох чадвар хурдан, хөдөлгөөнтэй тул нэг газраа удаан сууж чаддаггүй. Хүмүүстэй харилцах өөрийн арга барилтай тул хэлэлцээрт амархан хүрдэг ажээ.

 

2. 2:00-3:59 хүртэл Сугарын цаг

Сугар (Venus) – ромын домогт өгүүлснээр гоо сайхан, хайр дурлал, хүсэл, өсөн үржих, хөгжил дэвшлийн бурхан. Хүний гоо сайхны таашаалыг удирддаг гариг гэж одон орончид үздэг. Хүний гоо сайханд дурлах, татагдах мэдрэмжийг тодорхойлно.

Сугарын цагт төрсөн хүмүүс хөдөлмөрч байдаг. Энэ чанарынхаа ачаар тэд ихийг ч олж авна, их зүйл ч золиослоно. Ихэвчлэн өөрийнхөө эрүүл мэндээр хохирдог.

Тэдний дутагдалтай тал гэвэл хүмүүстэй тэр болгон зөв харилцаж чаддаггүй. Тэд бусдын санал бодлыг хүлээн зөвшөөрөхдөө тааруухан. Ажил болон амьдралд дарангуйлах чиг хандлагатай. Гэхдээ тэд үнэнч! Гэр бүл, найз нөхөд, ажил хэрэг, эх орондоо үнэнч.

3. 4:00-5:59 Улаан нүдэн гаригийн цаг

Улаан нүдэн гариг (Mars) – ромын хүч болон дайны бурхан. Юпитер болон Юноны хүү. Эр хүний идэвхтэй эхлэл гэж одон орончид үздэг. Хүний хатуужил, тэмцэх хүсэл, ялалтанд хүрэх эрмэлзлийг илэрхийлнэ.

Энэ хугацаанд төрсөн хүмүүс сэтгэлийн хаттай байдаг. Удирдах шинж агуулсан, өөрийнхөө эрх чөлөөг юугаар ч хязгаарлуулахыг хүсэхгүй.

Улаан нүдэн гариг дор төрсөн хүмүүс ямар ч бэрхшээлийг үл тоон өөрийнхөө зорилгын төлөө үнэнчээр зүтгэж чаддаг. Шулуун шударга зан нь хувийн харьцаанд нь саад учруулна. Тэд үнэнийг нүүрэн дээр нь шууд хэлж чаддаг зоригтой хүмүүс.

 

4. 6:00-7:59 хүртэл Далайн вангийн цаг

Далайн ван (Neptunus) – далай болон урсгалын бурхан гэж эртний ромын домогт өгүүлсэн. Ромын эртний бурхдын нэг. Уран зөгнөл, ид шид, мэдрэмж, зовлон, сэтгэл зүйн нарийн мэдрэмжийг илэрхийлнэ гэж одон орончид үздэг.

Зүрхний дуудлагаар амьдрах – энэ бол Далайн вангийн цагт төрсөн хүмүүсийн үндсэн уриа. Тэдний үйл хэргийг логик сэтгэлгээрээ тооцоолж болохгүй. Тэд бол оньсого шиг л хүмүүс. Материаллаг эд зүйлсийн араас явснаас сэтгэлийн сайхныг мэдрэхийг эрхэмлэдэг хүмүүс ажээ.

 

5. 8:00-9:59 хүртэл Тэнгэрийн вангийн цаг

Тэнгэрийн ван – эртний грекийн домогт гарах дээд бурхан. Тэнгэрийг эзэмшигч, грек бурхдын удирдагч. Одон орон судлал талаас авч үзвэл шинжлэх ухаантай холбоотой ирээдүйг илэрхийлнэ, шинэ нээлт, цахилгаантай холбоотой. Гэнэтийн эргэлт, эрмэлзэл, гэнэтийн үйл явдлыг бэлэглэх гариг. Шинэ зүйл, этгээд болгонд нөлөөлөх ажээ.

Тэнгэрийн вангийн хүмүүс байгалиасаа нийтэч хүмүүс байна. Ганцаардлыг тэвчихгүй, маш их олон найз нөхөд, танилтай – тэдэнтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө. Харилцаандаа шулуун шударга байх зарчмыг баримталдаг. Тэд танил төдийгүй танихгүй хүнд эсвэл тусламжийн хариу ирэх эсэх нь хамаагүй бүгдэд туслах хүсэл тээж явах ажээ.

 

6. 10:00-11:59 хүртэл Санчирын цаг

Санчир (Saturnus) – ромын бурхдын хамгийн эртнийх нь, түүнд олон бурхан мөргөнө. Санчир үхэгсдийг удирдагч гэж үздэг байжээ. Одон орны шинжлэх ухаан талаас авч үзвэл хүний өөрийн үнэ цэнэ, орчин тойрны мөн чанарыг илэрхийлнэ.

Санчирын цаг дор мэндэлсэн хүмүүс – карьер хөөгчид байдаг. Тэд байгалиасаа заяасан удирдагч байх хүсэлтэй. Тиймээс тэдний үзэл бодлыг хүндэлдэг хүмүүс цөөнгүй, уур хилэнгээс нь эмээнэ. Тэдний хувийн амьдрал таагүй байж болох талтай, яагаад гэвэл тэд чөлөөт цагаа ажилдаа л зориулдаг хүмүүс.

 

7. 12:00-13:59 хүртэл Бархасбадийн цаг

Бархасбадь (Iupiter) – тэнгэр, өдрийн гэрэл, аянга, бурхдын эцэг, ромчуудын дээд тэнгэр хэмээн эртний ромын домогт өгүүлсэн. Бархасбадь гаригийг одон орончид үзэхдээ хүний нийгмийн харилцаа, нийгэмд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх чадвар гэж үздэг. Өөрийнхөө боломжийг нээх, ахуйн хэрэгцээгээ хангах мэдрэмжийг илэрхийлнэ.

Энэ цагт төрсөн хүмүүсийн бага болон залуу нас зугаа цэнгэлээр дүүрэн өнгөрнө, тэд мэдлэг боловсролд татагдах нь бага. Сургуулийн дүн нь дундаж “дунд”-аар төгсөх вий. Тэднээс удирдагч гарч ирэхгүй. Мэдлэг боловсролд татагдах хүсэл сонирхол нь хожуу гарахдаа маш хүчтэй илэрнэ. Тэдний хувьд нэг зүйл дээр удаан суух нь хүнд ажлын нэг. Аялах, дэлхий дахинтай танилцах – энэ л тэдэнд маш их таалагдана.

 

8. 14:00-15:59 хүртэл Дэлхий вангийн цаг

Дэлхий ван (Pluto) – газар доорх амьдрал буюу үхлийн бурхан гэгддэг. Одон орон талаас авч үзвэл эсрэг тэсрэг өнгө төрхтэй. Нэг талаас маш их боломж, амьдралын шинэ түвшин олгоно, нөгөө талаас Дэлхий ван зурхайд уй гашуун, гарз, өвчнийг илэрхийлдэг.

Энэ цагт төрсөн хүмүүс бусдыг итгүүлэх авьяастай байдаг. Өөрийн зорилгодоо аажуу, зогсолтгүй дөхнө. Байгалиас заяасан авьяастай. Эсрэг хүйстний сонирхлыг татаж чадахгүй байгаа тийм хүмүүсийг тэд яагаад ч юм илүү тоож харьцдаг ажээ.

 

9. 16:00-17:59 хүртэл Сугарын цаг

Оройн Сугар мэдрэг, уян зөөлөн чанарыг илтгэнэ. Энэ цагт төрсөн хүмүүс хурц өнцгийг мохоох чадалтай тул аливаа үл ойлголцлыг арилгана, романтик, бүх зүйл төгс байхыг хүснэ. Амьдралын гол зорилго нь үнэнч хайраа олоход орших бөгөөд замдаа зүрх зүсэм таагүй нөхцөлтэй учирна.

 

10. 18:00-19:59 хүртэл Будын цаг

Оройн Буд цагаар төрөгсөд бат бөх чанараараа гайхагдана. Тэд юуг ч үл харгалзан эцсээ хүртэл явж чаддаг. Энэ зан чанар нь амьдралын баяр баяслыг мэдрэхэд нь саад учруулах талтай. Тэд бусдын асуудлыг шийдэх гэж тэмцэж явахдаа өөрийнхөө хувийн амьдралын асуудлыг гаргуунд нь гаргах ажээ.

 

11. 20:00-21:59 хүртэл Нарны цаг

Нар одон орны хувьд хамгийн чухал зурхайн үзүүлэлттэй хэмээгддэг. Хувь хүний зан чанар, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлно. Ялангуяа Арслангийн ордныхонд илүү тод томруун илэрнэ.

Халуун Нарны цаг дор мэндлэгдсэд маш сониуч хүмүүс байна. Тэд оддын өвчин тусах магадлалтай, олны дундаас ялгарах хүсэлтэй тул байнга анхаарлын төвд байхыг эрмэлзэнэ. Тэд бол төрөлхийн жүжигчид, удирдагчид байна. Тэд өчүүхэн сайшаалын үгнээс ч сэтгэл нь хөөрч таашаал авна.

 

12. 22:00-23:59 хүртэл Сарны цаг

Сар одон орны үүднээс эмэгтэй хүний пассив эхлэлийг илэрхийлнэ, хүний сэтгэлтэй холбоотой гэх бөгөөд дотоод хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг гэдэг. Сарны байрлал эмэгтэйчүүдэд илүү нөлөөтэй гэж зурхайчид үздэг. Гэр бүл бий болгох, хайр дурлал, ахуйн ажил, эх хүний мэдрэмжийг илэрхийлсэн гариг ажээ.

Энэ цагт төрсөн хүмүүс оньсого шиг байдаг. Тэдний далд мэдрэмж дээд зэргээр хөгжсөн. Хэн нэгэнд тусалж байгаа дотроо хариу тээж явдаг. Тэд юу хүсэж байгаагаа нарийн мэддэг цөөн тооны хүмүүст хамрагдана.

Хүмүүний мэндэлсэн цаг ирээдүйн амьдралд ямар ул мөр үлдээж байгааг та мэдэж авлаа. Магадгүй өөрийнхөө зан чанар, харилцааны үнэн мөнийг ойлгоход туслах байх гэж найдаж байна.

Мэдээллийг хэрэгтэй гэж үзсэн бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

18
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Х. Орхон

    Х. Орхон

    2018/03/15 at 11:37

    Tuul Khenchbish. Tsag

  2. Х. Орхон

    Х. Орхон

    2018/03/15 at 11:37

    Tuul Khenchbish. Tsag

  3. Mungunsuvd Munguu

    Mungunsuvd Munguu

    2018/03/15 at 14:03

    Alissa Turunen

  4. Oyuntuul Tserenbadrakh

    Oyuntuul Tserenbadrakh

    2018/03/17 at 23:07

    Munkhbold JS

  5. Agvansharav Ayush

    Agvansharav Ayush

    2023/12/18 at 14:16

    Мэднэ ээ сайн мэднэ.

  6. Цэвэгмэд Найдан

    Цэвэгмэд Найдан

    2023/12/18 at 18:49

    Хүний хувь тавилан гэдгийг Төвдийн шашны лам нар гаргасан юмуу.Монгол лам нар гаргасан юмуу.. Хэр зэрэг оновчтой эсэхийг хичнээн хүн дээр туршиж тогтоосон юм бол. нарийн учрыг нийтэд сайн ойлгуулмаар юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *