Дэлхий ертөнцийг илүү сайхан газар болгохын тулд 100 жил хангалттай байсан гэж хэлэхэд буруудахгүй биз. Замын гэрлэн дохио болон усанд сэлэлтийн хувцас, хууль дүрэм ба нийгмийн байгууллага, энэ мэтчилэн бидний одоо амьдарч буй дэлхий ертөнц өмнөхөөсөө илүү их өөрчлөгдсөн.
Одоо ч гэсэн өөрчилж, сайжруулах ёстой зүйлс байсаар байгаа бөгөөд бид та бүхэнд түүхийн хар бараан талыг харуулсан, өнгөрсөн цаг үетэй холбоотой хэд хэдэн фото зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.
1. Хүний хүрээлэн (human zoo) дэх Филиппин бяцхан охин гэр бүлийнхнийхээ хамт, Шин Зеланд, 1906 он. Өнөөдөр бидний амьдарч байгаа дэлхий ертөнцөд ийм зүйл байхгүй нь сайшаалтай.
2. Цагаан арьстай хүмүүст зориулсан кино театр, 1937 он
3. 4,5 өдрийн дотор 98 метрийн гүнд ирэв, 1960 он
5. “Ku Klux” бүлгэмийнхэн шинэ гишүүн элсүүлэх ёслолыг үйлдэж байна, 1900 он
6. Хүмүүс цасан шуурганаас нүүрээ хамгаалж, хуванцар маскыг зүүдэг байв, Канад, 1939 он. Энэ санаа орчин үед яав ч бүтэхгүй байсан биз ээ.
7. Ажилгүйдлийн эсрэг тэмцлээ илэрхийлж буй хүн, 1930-аад он
8. Шведэд замын хөдөлгөөний дүрэм нь зүүнээс баруун болж өөрчлөгдсөний маргааш, 1967 он
9. Marilyn Monroe цэргүүдэд зориулан дуулж байна, Солонгос, 1954 он
10. Байшингийн гадна хэсэгт байрлах төмөр тор нь цэвэр агаар болон нарны гэрэл хэрэгтэй хүүхдүүдэд зориулсан газар байв, 1934 он
11. Өнгөт арьстнуудыг сургуульд сурахыг зөвшөөрсөн явдлын эсэргүүцсэн цагаан арьстай сурагчид хичээлдээ ирэхээс татгалзсаны дараах бараг хоосон шахуу анги танхим, Нью-Йорк, 1964 он
12. Хөлөө ил гаргасан усны хувцас өмссөнөөс болж баривчлагдаж буй эмэгтэй, 1922 он
13. Унадаг дугуйн хаймрыг биедээ ороож, усанд сэлэхдээ ашигладаг байв, Герман, 1925 он. Илүү боловсронгуй бүтээлийг санаачилсан эрхэмд талархая.
14. 600 хонийг Хайд цэцэрлэгт хүрээлэнгээс Грийн цэцэрлэгт хүрээлэн хүртэлх талбайн зүлгийг тэгшлэх зорилгоор ашиглажээ, Лондон, 1931 он
15. Баруун Берлиний иргэд хүүхдүүдээ Зүүн Берлинд байгаа эцэг эхэд нь харуулж байна, 1961 он
Дараагийн бидний бүтээх дэлхий ертөнц ямар байх бол? Та энэ талаар юу гэж бодож байна? Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаарай.
Erdene Bayar
2019/10/07 at 16:13
Zow orchuul
Dolgormaa Altangerel
2019/10/07 at 17:18
Аз Жаргал
Devshliin Garts
2019/10/07 at 17:41
Afrikchuudiig amitnii hureelend horij adguusan uzesgelen bolgodog evropchuudiin zerleg hargis yosiig Adolf Hitler 1936 ond alban yosoor Germand horigloj eveopiin anhnii uls bolson.