iPhone 7 утасны шилдэг 10 концепт

0

Apple-ийн шинэ бүтээгдэхүүн танилцуулагдахад хагас жил үлдлээ, компани биднийг гайхашруулах шинэ нээлтээ олсон гэж найдаж байна. Шинэ iPhone ямар харагдах, ямар ид шидтэйг хэн ч хэлж мэдэхгүй. Зохион бүтээгчид шинэ утасныхаа талаар элдэв мэдээлэл цацахыг хүсэхгүй байгаа хэдий ч сайн дурынхан ирээдүйн iPhone-ыг төсөөлөн бий болгоод байгаа билээ. Бид та бүхэнд iPhone 7-ийн зарим нэг төслүүдтэй танилцуулахаар бэлдлээ, шинэ санааны чухам аль нь бодит болох нь тун удахгүй мэдэгдэх биз ээ.

Уг нийтлэлээр хүлээгдэж буй техникийн дэвшлийг тоочин тайлбарлахыг эрмэлзсэнгүй харин үүний гадна төрхийг л ил болгохыг зорилоо. Шинэ утасны дизайн нь iPhone 6 дээр үндэслэгдсэн, гэхдээ home товчлуур нь тусдаа бус харин touch дэлгэцэндээ л байрлах ажээ. Энэ үйлдлээ ч “алим”-ийнхаа патентаараа баталгаажуулаад авсан. Үүнээс гадна арын Apple лого анивчих болсныг ч дурьдахгүй өнгөрч болохгүй.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 2

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 3

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 4

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 5

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 6

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 7

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 1

Хэрэглэгчид iPhone 7–г элдэв хүрээгүй байлгахыг хүсэж байгааг ч дизайнер өөрийн хүсэл мөрөөдөлдөө тусгаж чадав. Мөн арын нүүрэнд байрлах хуванцар нимгэн “зөөлөвч” үгүй болжээ. Энэхүү “зөөлөвч” нь  утасны дотор антенийн дохиоллоос хамгаалах зориулалттай ажээ.

Шинэ iPhone 7 бага зэрэг нуман хэлбэртэй байна, ямар ч халаасанд хийхэд тохиромжтой. Камерыг арын захын буланд байрлуулж томоор асах логог байрлуулжээ. Нүүр хэсэгт хүрээ байхгүй бөгөөд home товчлуур ч touch дэлгэцэнд байрлана. Доод хэсэгт USB 3.0 портын оролттой байна.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 39

Харин beespline гэх нууц нэртэй дизайнер ийнхүү төсөөлөл гаргасан байна. Ирээдүйн iPhone утас 4.7 инчийн дэлгэцтэй, нүүрийг хамгаалсан хагас нум хэлбэртэй дэлгэцтэй. Дэлгэц нь хүрээгүй ч хажуугаараа iPhone 5 шиг хамгаалалттай. Home товчлуур нь хуучин хэвээр, харин процессор нь Apple A10 болж өмнөхөөсөө хүчтэй бөгөөд хурдтай, утасгүй цэнэглэгчтэй байх болно гэжээ.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 8

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 9

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 10

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 11

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 12

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 13

Дараагийн төсөөлөгч мөн л хүрээгүй гэж дүрсэлсэн байна. Дэлгэцийг Force Touch технологи ашиглан хийсэн тул дарах хүчийг мэдэрч ажиллана. Нүүр дэлгэц дээр home товчлуур огт байхгүй, оронд нь Omni сенсор – хурууны хээг шууд сканнердаж танина. Дэлгэц нь 3840х2160 пиксел үзүүлэлттэй, 4,7 инч. Өргөн нь 6,2 мм. Утсанд ямар нэгэн шинэ мэдээлэл ирвэл арын “алим” асна. Санах ой нь 2 GB, 12 мегапикселийн камертай, батерей нь 2100 mAh.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 14

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 15

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 16

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 17

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 18

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 19

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 20

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 21

Харин дараарийг төсөөлөгч Apple-ийн шинэ утсыг Samsung S6 edge-ээр төсөөлсөн байна.

Дизайнер Артур Рейс шинэ iPhone-ыг төмөр хамгаалалттай гялгар дэлгэцээр төсөөлжээ. iPhone 7-ийн үзүүрүүд багахан муруй, нимгэн бөгөөд бөх бат, их биеийг зэвэрдэггүй гангаар хийсэн. Тэгэхээр ямар ч жижиг уналт, зурааснаас айх хэрэггүй болно. Дэлгэцийн хажуугийн хүрээ нимгэн, дэлгэц нь өмнөхтэйгөө адил хэмжээтэй юм. Дэлгэцийг бөх бат сапфир шилээр бүрсэн тул царап зэргээс айх хэрэггүй. Home дэлгэц нь хуучин байрандаа. Ус үл нэвтрэх, гадна төрх нь iPhone 4-ийг санагдуулам.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 22

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 23

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 24

iPhone-Tricks яаж зүгээр суух вэ, өөрсдийн хувилбарыг танилцуулсан. Ямартай ч шинэ утас хүрээгүй байна, OLED дэлгэцтэй, Home товчлуур алга болж өөр бусад сонголтуудтай touch товчлуурууд бий болно.

Үүнээс гадна ID сенсор нь дэлгэцийн нэг хэсэг болох бөгөөд дэлгэцийг унтаа байдлаас гаргахын тулд тогшиход л хангалттай. Шинэ iOS 10 ч хэрэглэгчдэд маш олон боломжийг олгох болно. 3 GB-ийн санах ойтой, 3000mAh батерей, 32 цаг ярианы цэнэг барих хүчтэй, 20 цаг интернетэд ажиллах, 100 цаг дуу хөгжим сонсох, ашиглахгүй асаалттай орхиход 26 хоног цэнэгээ барина. 3.5мм чихэвчийн оролт үгүй болж утасгүй EarPods дагалдана.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 25

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 26

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 27

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 29

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 28

Германы CURVED дизайнеруудын төсөөллөөр бол ирээдүйн утасны антен нь хөндлөн зураас арын хэсэгт байрлах ч тоо нь цөөрсөн, чихэвчийн оролт байхгүй. Гадна төрх нь өмнө загваруудаас онцын ялгаагүй. Дэлгэцийн хүрээ ч юм уу, Home товчлуурын тухай дурьдахыг хүссэнгүй.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 30

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 31

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 32

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 33

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 34

Sonitdac дизайнерынхны маш сонирхолтой хувилбар, бодит болох эсэх нь эргэлзээтэй юм. Шинэ загварын утас нь хэлбэрээ өөрчлөх буюу iPad болон хувирна. Дэлгэцийн булангууд бага зэрэг нугаламтай, дэлгэц нь дэлгэгдэнэ. Home товчлуур хуучин хэвээрээ, харин чихэвчний оролт үгүй болно.

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 35

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 36

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 37

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 40

iPhone 7 утасны шилдэг 10 концепт 38

Харамсалтай нь дээрх дизайнерын төсөөллийг Apple хэрэгжүүлэх эсэх нь хэнд ч тодорхой бус. Нэгдүгээрт, маш их хөдлөх эд ангитай тул амархан эвдэрч болно. Хоёрдугаарт, арын эд ангид хамгаалалт байхгүй тул хэрэглэгч санамсаргүй байдлаар гэмтэж болзошгүй. Мөн завсраар нь ямар нэгэн зүйл орвол утас ч өөрөө эвдрэх магадлал өндөр. Гэхдээ л дизайнерын таамаг үнэхээр сонирхолтой байлаа.

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Home button delgetsendee bagtaj, alim asna gedeg ni barag unen yum bish u.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *