Таны амьдралыг аз жаргалгүй болгодог 13 зүйл – үүнээс нэн даруй сал!

4

“Амьдралд ямар нэгэн шинэ зүйл бий болоосой гэж хүсэж байгаа бол хуучнаасаа юуны түрүүнд сал” гэж ярьцгаадаг. Хуучин зүйл биднийг урагш алхахад саад учруулдаг, амьдралыг хордуулна, бидний үүрэх ачааг нэмэгдүүлнэ. Тэгсэн мөртлөө л бид хуучнаа хаяж чаддаггүй.

Ямар нэгэн шинэ ажил эхлүүлэхэд сэтгэл нэг л хөнгөрөөд ирдэг, яагаад хуучин зүйлээсээ эрт салж байсангүй вэ гэж харамсана. Магадгүй ирээдүйгээсээ айсан айдас тээж явсан юм болов уу? Бас л өөрийгөө зөвтгөх тайлбар биш.

Ямар ч харамсах зүйлгээр салах ёстой зүйлсийг танд танилцуулах гэж байна. Өөрөө өөрийгөө дээшлүүлэх бодолтой байгаа хүмүүст зориулсан нийтлэл юм.

 

Дэлхий Ертөнцийн хууль

1. Өөрийнхөө зөв гэдгийг батлахаа боль

Бид өөрсдийгөө итгүүлэхэд хэтэрхий их хичээдэг. Өөрийнхөө зөв гэдгийг батлахын тулд сайхан харилцааг аюулд оруулж болохгүй, бусдыг гомдоож хүнд байдалд оруулах ч хэрэггүй. Хэн нэгний үзэл бодолтой санал нийлэхгүй байвал оршиж буй баримттай санал нэгдээд л орхих хэрэгтэй.

 

2. Хянах дадал зуршлаасаа сал

Зүгээр л орхи. Өөртөө тохиолдож байгаа нөхцөл байдал, үйл явдал болгонд нөлөөлөх ямар ч боломж байхгүй, ялангуяа тэр болгоныг удирдах ч боломжгүй. Болох ёстой юм жамаараа болог.

 

3. Гэмших бодлоосоо өөрийгөө чөлөөл

Гэмшил шийтгэл хүлээхийг шаарддаг. Өөрийгөө буруутгаж, шийтгэж байхын оронд өөрт тохиолдсон зүйлд хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Хариуцлага гэдэг хүнд хэцүү зүйл биш, нэг л зүйл шаардана: хийсэн дүгнэлтийнхээ дагуу дараагийн арга хэмжээг авах.

 

4. Өөрийгөө сөрөг зүйлд бүү автуул

Өөрийгөө дүгнэх нь сайн зүйл, бас өөрийгөө шүүмжлэх нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө, гэхдээ өөрийгөө өрөвдөх сэтгэл бол ямар ч сайн зүйлд хүргэхгүй. Сөрөг үзэл бодол ямар нэгэн шинэ сөрөг зүйлийн эх сурвалж болно, таныг яав ч зөв замд чиглүүлэхгүй.

 

5. Гомдоллохоо боль

Амьдрал, хүмүүст, за ер нь бүх зүйлд гомдоллохоо боль. Таны бодлоор амьдралыг тань аз жаргалгүй болгож байгаа зүйлд гомдоллох шаардлага байхгүй. Гомдол хэллээ гээд амьдрал сайжрахгүй. Бас бусад хүмүүсээр өөрийнхөө амьдралыг бүү хордуул.

 

6. Бусад хүмүүсийг өөрөөр нь байлга

Хүн болгон давтагдашгүй бүхэн бүтэн ертөнц шүү дээ. Түүнийг шүүмжилж өөрчлөгдөхийг шаардах нь утгагүй зүйл.

 

7. Өөрөөрөө бай

Бусдад таалагдахыг хүсэх – нэг удаагийн явдал байж болно, харин хоёр дахь удаа бол тэр хүн тантай уулзаад хэн болохыг чинь танина. Өөрийнхөө “би” гэдгийг хүлээж ав, өөрийгөө хайрла, бага бүү зүү. Ингэж чадвал хэнийг ч гонсойлгохгүй.

 

8. Өөрчлөлтийг бүү эсэргүүц

Амьдрал – мөнхийн хөдөлгөөн. Тэгэхээр нэг газраа бүү зогс, эс бөгөөс аажим мөхнө шүү.

 

9. Бусдыг бүү муул

Хүнийг ямар нэгэн төрхөөр нь муулах, дүгнэх хэрэггүй. Огт мэдэхгүй хүн эсвэл эд зүйлийг, ойлгохгүй байгаа зүйлээ ч гэсэн муу хэлэх хэрэггүй. Энэ бүгд таныг бусдаас хязгаарлах болно.

 

10. Өнгөрснийг тавьж явуул

Хамгийн хэцүү нь – өнгөрснийг тавьж явуулах. Гэхдээ л хийх ёстой ажил, эс бөгөөс ирээдүй рүү алхахгүй хоосон хоцорно. Өнөөдрөөр амьдрахдаа өнгөрсний тухай бодлоо тээж явах – энэ бол хөгжил дэвшлийг зогсоосонтой л адил.

 

11. Айдсаа тавьж явуул

Чи өөрийгөө айдсаар хазаарлаж байна. Энэ бүх айдас – хий хоосон зүйл, зөвхөн чиний толгойд л бий. Өөрийн дотоод ертөнцийг өөрчил, дэлхий ертөнцийг өөдрөгөөр хүлээн авч чадвал шинэ боломж бий болно.

 

12. Өөрийгөө зөвтгөх хэрэггүй

Сэтгэл санаа тиймхэн байсан учраас спорт заал яваагүй юу эсвэл ажил ихтэй байсан болохоор уу? Үнэндээ яагаад гэвэл спорт таны хувьд нэгдүгээр байрт тавигдаагүй л байна. Үр дүн байхгүй шалтгаан хэнд ч хэрэггүй, хамгийн гол нь үр дүн.

 

13. Эцэг эх, багш, хамт олон, хань ижлийн хүлээлтийг март

Тэднийг дагаснаар чи тэдний амьдралаар л амьдрах болно, харин чамд өөрийн амьдралын тухай бодох цаг болсон. Амьдрал чамд ганц л бий, дахин амилна гэж итгэж явдаггүй л бол шүү дээ.

Дотоод дуу хоолой яаж амьдрахыг хүсэж байна түүнийг сонс, бусад нь юу гэж хэлэх нь хамаагүй. Дотоод дуу хоолой – ухамсартай бодол, шилдэг зөвлөх.

Дээр дурдсан зүйлсийг биелүүлэх боломжтой гэж бодож байна уу? Биелүүлж чадсан хүмүүс нь аз жаргалтай гэж ярилцдаг л юм.

200
ГоёГоё
28
ГайхмаарГайхмаар
24
БахархмаарБахархмаар
22
ТэнэглэлТэнэглэл
22
Ха ХаХа Ха
16
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dulmaa Munkh

    Dulmaa Munkh

    2023/09/17 at 23:45

    Энэ хүний айлдвараар явах уу тэгээд? Өөрийнхөөрөө л амьдарья даа. Баярлалаа.

  2. Suvd Suvd

    Suvd Suvd

    2023/09/18 at 00:39

    Эхнээс нь мөрдлөгө болгоод эхэлж буй жагсаалтууд бнаа.

  3. Tuvshin Tseren

    Tuvshin Tseren

    2023/09/18 at 22:13

    13 аас ч их байхаа! Гэм нүгэл гэдэг хязгааргүй..Гэм нүгэл л хүнийг аз жаргалгүй болгоно шүү дээ..Бидний нүдэнд гоё харагдсан аманд гоё амтагдсан бүхэн шунал хүсэл гэм нүгэл алдаа зөрчил рүү хөтөлж байдаг..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *