Бие махбодийн сэтгэл зүй: хүний нурууны байдлаар юуг олж мэдэх боломжтой вэ?

3

Бидний бие махбодь – хоорондоо маш нарийн уялдаа холбоотой бүтэц. Нэг нь нөгөөгөөсөө хэрхэн хамаарч байгаа нь үнэхээр гайхал төрүүлнэ. Өнөөдөр ч таныг алмайруулах зүйл бидэнд байна.

Нуруу бидний дотоод сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгааг танд танилцуулахаас гадна хэрхэн бие биетэйгээ уялдаж байгааг та олж мэдэх болно. Нуруугаа зөв тэгшхэн байлгах нь ямар чухал болохыг ч танд танилцуулахаар бэлдлээ.

 

Буруу нуруу

Нуруу – ясны байдлаас шалтгаалж хүний ямар байрлалд байх нь тодорхойлогдоно. Хүний бие махбодь төрөл бүрийн нөхцөл байдалд ордог. Хүн болгоны нурууны байдал өөр өөр буюу адилгүй байна. Нурууны байдал байнга өөрчлөгддөг: өдрийн турш гадны хүчин зүйлсээс шалтгаалан байдал нь өөрчлөгдөнө. Нурууны байдлыг өөрчлөх эдгээр хүчин зүйлс нь гадаад болон дотоод нөлөөтэй байж болох талтай.

Сэтгэл сайхан байхад нурууны ард далавч нээгдэж байгаа мэт санагдан нуруу тэгширнэ, мөр эгц болно – нуруу нүдэн дээр л сайхан болоод ирдэг. Сэтгэл санаагаар унасан, дарамтанд ороход хүний нуруу бөгтийнө, толгойгоо унжуулж шал гөлрөн алхана. Эсрэг уялдаа холбоо ч бий: бидний нуруу ямар байна тэр шинжээр хүмүүс бидний хүлээн авдаг.

Та өөрөө бодоод үз дээ, таны өмнө тэгшхэн нуруутай, мөр, толгойгоо эгцэлсэн дээш харцтай хүнийг та яаж хүлээж авах вэ? Мэдээж өөртөө итгэлтэй хүн бөгөөд бусдын хүндлэлийг зүй ёсоор хүлээж чадна. Тэгэхээр харилцан уялдаа холбоо байх нь ойлгомжтой боллоо. Зөв, тэгш нуруутай хүмүүс хамт олныхоо дунд нэр хүнд сайтай байдгийг судалгаагаар тогтоосон байдаг, тэд бусдаасаа илүү ажлын амжилт гаргаж албан тушаал дэвших боломж нь нэмэгддэг байна, нийгэмд ч гэсэн өөрийн байр суурьтай, хүндэтгэл хүлээнэ.

Испанийн гүн ухаантан Бальтасар Грасиан хэлэхдээ: “Хүний нуруу – түүний сэтгэлийн багана” гэжээ. Үнэндээ ч тийм, хүний нуруугаар тухайн хүнийг тодорхойлж болно. Сэтгэл зүйчид нуруугаар нь хувь хүний зан чанарыг хэд хэдэн төрөлд хуваасан байна.

1. Шизоид төрөл

Ийм төрлийн хүмүүс жижигхэн бөгөөд туранхай байдаг. Нуруу нь дугуйрсан байдалтай харагдана: хэрвээ хажуугаас нь харвал дун хорхойн хясаа шиг дугуйрсан байдалтай. Мөр нь өргөгдсөн, харин толгой нь эсрэгээрээ мөрөндөө шигдсэн. Толгойгоо байнга унжуулж явна, харин нүд нь байнга шал ширтэж явах ажээ.

Ийм хүмүүс бүрэг ичимхий, бас сэтгэлээ ил гаргадаггүй. Олон хүмүүсийн дунд байхад өөрт нь таагүй санагддаг. Тэд өөрсдийн ертөнцдөө нуугдмал байдалд байх хүсэлтэй, шинэ танилтай болохоос аль болох зайлсхийнэ. Дэлхий ертөнц тэднийг айлгаад байгаа мэт сэтгэгдэл тээн явна. Чарли Чаплин энэ төрлийн нуруутай байжээ.

 

2. Аман төрөл

Энэ төрлийн хүмүүсийн биеийн бүтэц бат бөх байдаг. Хажуугаас нь харвал их бие бага зэрэг урагш болсон мэт харагдана, харин толгой нь бага зэрэг арагш гэдийсэн, эрүү нь урагшаа чиглэсэн. Ийм нуруутай хүмүүсийн булчин байнга ачаалалтай явах тул цаг хугацааны эрхэнд остеохондрозын хүнд хэлбэрт хүргэх магадлал өндөртэй.

Эдгээр хүмүүс – хамт олны зүрх сэтгэл болно. Тэд байнга бусад хүмүүс рүү тэмүүлж байдаг, тэдний хувьд гэр бүл, найз нөхөд гэдэг маш чухал зүйл. Ажил дээрээ ч өөрийн гэсэн сайхан хүрээлэл бий болгож чадна. Тэдэнд магтаал, сайхан сэтгэл байнга хэрэгтэй байдаг, сэтгэл хөдлөл ихтэй, зүрх сэтгэл нь амархан шархлахаар эмзэг. Ийм нуруутай алдартан гэвэл Пол Маккартни юм.

 

3. Мазохист төрөл

Энэ төрлийн нуруутай хүнийг тодорхойлоход маш амархан. Нуруу нь ерөөсөө тэгшрэхгүй гэмээр харагдана, бөгтийсөн, мөр нь унжсан, харин гар нь доошоо сул унжина. Толгой бага зэрэг урагш тонгойсон. Мэрелин Монро ийм төрлийн нуруутай байжээ.

Эдгээр хүмүүс өөртөө итгэлтэй, ичимхий бас болхи хөдөлгөөнтэй гэмээр. Тэд аливаа шүүмжлэлээс үхтлээ айна, байнга магтуулахыг хүсдэг, бусдад таатай зүйл хийхийг эрмэлзсэн хүмүүс. Энэ нурууны төрлийг мөн “золиосны нуруу” хэмээдэг. Байнга гэмт хэргийн золиос, хохирогч болж явдаг хүмүүс байдаг даа. Тэгэхээр зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш юм – ийм төрлийн нуруутай хүмүүс дээрэмд амархан өртдөг. Яагаад гэвэл тэд гаднаасаа сул дорой харагддагтай холбоотой.

 

4. Психопат төрөл

Тэд бол жинхэнэ генералууд. Нуруу шулуун бас ачаалалтай, уян хатан чанар нь дутагдсан юм уу гэмээр. Нурууны эгц байдлаас нь харахад бардам зантай нь тодорхойлогдоно, бас өөртөө итгэлтэй хүн ажээ. Мөр урагшилсан, цээж ч мөн адил урагшаа, харин хүзүү ачаалалтай бөгөөд эгц шулуун байрлалд.

Эдгээр хүмүүс захирах дуртай, өөртөө итгэл дүүрэн байдаг. Тэдний хувьд засаглал болон бусдыг хянах хяналт маш чухал зүйл. Тэд ажлын өндөр амжилт гаргаж чадна, өөрийн бизнесийг амжилттай өргөжүүлэх эсвэл удирдах албан тушаал хашна. Тэд бүгдийн оргилд байх чин хүсэлтэй. Тодорхой жишээ гэвэл – Маргарет Тэтчер.

 

5. Түүхэн төрөл

Нуруу эгц, гэхдээ арай уян хатан. Маш хөдөлгөөнтэй хүн байх бөгөөд байрлалаа байнга өөрчилж байдаг. Хүзүү тэгш, дээш тэмүүлсэн, харин толгой нь хажуу тийш багахан гилжийжээ, нэг мөр нь нөгөөгөөсөө дээр гарсан байдалтай харагдана. Алдартай найруулагч Федерико Феллини ийм нуруутай хүн байжээ.

Эдгээр хүмүүс бусдын анхаарлыг татах дуртай учраас бусдын нүдэн дээр ил амьдрахыг хүсдэг. Сэтгэл хөдлөл өндөртэй бас бусдын нөлөөнд амархан автана. Худалдан авалт хийх сонирхолтой, авсан зүйлээ бусдад гайхуулахыг хүснэ.

Хүний зан чанарыг бид өөрчлөх боломжгүй (үнэхээр их хүсэл байвал өөрчлөх боломжтой гэж үздэг), гэхдээ нуруугаа бид тэгшилж чадна. Нуруу гэдэг бат бөх чулуу биш шүү дээ. Уян хатан эд, хамгийн гол нь эзэн өөрөө ажиллах хэрэгтэй. Өөрийн хичээл зүтгэлийн ачаар нуруугаа тэгшилж болно. Нуруу тэгшлэхэд туслах бичлэгийг доор оруулав. Таны бие махбодь танд талархана. Нурууны байдлаас зөвхөн таны гадаад үзэмж сайжраад зогсохгүй дотоод эрхтний эрүүл мэнд, сэтгэл санаа ч сайжрах болно.

Нурууны эгц шулуун байдал нь биеийн босоо болон баруун, зүүн хэсэгтэй зөв харьцаж байх ёстой. Хэрвээ асиммертийн байдал илэрсэн бол ирээдүйд хөл, тааз зэрэгт асуудлууд гарч болзошгүйгээс гадна эрүүл мэндийн өөр бусад асуудлуудын эх сурвалж болох магадлалтай. Нуруу бөгтийх байдал нь хөлийн улнаас эхтэй гэж олон эмч нар үзэж байна.

Хөлийн ул – бидний бие махбодийн үндэс суурь. Хөлийн уланд буруу ачалал авах, хэт чанга алхаж явах зэргээс шалтгаалж биед хэтэрхий их ачаалал ирэхэд хүргэнэ. Хөлийн улын хэлбэр алдагдсанаар нуруу, нугасны асуудлууд үүсэх аюултай. Өөрөөр хэлбэл булчингийн тэнцвэрт байдлыг алдагдуулж нуруу мурийхад хүргэнэ.

Тэгэхээр хавтгай хөлийн ул хүртэл нуруу нугасны өвчлөлд хүргэж болохоор байна. Хавтгай хөлийн улыг тоохгүй орхиж огт болохгүй, яг одооноос эхэлж засах хэрэгтэй. Хятадад гэхэд л багаас нь нурууны байдалд анхаарал хандуулж ирээдүйн өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Нуруу тэгшлэх дасгалыг танд танилцуулна гэсний дагуу бичлэгийг оруулав.

Нуруундаа анхаарал тавих – өөрийнхөө өмнө хүлээсэн үүрэг. Ямар чухал болохыг нь та мэдсэн: нурууны байдлаас зөвхөн таны гадаад үзэмж шалтгаалаад зогсохгүй дотоод эрхтний эрүүл мэнд ч шалтгаална. Бөгтөр эсвэл буруу нуруутай хүн зөв нуруутай хүний үг, удирдлага дор өөрийн мэдэлгүй ордог болохыг судалгаагаар тогтоожээ. Тиймээс нуруугаа тэгшлэхийн тулд одооноос дасгал хийж эхлээрэй. Яг одоо гүнзгий амьсгал аваад мөрөө тэгшил, эрүүгээ дээшлүүлээд нуруугаа эгцэл. Нуруугаа эгцээр нь барина.

Бидний нийтлэл танд хэрэгтэй байж чадсан уу? Тэгвэл найз нартайгаа заавал хуваалцаарай.

25
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Чулуунаа Чулуунаа

    Чулуунаа Чулуунаа

    2023/09/19 at 13:04

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *